x

Л.Оюун-Эрдэнэ: Төрийн бодлого, намын мөрийн хөтөлбөр ялгаагүй залуусын хөгжил рүү чиглэнэ

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны төлөөлөлтэй хийсэн цахим уулзалтынхаа үеэр төрийн бодлого ч тэр, намын мөрийн хөтөлбөр ч ялгаагүй, залуучуудын хөгжил рүү дийлэнх хэсэг нь чиглэх болно гэдгийг илэрхийлжээ.

“COVID-19” цар тахлын урьдчилан сэргийлэлттэй холбоотойгоор Л.Оюун-Эрдэнэ НАМЗХ-ны төлөөллүүдтэй өнөөдөр цахимаар хуралдаж, Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн бариад байгаа “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичгийн төсөл болон МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар тус холбооноос боловсруулсан саналуудтай танилцсан байна.

Улс орны хэмжээнд онцгой дэглэмд шилжсэнтэй холбогдуулж тус холбооны удирдлагууд анх удаа цахим хурал хийж, үүндээ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг оролцуулжээ.

“Алсын хараа-2050” хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэг болон МАН-ын мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа юм байна. 

Тус холбооны зүгээс өнгөрсөн хугацаанд залуучуудын дунд тулгамдаж байгаа ямар асуудлууд байгаа талаар санал асуулга явуулсан бөгөөд нийт 100 гаруй мянган хүн хамрагдсанаас 13 мянга нь тодорхой саналуудыг ирүүлсэн талаар тус холбооныхон танилцуулсан. Эдгээр саналуудыг эрэмбэлээд эхний 10 саналыг намын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар Л.Оюун-Эрдэнэ сайдад уламжиллаа.

Тухайлбал, Сэлэнгэ, Өмнөговь аймгаас холбогдсон М.Тэмүүлэн, Ч.Сугархүү нар орон нутагт амьдарч байгаа залуучуудын хувьд орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх, уул уурхай, ашигт малтамалын олборлолттой холбогдуулж залуучууд руу чиглэсэн хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн үйлчилгээг боловсронгуй болгоход анхаарах шаардлагатай гэсэн саналыг анхааралдаа авахыг уламжлав.

Мөн Нийслэлийн НАМЗХ-ны залуучуудын хувьд нийгэмд, тэр тусмаа өсвөр, залуу үеийн дунд шинээр аюулын харанга дэлдэх болсон хар тамхи, түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх тал дээр онцгой анхаарч, хууль, эрх зүйн зохицуулалтуудыг илүү боловсронгуй болгохыг чухалчилж байгааг энэ үеэр хөндлөө.

Цаашид төрийн үйлчилгээг цахимжуулах, инновацийг төрийн бодлогоор дэмжих, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, старт аппуудыг дэмжих, татварын хөнгөлөлттэй бүс байгуулах саналуудыг залуучууд түлхүү илэрхийлж байгаа аж.

Үүнээс гадна боловсролтой холбоотой, ялангуяа гадаадад их, дээд сургуульд тэтгэлгээр сурдаг оюутнуудын тоог нэмэх, тэтгэлгийн шалгуурыг өндөрсгөж, шалгаруулалтыг ил тод нээлттэй болгох, эрэлттэй мэргэжлийн жагсаалтыг гаргах, ойрын жилүүдэд ямар мэргэжил хэрэгтэй байх судалгааг гаргаж төрийн бодлоготой уялдуулах шаардлагатай байгааг ОХУ, АНУ-аас холбогдсон төлөөллүүд Л.Оюун-Эрдэнэ сайдад уламжилсан юм. Тэрээр НАМЗХ-ны залуучуудын гаргасан саналуудаас 87 хувийг нь МАН-ын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт тусгасан гэдгийг тодотгосон юм.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр “Засгийн газраас боловсруулсан “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогын баримт бичгийн тогтоолын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхэд бэлэн болсон. Одоогийн байдлаар 250 гаруй мянган хүн саналаа ирүүлээд байна. Уг баримт бичгийг улс төрийн намуудад гардуулж өгсөн. Хамгийн сүүлд Монгол Улсын үе үеийн Ерөнхий сайдууд, Үндэсний хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан бүх хүнд гардуулж өгөөд байна. Дөнгөж сая гэхэд ХҮН намынхан надтай уулзаж, санал солилцлоо.

Мөрийн хөтөлбөр бол мөрөөдлийн жагсаалт байх ёсгүй. Тооцоо судалгаанд суурилах ёстой. Ирэх жилүүдэд гэхэд бид гадаад, дотоодоос өмнө нь авсан асар их өрийг эргүүлж төлнө. 2021 онд “Мазаалай” бондын 500 сая, 2022 онд “Чингис” бондын 1 тэрбум, 2023 онд “Гэрэгэ” бондын 800 сая, 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын зээлийн эргэн төлөлтийг хийхээр байна. Дэлхийн эдийн засаг ч короновирусийн тархалтаас болоод ирэх жилүүдэд амаргүй болж ирлээ. Энэ нь манайд ч их, бага хэмжээгээр нөлөөлнө. Тиймээс энэ бүхнийг бодолцож улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө тооцоо, судалгаанд үндэслэж, бодитой боловсруулаасай гэж бодож байгаа.

Орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлээсэй гэдэг санал иргэдээс, залуучуудаас хамгийн их ирж байна. Үүнийг шийдэхийн тулд тэтгэврийн сан, хуримтлалын сан, үндэсний баялгийн сангуудын цогц дэмжлэгээр шийдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, санхүүгийн системтэй нь холбох байдлаар цогцоор нь шийднэ гэсэн үг. Утааг багасгах асуудал гэхэд өмнөх жилүүдэд бодлого нь ажил нь тусдаа явж ирсэн учраас үр дүн гараагүй. Үүн шиг орон сууцжуулалтыг санхүүгийн системтэй нь уях байдлаар шийдэж болно. Та бүхний санал болгосончлон төрийн үйлчилгээг цахимжуулах саналыг харгалзаад 13,240 үйлчилгээг нэг апликейшнд төвлөрүүлэх ажлыг хийхээр тусгасан байгаа. Ер нь хүний биеийн 70 хувийг ус эзэлдэг шиг манай улсын хүн амын 70 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдаг. Тэгэхээр төрийн бодлого ч тэр, намын мөрийн хөтөлбөр ч ялгаагүй, залуучуудын хөгжил рүү дийлэнх хэсэг нь чиглэх болно” гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (64.119.16.147)
    4 жил бодлогогүй явсан МАН юу яриад байна аа. Морь унасан толгойгүй хүн шиг байлаа өнгөрсөн 4 жил. МАН цаашаа.
    2020 оны 03 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 4 цаг 59 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 5 цаг 0 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 6 цаг 42 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 7 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 15 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 7 цаг 29 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 7 цаг 32 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 9 цаг 38 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 9 цаг 40 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 9 цаг 42 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 9 цаг 44 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 9 цаг 45 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 цаг 3 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 11 цаг 5 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 11 цаг 12 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 11 цаг 20 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 12 цаг 0 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 12 цаг 14 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 12 цаг 50 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 12 цаг 51 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top