x

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагалдан 30 орчим хуульд өөрчлөлт орно

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагалдан 30 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах учиртай. Тэдгээр хуулиудын төслийг боловсруулах, УИХ-аар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын хэсгүүд УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы завсарлагаар ажиллаж байна.

УИХ-ын даргын захирамжийн дагуу УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан байгуулсан төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг судалж дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг өчигдөр (2020.02.18) хуралдав.

Хуралдааныг УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн даргалан хуралдуулав.

Ажлын хэсгийн хуралдаанаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга, мөн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын талаар ажлын дэд хэсгээс боловсруулсан танилцуулгыг сонсож, санал солилцов.

Эхлээд ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Д.Ганзориг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар танилцуулга хийлээ.

Тэрбээр танилцуулгадаа, уг хуулийн төслийн гол зорилго нь төрийн нэгдмэл байдлыг хангах, орон нутгийн бие даасан байдлыг аль болох зөв зохицуулахад чиглэж байгаа.​ Энэ үндсэн дээр сум, дүүрэг нь засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын гол цөм байх ёстой гэсэн зарчим барьж, энэ санааг төсөлд суулгахыг хичээсэн.

Мөн сүүлийн 30-аад жилд хуульд тунхаг байдалтай тусгагдаж, давхардаж ирсэн төрийн болон нутгийн удирдлагын чиг үүргийг зааглаж өгөхийг чухалчилсан.

Түүнчлэн иргэдийн оролцоог идэвхжүүлэх, хүсэл зоригийг илэрхийлдэг байх зарчмыг тусгасан. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй уялдаж уг хуулийн бүтэц нэлээд өөрчлөгдөж байгаа. Тухайлбал, орон нутгийн эрх мэдлийн асуудлууд, чиг үүрэг, нутгийн өөрөө удирдах байгууллагатай холбоотой асуудлуудыг зохистой хэмжээнд нь зохицуулахыг зорьсон гэдгийг онцлов.

Мөн Дундговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, доктор С.Сүхбаатар хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан орон нутгийн төсөв, санхүү, татварын талаарх саналын томьёоллоо танилцуулсан юм.

Дараа нь ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор А.Бямбажаргал Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын талаар танилцуулав.

Тэрбээр, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар олон жил хуримтлагдсан, эрх зүйн хүрээ хязгаар нь тодорхойгүй байгаа энэ асуудлыг Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг дурдаад хуулийн төслийн үзэл баримтлалаас танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын ангилал тогтоож, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим эрх мэдэл, чиг үүргийг шилжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн. Иймээс шинэ хуулийн төслөөр хот, тосгоны эдийн засгийн үндэстэй холбоотой цоо шинэ асуудал гарч ирж байна. Мөн төв засагтайгаа, оршин буй нутаг дэвсгэртэйгээ хэрхэн харилцах, бүрэн эрх нь хэрэгждэггүй байдлыг хэрхэн засах зэрэг тулгамдсан олон асуудлыг энэ хуулиар шийдэх учиртай.

Дэлхийн улс орнуудын чиг хандлагаас харахад хот, тосгонд хүн амын суурьшлын асуудал гол цөм болж, хөдөлшгүй зүйл байдаг онцлогтой. Манай улсын тухайд ч нэгэнт Үндсэн хуулиар улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын асуудал хөндөгдөж эрх зүйн боломж нээгдсэн учраас ангиллын асуудлыг хот, тосгонд ч мөн адил анхаарч үзэх шардлагатай болно.

Тэгж байж чиг үүргийн хэрэгжилт хангагдана. Харамсалтай нь одоогийн хуульд хот, тосгоны чиг үүргийг тодорхой зохицуулж өгч чадаагүй, зөвхөн эрх мэдэл заагаад өгчихсөн учраас юуны өмнө энэ алдааг засаж нарийвчлах шаардлагатай болоод байгааг дурдав.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ц.Мөнх-Оргил, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн нар танилцуулга хийсэн ажлын дэд хэсгийн гишүүдээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Мөн хуралдаанд оролцсон ажлын дэд хэсгийн гишүүд хуулийн төслийн талаарх танилцуулга, төслийн үзэл баримтлалтай холбогдуулан саналаа хуваалцав.

Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хэлэхдээ, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга сайн болжээ. Иймээс хуулийн төслийг ойрын өдрүүдэд цахим хуудаст байршуулж, олон нийтээс санал авах ажлыг яаралтай зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн хуулийн төслийн эдийн засгийн болон нийгмийн үр нөлөөний үнэлгээ, тандан судалгаа хийх, төслийн иж бүрдлийг хангах гээд хийх ажил багагүй байна. Энэ бүхнийг хангасны үндсэн дээр хуулийн төслийг дагалдах төслүүдийн хамт Засгийн газарт хүргүүлж саналыг нь авах ажлыг зохион байгуулна гэлээ.

Харин Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ажлын хэсгийн дараагийн хуралдаанаар нарийвчлан ярилцаж, санал солилцохоор тогтов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 6 цаг 22 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 6 цаг 23 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 8 цаг 5 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 8 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 8 цаг 38 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 8 цаг 52 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 8 цаг 55 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 11 цаг 1 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 11 цаг 3 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 11 цаг 5 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 11 цаг 6 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 11 цаг 7 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 12 цаг 26 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 12 цаг 28 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 12 цаг 34 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 12 цаг 43 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 13 цаг 22 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 13 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 14 цаг 13 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 14 цаг 14 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top