x

МАН засаглахад заавал нэг банк ДАМПУУРДАГ...

Тэд Капиталаас өмнө Хадгаламж банкийг тавиад туучхаж билээ. Ер нь бол дээрэмдчихсэн юм. Тухайн үеийн НАМЗХ-ны залуучууд, өдгөөгийн УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар энэ хэрэгт нэр холбогдож, “Бүгд найрамдах”-аа уншуулж явсан түүхтэй. МАН-ын лидерүүд хэдэн “бацаан” өөрсдөд нь мэдэгдэлгүйгээр, хамгийн гол нь хувь өгөлгүйгээр бүхэл бүтэн банк тоночихсонд нь ихэд хилэгнэж, анхан шатны шүүхээс У.Хүрэлсүх нарт ял оноож байв. Гэвч удалгүй хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Бодвол ах нараа аргадаж, ахиухан барьц бариа биз. Хадгаламж банкнаас 14 тэрбум төгрөг хулгайлсан хэрэгт Чимидцэрэн гэх нягтлан залуу найман жилийн ял аваад л өнгөрсөн. Улс мөнгө ч үгүй, банк ч үгүй хоцорсон доо.

Өнөөдөр энэ түүх Капиталын дампуурлаар давтагдаж байна. Харин нөгөө бацаанууд эрийн цээнд хүрч албан тушаал нь ч томорчихсон учраас намынхаа гишүүн “Капиталын” гэгдэх Б.Ундармааг хэргээс сугалж үлдээгээд зүв зүгээр явж байсан хоёр хүнийг чирч авчраад хэрэг тохох гээд үзэж тарж байна. Ойрд АТГ-ынхан ийм сэргэлэн цовоо эрч хүчтэй ажиллаж байхыг харсангүй. Спорт загасчлалын түвшинд загас, жараахай мэтхэнийг шоглож суудаг тэдэнд томхон тул барьсан мэтээр өөрсдийгөө пи ар-дах боломж гарч ирсэнд магнай хагартал баярлаж байгаа сурагтай.

Сталины хэлсэнчлэн “Зүйл анги нь байхад эзэн нь олдоно” гэх зарчмаар ажиллаж байгаа тэд хэд хэдэн ноцтой алдаа гаргаж эхлэв. Жишээлбэл, 2012-2016 онд НДЕГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасан энэ дөрвөн жилд Нийгмийн даатгалын санг түүхэндээ байгаагүй их буюу 268 тэрбум төгрөгийн хүүгийн ашиг ажилуулсныг баривчилсан хойноо л мэджээ. Уг нь Нийгмийн даатгаын сангийн 238 тэрбум төгрөгийг Капитал банкинд тавиад туучихсан хүмүүсийг барьж хорих үүрэг авсан хүмүүсийг андуураад 268 тэрбум төгрөг олж ирсэн хүнийг нь барьчхав. Бантаж, ичсэндээ заавал 30 хоног хорьж шалгана хэмээн гүрийх нь тэр.

Үүнээс гадна 2013 онд Капитал банктай гэрээ байгуулж, НДС-гийн хөрөнгийг байршуулсан гэдэг үндэслэлээр Ц.Уртнасан, Д.Чулуунчимэг нарыг буруутгаж байгаа бололтой. Ингэхдээ тухайн үеийн Сангийн хуйн сайд Ч.Улаан, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нарыг хамтад нь хэрэгт татахаа мартчихаж. Учир нь, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хамтын шийдвэрээр банкуудад хэдэн төгрөг хадгалуулахыг шийддэгийг АТГ-ынхан мэддэггүй бололтой юм. Ер нь бол 1995 оноос хойш НДС-гийн хөрөнгийг банкуудад байршуулж мөнгө хүүлж ирснийг, 2000-аад оноос хойш Капитал банкинд НДС-гийн мөнгө байршиж эхэлснийг, үе үеийн НДЕГ-ын дарга, Нийгмийн хамгаалал, Хууль зүй, Сангийн сайд нарын хамтын шийдвэрээр эл асуудлыг шийдэж ирснийг одоо л ойлгох гээд байх шиг.

Тэрчлэн 2013 онд Ц.Уртнасан нарын байгуулсан гэрээ 2017 оноор дуусгавар болж өдгөөгийн Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, сайд асан Н.Номтойбаяр, мөнөөх л Хууль зүйн сайдаа хийсээр буй Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, НДЕГ-ын дарга Зоригт, ЭМНДГ-ын дарга Зоригт нар тэрхүү гэрээг шинэчлэн байгуулах хамтын шийдвэр гаргаснаас үүдэлтэйгээр Капитал банкинд 238 тэрбум төгрөг тавиад туучихсаныг ойлгож эхэлсэн гэж найдъя.

