x

"Шинэ Эвсэл"-ийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзанданг сонгожээ

Улс төрийн 11 нам, Төрийн бус 109 байгууллага, мэргэжлийн 26 холбоод, эрдэмтэд нам харгалзахгүй эвлэлдэн нэгдсэн гэх “Шинэ Эвсэл” мөрийн хөтөлбөрөө боловсруулан Үндэсний аудитын газарт хүргүүлсэн талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

ШИНЭН, БНН, Үнэн ба Зөв нам, МҮАН болон бусад дэмжигч намуудаас бүрдсэн “Шинэ Эвсэл”-ийн даргаар УИХ-ын гишүүн, ШИНЭН-ын дарга Ж.Батзанданг сонгосныг мөн мэдэгдлээ.

Эвслийн зүгээс Монгол Улсыг үсрэнгүй хөгжүүлэх “Шинэ эргэлтийн 21 бодлого" гэгчийг боловсруулан, олон нийт болон эрдэмтэн, судлаачид, эвсэлд нэгдсэн намуудын гишүүдээс санал авч мөрийн хөтөлбөрөө баталсан гэв.

МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл:

-“Өнөөдөр Монголын нийгэм ямар байгааг хүн бүр дороо бодож, нэг л бишээ хэмээн дүгнэж байгаа. Тэгвэл бид дараагийн 30 жил ямар байх вэ гэдгийг чухам өнөөдрөөс эхлэн Шинэ эвсэлтэйгээ хамтран тодорхойлох түүхэн цагийн өмнө ирээд байна. Өнгөрсөн 30 жилд МАН, АН хоёрын хооронд Монголын нийт хөрөнгө, хүн хүчийг хуваан тарамдууллаа. Энэ талцал монголчуудад, монгол гэр бүлд ашиггүй байсан.  Цаашид Монгол улсын 330 сум дотроо АН, МАН гэж талцдаг биш хөгжил дэвшлээрээ уралддаг, Монгол улс бүхэлдээ хөрш зэргэлдээ улс орнууд, бүс нутагтаа, дэлхийн улс орнуудтай өрсөлддөг байх ёстой. Үүний тулд хүчирхэг төр хэрэгтэй, хүчирхэг төрийн үндэс болсон хүчирхэг гэр бүл, хүчирхэг Монгол хүмүүс хэрэгтэй. 

Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар:

-“Та нар нэгдээд хол явах уу гэж хүмүүс асуугаад байгаа. Би тэдэнд “Биднийг нэгдээд хол явах уу гэж битгий асуу. АН, МАН-аар удирдуулсан 30 жилдээ Монголын ард түмэн хол явсан уу гэж өөрсдөөсөө асуу” гэж хэлж байгаа. 30 жил хийгээгүй энэ хоёр намыг одоо хийнэ дээ гэж итгэдгээ больё. Өнгөрсөн 30 жилийг МАН, АН бичсэн байж болно оо. Ирж байгаа шинэ цагийг "Шинэ Эвсэл" бичнэ гэдэгт би итгэж байгаа. Авилгачдаа ордонд залчихсан, ард түмэн нь гадагшаа дүрвэсэн эх орон байдаггүй юм аа. Өнөөдөр харийн оронд ажиллаж байгаа мянга мянган хүнийг эх орондоо ирж сайхан ажиллах, эх орондоо амьдарч байгаа хүний авсан цалин нь амьдралд нь хүрдэг чинээлэг амьдралын төлөө бид алхана. Хөдөлмөрлөсөн хүнд боломж олгодог, хөлсөө урсагасан хүн сайхан амьдрах нийгмийн төлөө бид явна гэж зорьж байгаа.

Эвслийн мөрийн хөтөлбөрт,

  • -Шүүх засаглал, хуулийн байгууллагууд дахь завхрал, авлига, шударга бус байдлын суурь нөхцөлүүдийг устгах зорилгоор хуулиудын давхардал, зөрчил, хийдлийг арилгах,
  • -Үндсэн хуулийн өөрчлөлтийг үргэлжлүүлж, улс төрийн намуудын хатуу гишүүнчлэлийг байхгүй болгож, намчирхал, талцлыг таслан зогсоо,
  • -Хариуцлага, сахилга батыг тогтооход онцгойлон анхаарч, авилга, албан тушаалын гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаагүй болгох, 
  • анк, санхүүгийн салбар дахь монополь тогтолцоог задлан, ард иргэдээ санхүү, зээлийн хүүгийн мөлжлөгөөс чөлөөлж, улмаар өнгөрсөн 30 жилийн турш хуримтлуулсан 30 тэрбум ам.долларын өрийг 3 сая иргэнээр бус 30 гэр бүл, тэдний хамаарал бүхий этгээдүүдээр төлүүлэх “Өргүй Монгол” хөтөлбөр хэрэгжүүлэх,
  • -Стратегийн орд газруудыг иргэддээ өмчлүүлж, баялгийн хувьсгал хийх,
  • -Экспортыг дэмжсэн “Хөгжлийн хүрд” хөтөлбөрийг хэрэгжүүлэн нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, 200 мянган ажлын байрыг шинээр бий болгох зэрэг асуудлууд багтсан байна.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • ,, (202.179.26.43)
    ЭД НАР ШИГ ЭРХ МЭДЭЛД ШУНАСАН БУЛАЙНУУД АЛГА,
    2020 оны 03 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.161.21)
    Ра
    2020 оны 03 сарын 23 | Хариулах
  • Зочин (202.55.188.36)
    Батзандан одоо хүртэл худлаа ярьсаар хэзээ монголчууд энэ хүнийг сонгохоо болино тэр цагт шудрага залуучууд хулгайч нарыг шоронд хатаана харин монголчууд үргэлж сэрэмжтэй бай хулгайч нар төр лүү мацсаар баялаг гадагшаа урссаар 1000СүхЗандангууд худлаа ярьж улсын хөрөнгийг хумсалсаар Электорат хөдөлгөөн ялгаагүй ард нь хулгайч нар удирдсаар
    2020 оны 03 сарын 23 | Хариулах
  • Майдаа (192.82.75.23)
    Эрх мэдэллд хүрэх дон үнэртэж байна
    2020 оны 03 сарын 23 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 4 цаг 51 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 4 цаг 52 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 6 цаг 34 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 6 цаг 54 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 7 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 7 цаг 21 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 7 цаг 24 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 9 цаг 30 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 9 цаг 32 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 9 цаг 34 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 9 цаг 35 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 9 цаг 37 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 10 цаг 55 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 10 цаг 57 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 11 цаг 3 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 11 цаг 12 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 11 цаг 51 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 12 цаг 6 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 12 цаг 42 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 12 цаг 43 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top