x

Өндөр хүүтэй зээлтэй иргэд, ААН-ийн зээлийг гурван хувьд шилжүүлэх хуулийн төсөл өргөн барилаа

Ардчилсан намын зөвлөл өнөөдөр хуралдаж, Улс орон болоод Дэлхийн дахинаа тархаад байгаа “Covid 19” короновирусийн халдварын талаар авч хэлэлцэн, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Энэ асуудлын хүрээнд чухал гурван зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзсэн тухай мэдэгдэв.

УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: ААН-ийн зээлийг гурван хувьд шилжүүлэх хуулийн төслийг өргөн барилаа.

Өнгөрсөн Бямба гаригт Ардчилсан намын ҮБХ анх удаа цахим хуралдааныг амжилттай зохион байгуулж, энэ хуралдаанаар УИХ дахь Ардчилсан намын зөвлөлд тодорхой саналуудыг хүргүүлсэн байна. Энэ саналуудын хүрээнд бид нар асуудлыг авч хэлэлцэн, Монгол улсын Засгийн газарт нэр бүхий зөвлөлийн гишүүд нэгдэн Хуулийн төсөл өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. Хамгийн гол нь Дэлхийн дахинаа үүсээд байгаа өвчлөл, цар тахлын хэмжээнд хүрч 155 орныг хамраад байна. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүл мэндийн яам болон, Улсын онцгой комисс чадлынхаа хэрээр ажиллаж байгааг бид үгүйсгэж болохгүй. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд улс орны нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд эдийн засгийн эрсдэл үүсэх магадлал асар өндөр болсон байна. Үүнтэй холбогдуулан бид нар 18 хоногийн өмнө буюу 02-р сарын 28-нд МУ-ын Ерөнхий сайдад тодорхой саналуудыг хүргүүлсэн. Харамсалтай нь энэ хугацаанд Засгийн газраас хариу үйлдэл хийсэнгүй. Өнөөдөр ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах зайлшгүй шаардлагатай хэдий ч үүсээд байгаа нөхцөл байдал нь эдийн засгийн нилээн том хүндрэлрүү түлхэх магадлал өндөр болж байна. Бид хүргүүлсэн саналдаа,

  • Эрсдэлийн тодорхой төлөвлөгөө гаргах,
  • Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсч байхад төсөвт тодотгол хийх шаардлагатай эсэх,
  • Бизнес эрхлэгчдийг дэмжих гэх мэт тодорхой саналуудыг хүргүүлсэн.

Өнөөдөр бараа бүтээгдэхүүний орлого буурах, олон ЖДҮ-үүд дампуурах, ажлын байраа хадгалж үлдэж чадахгүй байх зэрэг нөхцөл байдлууд үүсээд байна. Үүнээс улбаалан ирээдүйд ирэх хэрэглээний хомсдолд орох, мөнгөний дутагдалд орох зэрэг бодит байдал үүсч байна. Энэ тухай бид Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимтай санал солилцон, тэдний ирүүлсэн саналыг дэмжиж байгаа. Мөн баялаг бүтээгчдийн холбоо болон Жижиг дунд бизнес эрхлэгчид Ардчилсан намд хандсан. Энэ олон хандалт нь эдийн засгийн эрсдлийн дохио гэж харж байна.

Үүнтэй уялдуулаад Ардчилсан намын зөвлөлийн гишүүд хуралдаад хуулийн тодорхой төслийг санаачлах нь зүйтэй гэж үзлээ. Хуулийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, З.Нарантуяа, Б.Наранхүү нарын гишүүд санаачлан, өндөр хүүтэй зээлтэй иргэн, ААН-ийн зээлийг гурван хувьд шилжүүлэх хуулийн төслийг өргөн барилаа.

Уг тогтоолын төслөөр “Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, 2020 оноос 2021, 2022 оныг дамжин хэрэгжих 1,436,877.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 383 барилга, арга хэмжээг хасаж хэмнэсэн 355,065.1 сая төгрөгийн эх үүсвэрийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих санд шилжүүлж, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд жилийн 3 хувийн хүүтэй, 100 сая төгрөг хүртэл зээл олгох, зээлийг Төрийн банкаар дамжуулан олгох, арилжааны банкны өндөр хүүтэй зээл авсан иргэн, аж ахуйн нэгжийн зээлийг банк хоорондын тооцоогоор бага хүүтэй зээлд шилжүүлэх” зэрэг арга хэмжээг авч, хэрэгжүүлэх хуулийн төслийг өргөн барьлаа. Өнөөдөр бидэнд тодорхой шийдэл зайлшгүй хэрэгтэй. Цар тахлын хэмжээнд хүрээд буй энэ өвчлөл нь Монгол улсын төдийгүй Дэлхийн бусад улс орнуудын Эдийн засагт маш эрсдэл учруулж байгаа гэдгийг бид урьдчилан тооцоолж, зөвхөн иргэддээ хөл хорио тогтоох, хөдөлгөөн хязгаарлах төдийхнөөр асуудал шийдэгдэнэ гэж бодож болохгүй. Бидний амьдрал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Үргэлжлэх тусам ард иргэдийн орлого багасаж, эдийн засгийн маш том эрсдэлрүү түлхэж байгаа гэдгийг дахин  мэдэгдэж байна. Бидний өргөн барьж буй уг хуулийг төслийг ирэх долоо хоногт УИХ яаралтай хэлэлцэх шаардлагатай” гэв.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Хуулийн гол үзэл баримтлал нь ЖДҮ-үүдийн ажлын байрыг хамгаалахад оршино.