Олон улсын эрх зүйн талаас нь харж үзсэн ч үйлчлэх хугацаа нь дууссан гэрээг шинээр сунгана гэдэг шинээр гэрээ баталсанд тооцогддог зүйл. Тийм учраас хариуцлага нь Ц.Уртнасан нарын хугацаа нь дууссан цөөн хэдэн гэрээг сунгаж, шинээр ихэнх гэрээг нь байгуулсан хүмүүс буюу 2016 оноос хойш энэ салбарыг удирдаж байгаа хүмүүст хамааралтай. Өөрөөр хэлбэл, 2012-2016 онд ажиллаж байсан хүмүүсийн хийсэн гэрээ үүргээ гүйцэтгэж, улсад 268 тэрбум төгрөгийн ашиг өгч, тэр хугацаанд мөнгийг нь хадгалж байсан банкуудаас нэг нь ч дампуурсангүй.

Энэ хэрэгт С.Чинзориг, Ц.Нямдорж нараас гадна заавал ч үгүй хамжигчаар татагдах ёстой нэг субъект бол Монголбанк. Түүний удирдлага асан Н.Баяртсайхан. Учир нь, Монголбанкнаас Капитал банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн тайланг хийж, НДЕГ, ЭМДЕГ-т ирүүлэх ёстой. Энэ үүргээ хангалттай биелүүлж чадсан уу, үгүй юу гэдгийг шалгах ёстой. 2018 оныг хүртэл Монголбанкнаас Капитал банкийг “Ямар ч асуудалгүй.

Цэвэр” хэмээн мэдэгдсээр байсан нь хардаж болох хамгийн том шалтгаан. Хэрэв Монголбанк ажлаа сайн хийсэн бол 2017 онд л Капиталын асуудал эвгүйтэж байгааг илрүүлээд анхны шаардлагаар НДС-гийн хөрөнгийг татаж авч болох байв. Харамсалтай нь, Монголбанкны удирдлага, НДЕГ, ЭМДЕГ-ын дарга нар, салбарын сайд нь ч хуулиар хүлээсэн энэхүү үүргээ биелүүлсэнгүй.

Үүгээр зогсохгүй НДС-гийн 104 тэрбум төгрөгийн 54 тэрбумыг нь хадгаламж хэлбэрээр бус харилцах дээр сул байлгаж, олж болох олон тэрбум төгрөгийн хүүгийн ашгийг Капитал банкинд тавиад өгчихсөн байна. Нийт дүнгээр нь харвал 335.3 тэрбум төгрөгийг хадгаламж, 358.8 тэрбум төгрөгийн харилцах дансанд сул хаяжээ. Ийм их хэмжээний мөнгийг харилцах дансанд байлгах ямар ч шаардлагагүй. Хуульд заасан ёсоор тэтгэвэр, тэтгэмж тавихад зориулсан 100 орчим тэрбум төгрөгийг банкуудын харилцах дансанд үлдээж, бусдыг нь хадгаламж хэлбэрээр байршуулж, НДС-гийн хөрөнгийг арвижуулах үүрэгтэй юм.

Эс үйлдэл гэж хэлж болох энэ шалтгаанаар л Чинзориг, Алтанхуяг, Зоригт нарыг улсад их хэмжээний хохирол учруулсан гэдгээр яллахад хангалттай. Тэд Ц.Уртнасан шиг ажилласан бол 268 тэрбумаас ч илүү орлогыг олж болох байв. Зориуд санаатайгаар улсыг хохироосон энэ үйлдэлд нь хариуцлага заавал тооцох ёстой. Тэгэхээр Чинзориг нар Капитал банкинд НДС-гийн 238 тэрбум төгрөгийг алдаад зогсохгүй, олж болох их хэмжээний ашгаа ч тавиад туусан байгаа юм.

Өнөөдөр ийм хүмүүсийн толгойг илээд ажлаа хийсэн шиг хийсэн хүмүүсийг буруутгаж байгаа нь увайгүй гэхэд дэндүү увайгүй бөгөөд 1937 оны хэлмэгдүүлэлтээс дутахгүй улстөрийн хэлмэгдүүлэлт юм. Ц.Уртнасан нар хэзээ нэгэн цагт цагаадах нь тодорхой шиг хэргийн эзэд нэг л өдөр ял шийтгэлээ хүлээж, улстөрийн хэлмэгдүүлэлтэд оролцсон хууль хяналтынхан ч зохих шийтгэлээ хүлээх нь ойлгомжтой билээ.

Т.Тэнгис

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.46.252)
    Новшнууд
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • Zochin (66.181.186.187)
    AN zasaglahad ulsaaraa dampuurahaa shahdag
    2020 оны 02 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна Өчигдөр 19 цаг 35 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно Өчигдөр 19 цаг 29 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай Өчигдөр 18 цаг 50 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна Өчигдөр 18 цаг 41 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ Өчигдөр 16 цаг 29 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ Өчигдөр 16 цаг 28 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа Өчигдөр 16 цаг 27 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив Өчигдөр 16 цаг 26 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа Өчигдөр 16 цаг 24 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна Өчигдөр 16 цаг 23 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ Өчигдөр 16 цаг 22 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Өчигдөр 16 цаг 20 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна Өчигдөр 16 цаг 19 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа Өчигдөр 16 цаг 18 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов Өчигдөр 16 цаг 16 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна Өчигдөр 16 цаг 15 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив Өчигдөр 16 цаг 13 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа Өчигдөр 16 цаг 12 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина Өчигдөр 16 цаг 11 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ Өчигдөр 16 цаг 09 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top