x

Эдийн засгийн байнгын хороо 20 удаа хуралдаж, 42 асуудлыг хэлэлцжээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 7-ны өдөр 2019 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайлангаа танилцуулав.

Тайлан хуралд Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар болон ажлын албаны холбогдох албан тушаалтнууд оролцов.

Тус байнгын хороо намрын чуулганы хугацаанд 20 удаа хуралдаж, 42 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Тухайлбал, хуулийн 3 төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 9 төсөл, олон улсын гэрээ, хэлэлцээрийн 6 төслийг тус тус  хэлэлцэж, 33 санал, дүгнэлт, 2 танилцуулга, 46 зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэн нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ. Түүнчлэн Байнгын хорооны хуралдаанаар албан тушаалтныг томилох, чөлөөлөх 5 асуудлыг хэлэлцэж, холбогдох шийдвэр, санал, дүгнэлтийг гаргасан болохыг Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцуулсан юм.  

Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, хэрэгжилтэд хяналт тавих, чиглэл өгөх зорилгоор Байнгын хорооны 14 тогтоол баталсан байна. Байнгын хорооны 9 ажлын хэсэг байгуулан 31 удаа хуралдаж, 4 танилцуулга, санал, дүгнэлтийг бэлтгэж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлсэн гэв. Эдийн засгийн байнгын хорооны ажлын албанаас Улсын Их Хурлын даргын захирамжийн төсөл 2, Улсын Их Хурлын дарга, гишүүдийн захиалгаар боловсруулсан хууль, тогтоолын төсөл 2, байнгын хорооны даргын оролцсон 10 удаагийн уулзалт, ярилцлага зохион байгуулжээ.

Хууль тогтоох үйл ажиллагаа, Байнгын хороо нь эрхлэх асуудлын хүрээнд эдийн засгийн бодлогын чиглэлээр “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай”, “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолууд зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 

Салбарын зохицуулалтын үр ашгийг сайжруулах чиглэлээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон бусад хуулийн төслийг хэлэлцсэн талаар Ж.Ганбаатар гишүүн танилцууллаа. Түүнчлэн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон гадаад зээлтэй холбогдсон нийт 6 хэлэлцээрийн төслүүдээр санал, дүгнэлт гарган холбогдох Байнгын хороодод хүргүүлжээ. 

Байнгын хороо намрын чуулганы хугацаанд Авто замын тухай хуулийн хэрэгжилт болон Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар тус тус ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан талаар Байнгын хорооны дарга мэдээлсэн. Энэ хугацаанд Засгийн газар, аж ахуйн нэгж, иргэнээс тус байнгын хороонд ирүүлсэн 86 албан бичиг, 168 өргөдлийн хариуг тухай бүр нь шийдвэрлэжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 6 цаг 55 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 6 цаг 57 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 8 цаг 38 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 8 цаг 59 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 9 цаг 12 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 9 цаг 26 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 9 цаг 28 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 11 цаг 34 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 11 цаг 36 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 11 цаг 39 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 11 цаг 40 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 11 цаг 41 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 12 цаг 59 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 13 цаг 1 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 13 цаг 8 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 13 цаг 16 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 13 цаг 56 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 14 цаг 10 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 14 цаг 46 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 14 цаг 47 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top