x

УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал хүргүүллээ

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр хуралдаж, хуралдаанаар УИХ-ын дарга Г.Занданшатарт Эдийн засгийн байнгын хороог хуралдуулах асуудлаар санал хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд санал хүргүүллээ. Саналд, Монгол Улсын Ерөнхий сайд Та Монгол Улсад үүсэж болзошгүй эрсдэлийг хохирол багатай даван туулахад бэлэн байх шаардлагын үүднээс дараах саналуудыг хүлээн авч яаралтай ажил зохион байгуулж хариу ирүүлнэ үү” хэмээжээ.

Үүнд:

1. Эрсдэлээс хамгаалах зорилгоор Монгол Улсын нэгдсэн төсөвт тодотгол хийх шаардлага байгаа эсэх талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд Монгол банк болон Сангийн яамаар мэдээлэл хийлгэж эдийн засгийн бодит нөхцөл байдал ямар байдалтай байгаа, импортын барааны орлого, зарлагын тооцооллын талаар, хот, хөдөөд хүнсний нөөц, хангамжийн хүртээмжийн нөхцөл байдал, эрсдэлээс хамгаалах тодорхой төлөвлөгөө болон эдийн засгийн бодит алдагдлын талаар танилцуулга хийх;

2. Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд ард иргэдийнхээ хүнсний хангамжийг тасалдуулахгүй байх зорилгоор хүнсний нөөцийг нэмэгдүүлэх, өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, хөөрөгдөлд тавих хяналтыг сайжруулах, бараа бүтээгдэхүүний урсгалыг хэвийн үргэлжлүүлэх, импортын бүтээгдэхүүний эрүүл ахуйн хяналт, хорио цээрийн шаардлагыг чангатгах, улсын хилээр нэвтрэх зорчигчдын урсгалд тавих өндөржүүлсэн хяналтаа сулруулахгүй байх;

3. Үндэсний үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж баялаг бүтээгчид, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг эрсдэлээс хамгаалах, тэдний түрээс, дулаан, цахилгааны төлбөр зэрэг урсгал зардлын талаар зохицуулалт хийж, ажлын байрыг нь хадгалах үлдэх нь тулгамдсан асуудлуудын нэг болж байна. Үүний тулд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Хөдөө аж ахуйг дэмжих сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг тодорхой шийдлүүдийг судлан УИХ-д танилцуулах;

4. БНХАУ-ын Ардын банкны своп хэлцлийн төлбөр болон Монгол Улсын гадаад өрийн төлбөр тасалдахаас сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний төлөвлөгөө, үр дүнгийн талаар мэдээлэл ирүүлэхийг хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 6 цаг 0 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 6 цаг 1 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 7 цаг 43 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 8 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 8 цаг 16 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 8 цаг 30 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 8 цаг 33 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 10 цаг 39 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 10 цаг 41 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 10 цаг 43 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 10 цаг 44 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 10 цаг 45 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 12 цаг 4 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 12 цаг 6 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 12 цаг 12 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 12 цаг 21 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 13 цаг 0 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 13 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 13 цаг 51 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 13 цаг 52 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top