x

О.Баасанхүү: Сонгуулийг хойшлуулах биш, наашлуулах ёстой

УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах тухай Ерөнхийлөгчийн уриалгыг эсэргүүцэж, өөрийн байр сууриа илэрхийлжээ. 

Тэрээр "Ерөнхийлөгчийн гаргасан уриалгыг үзсэн. Үндсэн гурван асуудлыг уриалж байх шиг байна. Нэгт, төсвөө тодотгоод сонгуульд гарах зардлыг цар тахлын энэ үед ашиглах, Хоёрт, удирдлагыг гартаа авах хүсэлтэйгээ илэрхийлж. Гуравт, УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах уриалга байсан.

Нэгдүгээрт, сонгуулийг хойшлуулж болохгүй. Харин ч сонгууль урагшлах ёстой. Үлдэх хүнээр "Ачаа бүү татуул" гэж үг байдаг. Өнөөдөр ард түмэн аль хэдийн сонголтоо хийчихээд шинэ парламентаас олон зүйлийг хүлээж байна. Иргэдийн хүсч байгаа олон асуудлыг энэ удаагийн Засгийн газар огт хийхгүй байгаа. Юм хийхгүй УИХ, Засгийн газрыг удаан байлгах буруу.

Харин хурдан хийгээчээ гэдэг санал тавиад байна. Сураг дуулахад МАН-ынхан шинэ морьдоо тойрог дээрээ сойх гэсэн чинь иргэд нь таньж мэдэхгүй байгаан билээ. Тэгэхээр тэд нарыгаа сонгогчдод таниулж, мэдүүлэх хугацаа хэрэгтэй учир санал аваад байна гэж би харсан. Мэдээж энэ бол сураг учир би баталж чадахгүй.

Төсөв тодотгох дээр би санал нэг байгаа. Гэхдээ сонгуулийн төсөв 20 тэрбум, 21 аймагт. Төртэй юм чин төсөв гаралгүй яахав. Харин төсөв тодотгохдоо ХЗЯ-ны засвар, Сангийн яамны засвар зэрэг худалдан авалтуудаа хойшлуулаад тодотгож болно. Түүнээс сонгуулийн төсвийг болиулаач гэдэг нь хэзээ ч сонгууль хийхгүй гэж байгаатай адил. Хойшлуулсан ч сонгууль хийнэ. Тэр төсөв бол ажилчдын мөнгө. Тэвчиж болох зардал аа тодотгох хэрэгтэй" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Юун сонгууль наашлуулах. Өнөөгийн нөхцөл байдал, дэлхийн эпидемиологийн байдлыг ойлгооч. Хүн төрөлхтөн хүнд сорилттой тулаад байна. Өвчин хэнийг өршөөхгүй гэдгийг ойлго. (153.145.36.130)
    Эрдэнэ
    2020 оны 03 сарын 27 | Хариулах
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 7 цаг 58 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 9 цаг 40 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 10 цаг 10 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 10 цаг 29 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 14 цаг 0 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 14 цаг 7 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 14 цаг 12 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 15 цаг 52 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 16 цаг 1 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 16 цаг 9 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 16 цаг 15 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 16 цаг 34 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 16 цаг 54 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 16 цаг 59 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 17 цаг 4 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 17 цаг 10 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 17 цаг 30 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 18 цаг 17 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 19 цаг 1 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top