x

"Хулгайчийг хулгайчаар дарна"

Өнгөрсөн удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш манай улс төрчдийн дунд нэг ийм үг "моод" болоод байна. Хулгайчийг хулгайчаар дарна гэх. "Женко ч хулгайч л даа. Гэхдээ М.Энхболд, Ц.Элбэгдоржийн бүлэглэлийг дарахын тулд Женко шиг хулгайч хэрэгтэй юм байна. Хулгайчийг хулгайч л дардаг юм байна..." Ингэж яриад Х.Баттулгыг төрийн тэргүүнд залсан. Одоо монголчууд дараачийнхаа "хулгайчид" хүчин зүтгэж байна. Дахиад дөрвөн жилийн дараа бас хаанаас ямар "хулгайчаа" залж, эднийгээ даруулах тухай ярьж явахыг таашгүй. 

Өчигдөр Төрийн ордонд улс төрийн 10 гаруй нам цуглаж, нэгэн "учир битүүлэг" арга хэмжээ зохион байгуулав. Өмнөх өдөр нь тус намууд ирэх сонгуульд нэгдэж оролцохоор тунхаг бичигт гарын үсэг зурна гэх зар тараасан намууд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн боловсруулсан "Алсын хараа 2050" гэдэг баримт бичгийг нэг нэгээрээ тэвэрч зогсоод зургаа даруулаад тарцгаав. Уг нь бол 2020 оны сонгуулиар МАН ялагдвал хог болох цаас. Гэтэл УИХ-д суудалтай намын дарга нар уг баримт бичгийг УИХ-аар "батлуулахын төлөө ажиллана" гэж ам тангараг тавьжээ. Нийлж аваад "МАНАН-г дарцгаах" юм байх. 

Мөн өдөр ЕТГ-ын дарга З.Энхболд ажлаа хүлээлгэн өгч, намын болон сонгуулийн ажилдаа шуударч байгаагаа зарлав. Өөрийнх нь хийж буй улс төрийн акциуд Ерөнхийлөгч дээр хаяглагдаад байгаа учраас арга буюу ажлаа өгөхөөр болсон гэв. Ажлаа өгсөн төдийгөөр энэ хоёр хүний зам салчихна гэж юу л бол. Харин өнгөрөгч 2016 оны УИХ-ын сонгуульд намаа ялагдуулснаас хойш АН дотор алдагдсан орон зайгаа эргүүлж авахаар эргэж ирж байгаа нь бол тодорхой.

Ерөнхийдөө тус намын удирдах байгууллагад өөрийн хүмүүсийг байршуулах, дараачийн парламентад өөрсдийн /Х.Баттулга, З.Энхболд нарын/ төлөөний хүмүүсийг оруулж ирэх зорилготойгоор бууж ирсэн нь бол тодорхой. Эхнээсээ нам дотор орж ирээд байршчихсан, тусдаа маягтай үйл ажиллагаа явуулж байна гэх сураг сонсогдоод байгаа. С.Эрдэнэ шиг хүн зүв зүгээр сууж байгаад хаалга үүдээ нээгээд өгсөн гэдэг юу л бол. Үүнд хуулийн байгууллагынхныг оролцуулсан байх магадлалтай харагдаж байгаа.

Өнгөрөгч даваа гаригт шуугиулаад авсан НДС-гийн асуудал, АН-ын нөхдийг барьж хорьсон зэрэг явдал ч гэсэн С.Эрдэнэ лүү л харвасан "сум" байсан болов уу. АН-ынхан "МАН-аас явуулж буй улс төрийн акци" хэмээн мэдэгдсэн нь ч гэсэн үнэн хэрэгтээ АН-ын дотоодод бий болоод байгаа зөрчилдөөнөөс зугтах гэсэн тойруулал байж болох юм. 

Б.ЗАЯА

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • DR. ADITYA (105.112.97.31)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD ( 2,142,860,071.37 MNT)Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. เว็บไซต์:
    2020 оны 02 сарын 18 | Хариулах
  • бид (103.212.117.97)
    Тэр жижигхэн амьтан идээд бол барахгүй,харин мэрээд бол барж магадгүй
    2020 оны 02 сарын 17 | Хариулах
  • зочин (108.61.213.115)
    эрдэнийг зи барахуу
    2020 оны 02 сарын 14 | Хариулах
  • зочин (108.61.213.115)
    эрдэнийг зи барахуу
    2020 оны 02 сарын 14 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 6 цаг 40 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 6 цаг 41 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 8 цаг 23 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 8 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 8 цаг 56 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 9 цаг 10 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 9 цаг 13 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 11 цаг 19 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 11 цаг 21 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 11 цаг 23 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 11 цаг 24 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 11 цаг 25 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 12 цаг 44 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 12 цаг 46 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 12 цаг 52 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 13 цаг 1 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 13 цаг 40 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 13 цаг 55 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 14 цаг 31 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 14 цаг 32 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top