Уг хуулийн гол үзэл баримтлал нь ЖДҮ-үүдийн ажлын байрыг хамгаалахад оршино. Арилжааны банкуудын эх үүсвэрээр жилийн 17-18 хувийн хүүтэй зээл авчихсан ЖДҮ-үүдийг дэмжиж, тэдний зээлийнх нь хүүг гурван хувьтай зээлээр солих хуулийн төсөл боловсрууллаа.  Том ААН-үүдэд 1-3 сарын эдийн засгийн эрсдэлийн даах чадвар байдаг. Гэтэл жижиг ААН-үүд, өрхийн болон бичил бизнес эрхлэгчид эдийн засгийн эрсдэлийг даван туулах чадвар суугаагүй байдаг. Тиймээс энэ хуулиар арилжааны банкуудын өндөр хүүтэй зээлээр ЖДҮ-ээрээ явуулж байгаа ААН-үүдийг хамруулахад хуулийн зорилго чиглэгдэнэ.

Хоёрдугаарт, Азийн хөгжлийн банк болон олон улсын бусад байгууллага коронавирус Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ гэдэг тооцоо судалгааг гаргасан байна. Хамгийн сүүлд гаргасан тооцооллоор, манай улсын эдийн засгийн өсөлт -0.74 хувиар буурах нь гэж дурдсан байна. Ямар үзүүлэлтүүд эдийн засгийн өсөлтийг сааруулах вэ гэдэгт Засгийн газар оновчтой хамгаалалтын төлөвлөгөөтэй баймаар байна. Эдийн засгаа хямралд оруулж  эрүүл мэндийн чиглэлд хэтэрхий их анхаарч эдийн засгаа орхигдуулж болохгүй. Аль алийг нь зэрэг анхаарахгүй бол дараа нь буцаад эдийн засгаа сэргээхэд хугацаа алдагдана. Тиймээс Засгийн газарт эдийн засгийн чиглэлд оновчтой, шуурхай арга хэмжээг авах талаарх зөвлөмж хүргүүлж байна. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, түрээсийн орлогоос чөлөөлөх, зээлийн хүүг тодорхой хугацаанд чөлөөлөх зэрэг арга хэмжээ зөв. Гэхдээ энэ бүх арга хэмжээ ААН, Жижиг дунд бизнес эрхлэгчдийн нуруун дээр ирж байгаа ачааг тодорхой хэмжээнд хөнгөлөх биш, түр хугацаагаар хойшлуулж байгаа учраас үүний оронд шууд хамгаалалтын зээлийн хүүг бууруулах арга хэмжээ авах нь яг өнөөдрийн оновчтой шийдэл гэж үзэж байна" гэсэн юм.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ: ЖДҮ-ийн ажлын байрыг хадгалан үлдэх, ард иргэдийн амжиргааны түвшинд анхаарах нь чухал.

Бид өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалд эдийн засгийн ямар ямар арга хэмжээ авч болох талаар зөвлөлдөн, эхний ээлжинд баялаг бүтээж байгаа, ажлын байр хадгалж байгаа, жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа, зээлийн хүүнд нөхцөл байдал нь хүндрээд байгаа тэр хүмүүст эдийн засгийн дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Өнөөдөр ЖДҮ-ийн ажлын байрыг хадгалан үлдэх, ард иргэдийн амжиргааны түвшинд анхаарах нь чухал. Тиймээс яаралтай их хурлыг зарлан хуралдуулж, дээрх асуудлыг шийдэх байх гэж найдаж байна. Бид сөрөг хүчний зүгээс эрх баригчдын явуулж буй үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах бус аль болох улс оронд тулгамдаад байгаа, нийгэм эдийн засгийн хүндрэлтэй байдлаас гарах гарц болон бодит арга хэмжээг санаачлан хүргүүлж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 5 цаг 17 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 5 цаг 18 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 7 цаг 0 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 7 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 33 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 7 цаг 47 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 7 цаг 50 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 9 цаг 56 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 9 цаг 58 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 10 цаг 0 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 10 цаг 2 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 3 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 цаг 21 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 11 цаг 23 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 11 цаг 29 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 11 цаг 38 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 12 цаг 18 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 12 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 13 цаг 8 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 13 цаг 9 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top