x

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хууль зөрчсөн нэг ч алхам хийхгүй

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2018 оны 33/21 дугаартай зөвлөмжийг нууцаас гаргах саналыг тус зөвлөлийн Нарийн бичгийн даргад хүргүүлж буйгаа өнөөдөр мэдээлэв.

Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболд "Тавантолгойг хувьчлах тухай УИХ-ын 2018 оны 73-р тогтоолыг нэн даруй хүчингүй болгохгүй бол 2019 онд Үндсэн хуульд нэмсэн 6.2 гэсэн заалттай шууд зөрчилдөж байна" гэж НТВ телевизэд өгсөн ярилцлагадаа илэрхийлсэн юм.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: “Тавантолгойн орд газрын төмөр замын дэд бүтцийг хөгжүүлэх санхүүжилтийг босгох олон асуудал яригдсаны нэг нь IPO хийх. ҮАБЗ-ийн 2018 оны дээрх зөвлөмжийг үндэслэн УИХ-аас тогтоол гаргаж, Засгийн газарт ирүүлсэн одоогоор хэрэгжүүлээгүй. Энэ ажил судалгааны түвшинд явж байгаа. IPO гаргах нь зөв. Гэхдээ улс төрийн нөхцөл байдлаас үүдэн энэ ажил үргэлжлэхгүй ч байж мэднэ.

ҮАБЗ-ийн дээрх зөвлөмж ил болсны дараа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шаардлагатай гэж үзвэл Ерөнхий сайд зөвлөмжийг хэрэгжүүлэхээс татгалзах асуудлыг хөндөнө. Үүний улмаас Тавантолгойн дэд бүтцийн ажил зогсож болзошгүй. Зөвлөмж ил болсны дараа бүх зүйл тодорхой болох юм. Өнөөгийн Засгийн газар хууль зөрчсөн нэг ч алхам хийхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна” гэлээ.

Мөн тэрбээр, Эрдэнэт үйлдвэрт тогтоосон онцгой байдлын хугацаа хоёр өдрийн дараа дуусна гэдгийг онцлоод тус үйлдвэрт хийсэн Сангийн яам болон хууль, хяналтын байгууллагын шалтгалт, илэрсэн зөрчлийн талаар онцгой байдлын хугацаа дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэв. 

Түүнчлэн "Жаст"-ын Батхүүтэй холбоотой асуудлын талаар "Сая Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт орсон. Ингэснээр шүүх дээр гацсан олон хэргүүд урагшлах нөхцөл байдал үүссэн. Гэхдээ шүүгч нар шударга байж чадвал. Хуулийн хувьд ямар нэгэн байдлаар шалтаглах асуудал байхгүй. Энэ дунд Жастын Батхүүтэй холбоотой асуудал орж, хуулийн дагуу шийдэгдэнэ. Хөрөнгийг нь битүүмжилсэн байгаа. Харамсалтай нь шүүхийн шийдвэр гарч байж шийдэгдэнэ гэх тайлбарыг прокурор бидэнд хэлсэн" гэсэн юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 5 цаг 36 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 5 цаг 37 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 7 цаг 19 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 7 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 7 цаг 52 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 8 цаг 6 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 8 цаг 9 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 10 цаг 15 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 10 цаг 17 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 10 цаг 19 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 10 цаг 21 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 22 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 11 цаг 40 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 11 цаг 42 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 11 цаг 48 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 11 цаг 57 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 12 цаг 37 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 12 цаг 51 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 13 цаг 27 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 13 цаг 28 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top