x

МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхийг албадан тусгаарлажээ

БНСУ-д зорчиж явсан МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх өчигдөр орой 18.30 цагт Токио-Улаанбаатарын сүүлийн нислэгээр Буянт-Ухаад буужээ. УОК-ийн шийдвэрээр Сөүл-Улаанбаатарын шууд нислэгийг цуцалсан тул МАН-ын нарийн бичгийн дарга Токиогоор дамжин эх орондоо ирсэн байна.

Хилийн мэргэжлийн хяналтынхан түүнд халдвар тархсан бүс нутгаар ирсэн учир түр хугацаагаар тусгаарлаж, шинжилгээ өгөх шаардлагатай гэдгийг тайлбарласан авч шаардлагыг эс зөвшөөрч эсэргүүцэл үзүүлсэн тул албадлага хэрэглэхэд хүрчээ. Ц.Бат-Энхийг албадан саатуулж, Жаргалантын аманд байрлах ОБЕГ-ын тусгаарлах байранд хүргэсэн тухай эх сурвалж мэдээлжээ.

Мөн түүнтэй хамт БНСУ-аас дамжин ирсэн 38 монгол иргэнийг ХӨСҮТ-д шилжүүлэн түр хугацаагаар тусгаарласан байна.

БНСУ-аас ОХУ-аар дамжин ирсэн иргэдийг тусгаарлалаа 

Мөн өдөр (2020.02.27) Сэлэнгэ аймгийн Онцгой комисс ОХУ-ын Улаан-Үүд хотооос 11 монгол иргэнээ эх оронд нь шилжүүлэн авчээ. Тэдгээр иргэд 2020.02.25-ны өдөр Инчеон-Иркутск чиглэлийн S7 6302 дугаарын нислэгээр БНСУ-аас ОХУ-д ирж, Улаан-Үүд хотод байрлажээ.

Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба эдгээр 11 иргэдээс эрүүл мэндийн асуумж судалгаа авч, анхан шатны үзлэг хийж, шинэ коронавирусийн өвчлөл гарсан Сувон хотоос ирсэн гурван иргэнийг нарийвчилсан үзлэг шинжилгээнд хамруулахаар Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт шилжүүлжээ. Бусад 8 иргэн, тээврийн жолооч, Зоонозын өвчин судлалын төвийн эмч, нийт 10 иргэнийг Алтанбулаг боомтын тусгаарлах бүсэд шилжүүлэн тусгаарлах арга хэмжээг авсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (66.181.161.20)
    Наад муу цүнх баригчаа саатуулж арга хэмжээ ав
    2020 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.179.207)
    ийм сэтгэхүйтэй нохойн баасууд яаж яваад албан тушаалд томилогдоод бнаа.
    2020 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (31.14.73.69)
    эргүү гомо баньд
    2020 оны 02 сарын 28 | Хариулах
  • Иргэн (202.9.47.28)
    Онцгой байдлаа мэддэггүй ман дарганцар бидний дарга болбол .алах юм байна даа зайлуулж биднийг авар
    2020 оны 02 сарын 28 | Хариулах
  • зочин (64.119.25.119)
    алан бомбоо үхээсэй
    2020 оны 02 сарын 28 | Хариулах
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 8 цаг 6 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 9 цаг 48 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 10 цаг 18 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 10 цаг 37 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 14 цаг 8 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 14 цаг 15 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 14 цаг 20 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 16 цаг 0 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 16 цаг 9 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 16 цаг 18 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 16 цаг 23 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 16 цаг 42 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 17 цаг 2 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 17 цаг 7 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 17 цаг 12 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 17 цаг 18 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 17 цаг 38 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 18 цаг 25 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 19 цаг 9 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top