x

С.Эрдэнэ: Эрх барьж байгаа юм бол өөрсдөө Ц.Элбэгдоржийг олж ир!

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, АН-аас гаргаж буй мэдэгдлийг танилцууллаа. 

Засгийн газраас төрийн албан хаагчдыг алагчилж, шударга ёсны зарчмыг алдагдуулсан шийдвэр, УИХ-ын 73 дугаар тогтоолыг хүчингүй болгох, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газарт хүргүүлсэн болон ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн мэдэгдэлд тайлбар өгөв. 

Тэрээр, Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 19-ний 75 тоот тогтоолоор ЗГХЭГ-ын албан тушаалтнууд, яамдын захиргааны албан тушаалтнуудын цалинг 279-451 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Өнөөдөр төсвийн орлого тасарсан, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед төрийн өндөр албан тушаалтнуудын цалинг нэмж, төрийн албан хаагчдаа алагчилсан шийдвэр гаргалаа. Тиймээс АН-аас мэдэгдэл гаргасан. 

Цар тахлын улмаас жижиг, дунд үйлдвэрлэл, үүргийн худалдаа эрхэлж байгаа 250-иад мянган иргэн ажлын байргүй болох аюул нүүрлээд байна. Эдийн засгийн хүндрэл үүсэх аюул ойрхон байна. Гэвч Засгийн газар дорвитой, үр дүнтэй арга хэмжээ авч чадахгүй байгаа.

АН-ын зүгээс төрийн албан хаагчдаа алагчилсан шийдвэрээ цуцалж, төрийн үйлчилгээний болон бага тушаалын албан хаагчдын цалинг нэмэхийг шаардаж байна. 

Мөн УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Энэ нь нэн онцгой нөхцөлд, нийгэм, эдийн засагтай холбоотой асуудлыг дараалал харгалзахгүйгээр хэлэлцэх тухай хуулийн төсөл юм.  

Өнөөдрийн байдлаар Тавантолгой компанийн 30 хувийг худалдах асуудлыг нэн тэргүүнд яаралтай шийдэх шаардлагатай болоод байна.  Өмнө нь УИХ дээр танилцуулахдаа 3-5 тэрбум ам.долларын IPO хийх замаар шаардлагатай байгаа дэд бүтцийг санхүүжүүлнэ гэж танилцуулж байсан.

Гэтэл УУХҮ-ийн сайдын хэлж байгаагаар 1 тэрбум ам.доллараар эхний ээлжинд 30 хувиа зарах асуудал яригдаж байгаа юм байна. Үүнийг Тавантолгойн ордын үнэ цэнийг алдагдуулсан, шударга бус шийдвэр гэж харж байгаа учраас УИХ-ын дэгийн хуульд өөрчлөлт оруулж, энэ асуудлыг Засгийн газар бус УИХ-аар шийдвэрлүүлэх нь зөв гэж харж байгаа юм. Ямар ч тохиолдолд Тавантолгойн хувийг зарах бус үр ашгийг нэмэгдүүлэх нь чухал юм. 

-Тавантолгойн IPO гаргах нь хууль журмын хяналттай, нээлттэй компани болох юм бишүү?  

-Тавантолгойн үр ашгийг нэмэгдүүлэх бодит боломж байсаар байтал зарах асуудал ярих нь утгагүй юм. Жилд 1-2 их наядын цэвэр ашигтай ажиллаж эхэллээ. IPO гаргаж, хөрөнгө босгоод юунд зарцуулах гээд байгаа нь тодорхойгүй байна. 

Бид Оюутолгой дээр яг ийм замаар алдаа гаргасан. Техник, эдийн засгийн тооцоо судалгаа маш бүрхэг байгаа.  

 -Таныг гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан. Прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал хүргүүлсэн гэх мэдээлэл байгаа? 

-Сонгууль дөхөөд ирэхээр ийм гүтгэлэг маш хүчтэй явагддаг. Би өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагад дуудагдаж, мэдүүлэг, тайлбар өгөөгүй.  Прокурорын байгууллагаас энэ талаар надад мэдэгдээгүй. 

Би хаана, хэнд, ямар хохирол учруулсан юм. Тэр баримтаа гаргаад ир. Тэгэх юм бол надад хариуцлагаас зугтаагаад байх зүйл алга. 

