x

Намуудын мөрийн хөтөлбөр эдийн засгийн тооцоогүй хийгдсэн бол хууль зөрчсөнд тооцно

Үндэсний аудитын газраас нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийг хүлээж авсан талаар өнөөдөр мэдээлэл хийв. 

УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг хүлээж авах хугацаа өчигдөрөөр дуурсгавар болсон юм. 

Монгол УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нэр дэвшигчдийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг Төрийн аудитын дээд байгууллага хянаж, дүгнэлт гаргахаар заасан байдаг билээ. 

Энэ талаар Ерөнхий Аудиторын орлогч О.Тэнгис: Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 35 нам байдгаас 27 нь сонгуульд оролцох гэж байгаа юм байна. Эдгээрээс нийт 12 нам дөрвөн эвсэл болж, 15 нам бие дааж оролцоно. Өчигдөр хамгийн сүүлийн нам 23:50 цагт мөрийн хөтөлбөрөө авчирсан. 

ҮАГ нь нам, эвслээс ирүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гарган 2020 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх зохицуулалттай.

Аудитын байгууллагаас дүгнэлт гаргахдаа: 

  • Улс төрийн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт орсон зорилт, арга хэмжээ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасан мөрийн хөтөлбөрт тусгахыг хориглосон заалт байгаа эсэхийг хянах;

  • Мөрийн хөтөлбөрт орсон зорилт. арга хэмжээ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д заасанчлан Монгол Улсын хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн эсэх;

  • Мөрийн хөтөлбөрт орсон санхүүгийн тодорхой эх үүсвэр шаардсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарах зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын хуульд заасан төсвийн тусгай шаардлагад нийцсэн эсэхийг тус тус хянаж дүгнэлт гаргадаг" гэлээ.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Намуудын амлалтыг олон нийт эсэргүүцэж, цалин, орлого нэмэгдүүлэх амлалтууд нь эдийн засгийг савлуулж, хууль зөрчсөн үйлдэл болж байна гэж шүүмжилж байгаа?

-Шууд тэгж харж болохгүй. Амлалтын цаана нь эдийн засгийн ямар ч үндэслэл байхгүй бол хууль зөрчинө. 

Харин дөрвөн жилийн хугацаанд бодит биелэгдэх боломжтойгоор эдийн засгийн жам ёсоороо цалин өсөж байгаа бол хоосон амлалтын шинжтэй гэж үзэж болохгүй.

-Та бүхэн намуудын мөрийн хөтөлбөрт дүгнэлт хийгээд хуульд нийцээгүй болохыг тогтоож СЕХ-нд хүргүүлэх юм байна. Магадгүй СЕХ мөрийн хөтөлбөр нь хуульд нийцээгүй намыг сонгуульд оролцуулах шийдвэр гаргавал яах вэ? 

-Улс төрийн намууд сонгуульд оролцох тухайгаа санал хураалт явуулахаас 60 хоногийн өмнө СЕХ-нд мэдэгдэнэ. Тэгэхдээ бүрдүүлэх материал дунд Төрийн аудитын байгууллагын дүгнэлтийг хавсаргах ёстой.

Мөрийн хөтөлбөр нь хуульд нийцээгүй намыг СЕХ бүртгэж авахгүй байх хуулийн үндэслэлтэй. Гэхдээ бүртгэх, бүртгэхгүй гэдэг шийдвэрийг СЕХ гаргана.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 4 цаг 43 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 4 цаг 45 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 6 цаг 26 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 6 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 0 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 7 цаг 14 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 7 цаг 16 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 9 цаг 22 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 9 цаг 24 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 9 цаг 27 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 9 цаг 28 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 9 цаг 29 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 10 цаг 47 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 10 цаг 49 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 10 цаг 56 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 11 цаг 4 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 11 цаг 44 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 11 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 12 цаг 34 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 12 цаг 35 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top