x

Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив

УИХ-ын гишүүн, дэд дарга Л.Энх-Амгаланболон УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Оюунхорол, Я.Санжмятав. Б.Чойжилсүрэн, Т.Аюурсайхан нар Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.03.27) өргөн барилаа. 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд холбогдох хууль тогтоомжийг нийцүүлж, эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх, татвар болон татварын бус орлого, байгалийн баялгийн ашиглалтаас бүрдсэн нийтийн өмчийг зохистойгоор төлөвлөх, тайлагнах, ашиглах, зарцуулах үйл ажиллагаанд тавих хяналтын эрх зүйн үндсийг тогтоох зорилгоор Австрали, Канад, БНСУ, Гүрж, Сингапур болон бусад өндөр хөгжилтэй улсуудын “төрийн аудит”-тай холбогдсон хууль тогтоомж, олон улсын стандарт, туршлагыг судалж Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. 

Уг  хуулийн төсөл нь 6 бүлэг 44 зүйл, 108 хэсгээс бүрдсэн байна. Тухайлбал, Төрийн аудитын байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, эрх зүйн орчин, олон улсын нийтлэг стандартыг баримтлах, ил тод нээлттэй байх, үр дүнтэй, ашигтай аудит хийх, шинжлэх ухааны ололт, орчин үеийн мэдээллийн технологийн арга, хэрэгслийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зохицуулалтуудыг тусгажээ. Түүнчлэн  төрийн аудитын байгууллагын албан хаагч аудит хийх үедээ хараат бус ажиллах эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд чиглэсэн зохицуулалтуудыг тусгахын зэрэгцээ шалгагдагч байгууллагын үүрэг, хүлээх хариуцлагын нарийвчлан тодорхойлжээ.

Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар төрийн санхүү, төвсийн хяналтыг хэрэгжүүлэх Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаа бодитоор хэрэгжихийн зэрэгцээ шалгагдагч этгээд болон төрийн аудитын байгууллага хооронд үүсдэг хууль хэрэгжүүлэхтэй холбоотой маргаан буурах, төрийн албан тушаалтны төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үүргийн хэрэгжилтийг мэдээлэх боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ. 

Монгол Улсын Их Хурал 2003 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Төрийн аудтын тухай хуулийг анх баталснаас хойш өнгөрсөн хугацаанд 10 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Ингэхдээ анх батлагдсан хуулийн 58 хувь нь өөрчлөгдөж, хуулийн бүтэц, нэр томьёо, хэсэг, заалт хоорондын уялдаа алдагджээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна 18 цаг 6 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно 18 цаг 12 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай 18 цаг 51 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна 19 цаг 0 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ 21 цаг 12 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ 21 цаг 13 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа 21 цаг 14 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив 21 цаг 15 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа 21 цаг 17 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна 21 цаг 18 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ 21 цаг 19 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа 21 цаг 21 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна 21 цаг 22 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа 21 цаг 23 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов 21 цаг 24 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна 21 цаг 26 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив 21 цаг 28 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа 21 цаг 29 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина 21 цаг 30 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ 21 цаг 32 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top