x

М.Энхсайханы нэрлэсэн шүүгчид

Монгол Улсын сайд, Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Үндэсний эрх ашгийн эсрэг хорлон сүйтгэхээр завдсан” хэргээр шүүхийн хаалга татаад байна. Түүнийг 2014-2016 онд Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа Тавантолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулсных нь төлөө АТГ-аас эрүүгийн гэмт хэрэгт сэжиглэн хоёр жил шалгасны эцэст “үндэсний эрх ашгийг хорлон сүйтгэхээр завдсан” хэмээн буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байна.

М.Энхсайхан энэ тухай “Хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар хэлэлцээгүй, батлагдаагүй гэрээ учраас надад тохох хэрэг олдохгүй ийм зүйл ангиар яллаж байна. АТГ дээрээс даалгавартай ажиллаж байна. Хэрэгт хяналт тавьсан прокурор нь ядаж хуулиа мөрдөх болов уу гэж хүлээсэн ч тийм зүйл болсонгүй. АТГ, прокуророос шударга ёсны тухай хүлээгээд хэрэггүй юм байна. Шүүх яаж ажиллахыг мэдэхгүй байна. Гэхдээ би өөрийнхөө энэ кейсийг аль болох нийгэмд хэрэгтэй кейс болгохын төлөө ажиллана Энэ хэрэгтэй холбоотойгоор Монголын нийгэм өөрөө өөрийгөө таниад засамжлах аргаа олоод авбал болоо. Тэр л миний гүйцэтгэх үүрэг” хэмээн ярьсан байна.

Мөн тэрээр хэргийг нь шүүхээр хуваарилагдсан гурван шүүгчийн нэрийг цохож, “Энэ гурван шүүгчийн гарт миний хувь заяа байгаа” гэв. М.Энхсайханы хэргийг шүүхээр хуваарилагдсан С.Оюунчимэг, З.Болдбаатар, Д.Мөнх-Эрдэнэ нар нь 2017 оны наймдугаар сард Эрүүл мэндийн сайд асан Г.Шийлэгдамба нарын авилгын хэргийг шийдвэрлэж байжээ. Г.Шийлэгдамба нь бусдаас хандив нэрээр 500 сая төгрөг авч байгаад үйлдэл дээрээ баригдаж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд 5,1 жил, авилга өгсөн О.Даваасүрэнд 1,6 жилийн хорих ял оноосон байна.

М.Энхсайханы өөрийнх нь хэргийг шүүхээр хуваарилагдсан шүүгч нарын нэрийг ийнхүү хэвлэлээр зарласан нь санаандгүй зүйл биш. Харин “хонгилын” гэж нэрлээд байгаа нэг хүнээс хараат болсон тогтолцоогоо сөрж, хараат бусаар шийдвэрээ гаргаж чадах шүүгч Монголд үлдсэн үү, үгүй юу гэдэгт хариулт авахаар тавьж буй асуулт гэж болох юм.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 5 цаг 36 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 5 цаг 37 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 7 цаг 19 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 7 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 52 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 8 цаг 6 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 8 цаг 9 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 10 цаг 15 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 10 цаг 17 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 10 цаг 19 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 10 цаг 21 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 22 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 цаг 40 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 11 цаг 42 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 11 цаг 48 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 11 цаг 57 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 12 цаг 37 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 12 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 13 цаг 27 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 13 цаг 28 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top