-АН-аас УИХ-ын ээлжит сонгууль дөхөнгүүт намын нэр хүндийг унагаах зорилгоор төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг улс төрийн хилс хэрэгт холбогдуулах болсон гэдэг мэдэгдлийг гаргасан байна. Гэтэл танай намын ахлах зөвлөх З.Энхболд Дубайн гэрээг байгуулсан Ч.Сайханбилэг нарын хүмүүс луйварчин гэдэг мэдэгдэл хийсэн. Та нарын байр суурь яагаад өөр өөр байгаа юм бэ? 

-АН-тай холбоотой төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийг хуулийн байгуулага шалгах тохиолдол нэлээн байгаа. Тодорхой нотлох баримтгүйгээр, хоморголосон байдаар, АН-аас төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс дээр хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхад анхаарч ажиллахыг шаардаж байгаа. 

Хоёрдугаарт, Ц.Элбэгдорж гэдэг хүн 2009 онд АН-аас түдгэлзээд түүнээс хойш гишүүнчлэлээ сэргээгээгүй байгаа.  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Ц.Элбэгдоржийг олж ир” гэж ярьсан. Эрх барьж байгаа юм бол өөрсдөө олж ир. Эрх барьж байгаа намд бүх эрх мэдэл нь байгаа. Төрийн чиг үүргийг яагаад улс төрийн намд наагаад байгаа юм. 

-Төрийн өндөр албан тушаал хашиж байсан жишээ нь Ч.Сайханбилэг гэдэг хүнтэй танай нам холбоотой байдаг уу. Ч.Сайханбилэгийн тухайд өөр улсаас орогнол хүссэн байсан. 

-Намын дүрмийн хүрээнд ажилладаг. Хуулийн байгууллага шиг хэн нэгэн гишүүнтэйгээ холбоотой асуудлыг араас мөрдөж мөшгөөд явдаггүй. Ч.Сайханбилэгтэй холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага нь шалгах ёстой. 

-Ц.Элбэгдоржийн хүү, Батбаярын охин, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нар 2020 оны сонгуульд нэр дэвшихээр намд татвараа төлсөн гэдэг мэдээлэл байна. 

-Бид гишүүдээ урьдчилгаа татвар авсан. Энэ бол намын дотоод асуудал. Тиймээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. 

Ц.Элбэгдоржийн хүү, Батбаярын охин ч юм уу хэн нэгэн хүн татвар төлсөн нь намын дотоод асуудал. Гэтэл манай намд нэг нэгэн хүн 100 сая төгрөг нэр төлөөд, нэр дэвших гэж байгаа асуудлыг хаа хамаагүй ЗГХЭГ-ын дарга яасан сайн мэддэг юм бэ. 

Нэг л зүйлийг тодорхой хэлье. Дээр дурдсан хүмүүсээс хэн нь ч мөнгө төлөөгүй. Б.Хурц гэдэг хүн манай намд нэг ч төгрөг төлөөгүй. Б.Хурц гэдэг хүнийг нэр дэвшүүлэх асуудал намын аль ч шатанд яригдаагүй. Ийм ор үндэслэлгүй мэдээлэл хийсэн Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүнийг хуулийн байгууллагад шалгуулна. Тэр хүн манай намыг харлуулах гэж ядахдаа мөрдөн байцаалтын нууцтай холбоотой олон зүйл ярьсан. Эрх мэдэл, албан тушаалаа ашиглаж мөрдөн байцаалтын нууц задлаад сууж байгаа Л.Оюун-Эрдэнийг шалгах ёстой.

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.126.89.108)
    Битгий ууц муу өмхий бах мэлхий гуагалжил байна да
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 8 цаг 6 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 9 цаг 48 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 10 цаг 18 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 10 цаг 37 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 14 цаг 8 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 14 цаг 15 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 14 цаг 20 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 16 цаг 0 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 16 цаг 9 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 16 цаг 18 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 16 цаг 23 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 16 цаг 42 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 17 цаг 2 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 17 цаг 7 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 17 цаг 12 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 17 цаг 18 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 17 цаг 38 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 18 цаг 25 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 19 цаг 9 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top