x

АЭХ намын мөрийн хөтөлбөрт тусгах саналаа хүргүүллээ

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгах эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүл, зорилтот бүлгийнхний саналыг АЭХ-оос боловсруулан нэгтгэж, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэд хүлээлгэн өглөө. Энэхүү саналыг хүлээн авснаар Ардчилсан нам Монголын гэр бүл, хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ашигт нийцсэн мөрийн хөтөлбөрийг санал болгохоо УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ онцолсон юм.

Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгах иргэдийн саналыг цахимаар хүлээн авах аяныг эхлүүлээд байгаа бөгөөд салбар бүрээс ажил хэрэгч саналуудыг ирүүлсээр байна. Эдгээрийн нэг нь АЭХ-ны нэгтгэн, боловсруулсан санал юм.

Монгол Улсын нийт хүн амын 52 хувийг эмэгтэйчүүд эзэлж, нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол зэрэг бүхий л салбарт идэвхийлэн, манлайлан ажиллаж байна. Тиймээс ч АЭХ-оос эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, цалин, орлогын зөрүүг арилгах, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх олон чухал саналыг Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар хүлээлгэн өгсөн юм.

2012-2016 онд Ардчилсан намаас УИХ-д сонгогдон ажилласан эмэгтэй гишүүд нийгэмд үр өгөөжтэй олон хуулийг батлуулж чадсан. Тухайлбал, АЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн асан С.Одонтуяа Хүүхэд хамгааллын тухай хууль, Эрүүл мэндийн багц хууль , УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Хүүхэд харах үйлчилгээний хууль, Тамхины хяналтын тухай хуулиудыг тус тус батлуулж байв. Түүнчлэн олон хүүхэд төрүүлсэн ээжүүдийн зөрчигдсөн эрхийг сэргээж, тэтгэвэр, ажилласан жилийг нэмэгдүүлэх, мөн гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэгт тооцох заалт оруулсан зэрэг Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд чухал санал, санаачлагууд гаргасныг АЭХ-ны удирдлагууд онцолсон юм.

Ардчилсан нам шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарсаар ирсэн. Цаашид ч анхаарч, хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүл рүү чиглэсэн олон чухал саналыг ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэдгээ УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ энэ үеэр онцолсон юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 5 цаг 36 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 5 цаг 37 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 7 цаг 19 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 7 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 52 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 8 цаг 6 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 8 цаг 9 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 10 цаг 15 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 10 цаг 17 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 10 цаг 19 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 10 цаг 20 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 22 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 цаг 40 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 11 цаг 42 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 11 цаг 48 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 11 цаг 57 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 12 цаг 36 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 12 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 13 цаг 27 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 13 цаг 28 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top