x

Олон нийтээс оноо цуглуулах овсгоотой гишүүн алга

  • Эрх баригчдад ээлээ өгөх хуулийн хэрэгжилт гацсанаас нэр хүндээ өсгөх боломж нь нэгээр хасагдав

  • Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг цуцалсан үед малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчээс авах шимтгэл орлогын "Цоорхойг" нөхөх учиртай

Парламент баталсан хууль, шийдвэрийнхээ хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Гэвч УИХ энэ үүргээ хангалтгүй биелүүлж байгааг ганцхан хуулийн хэрэгжилтээр жишээ татан дүгнэж болохоор байна. Өнгөрсөн онд УИХ 2020 оны улсын төсвийг батлахдаа Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хамт баталсан. Эл өөрчлөлтөөр хуулийн хэрэгжих хугацааг ганцхан жил байхаар тогтоосон юм. Өөрөөр хэлбэл 2020 оны эхнээс 2021 он хүртэл ганц жилийн хугацаатай хэрэгжих хууль гэсэн үг.

Харамсалтай нь хууль хэрэгжих хугацаанаас хоёр сар шахам өнгөрөөд байхад нэг ч малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч шимтгэлээ нөхөн төлөөгүй байна. Холбогдох төрийн байгууллага журмаа баталж чадаагүйгээс төлөх боломж ч бүрдээгүй байгааг албаныхан тайлбарлаж буй. Энэ хууль салбарын харилцааг бус нийгмийг хамарсан үйл ажиллагааг зохицуулах учраас парламентаас гаргасан чухал шийдвэрт тооцогдоно. Цаашлаад улсын төсвийн орлого, тэр дундаа Нийгмийн даатгалын сангийн (НДС) орлогын бүрдүүлэлтэд чухал нөлөөтэй юм.

УИХ өнгөрсөн оны төгсгөлд Ерөнхийлөгчийн тавьсан НДШ-ийг хоёр хувиар нэмэхийн эсрэг хоригийг хүлээн авсан. Үүнтэй холбогдуулж тус сангийн зарим орлогыг бууруулж баталсан. Тухайлбал, ААН, байгууллагаас төлөх шимтгэлийн орлогыг 79 тэрбум, ажиллагсдаас төлөх шимтгэлийг 86 тэрбум, сайн дурынхыг найман тэрбум төгрөгөөр бууруулсан. Харин бусад орлогоос 74.7 тэрбум төгрөг олно гэж тооцсоныгоо 248.8 тэрбум болгон нэмэгдүүлсэн юм.

Бусад орлого гэдэг нь өнөөх малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тушаах мөнгө болох нь тодорхой. Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг цуцалсан үед малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчээс авах шимтгэл орлогын тодорхой “цоорхойг” нөхөх учиртай. Мөн УИХ 2020 оны төсвийг батлахдаа малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалыг нөхөн төлүүлэх хууль хэрэгжсэнээр 133.1 тэрбум олно гэж тооцоолсон. Гэвч энэ орлого хуулийн хэрэгжилтгүйгээс төлөвлөсөн хэмжээгээр бүрдэхгүй байх нөхцөл нэмэгдсээр байгааг харсаар сууна. 

Үүний үр дүнд ирэх намар НДС-гийн алдагдал тойрсон маргаан улам ширүүснэ гэдгийг ч тооцоолох чадвар алга. Уг нь эрх баригчид энэ хуулийг хэрэгжүүлснээр ард түмэнд таалагдана хэмээн тооцож сонгуулиас өмнө хэрэгжүүлэх зорилт тавиад байсан юм. Гэвч хайхрамжгүй гишүүд, хайнга засгаасаа болж “их санасан газар есөн шөнө хоосон хоноход” хүрэх нь. УИХ-ын гишүүд хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүргээ ухамсарладаггүй юмаа гэхэд сонгуульд оноо цуглуулах боломжийг ашиглахгүй байгаа нь сүйхээгүй гэдгийг илтгэж буй.

Овсгоотой бас олигтой түшээдтэй байсан бол нийгмийг хамарсан үйл ажиллагааг зохицуулах хуулийн хэрэгжилтийг Засгийн газраас нэхэж, салбарын сайдад асуулга хүргүүлэн үүргээ нэр төртэй гүйцэтгэх боломж дүүрэн байна. Шулуухан хэлэхэд УИХ-ынхаа нэрийг барьж, гишүүнийхээ эрх мэдлийг ашиглаад олон нийтээс оноо цуглуулах овсгоотой гишүүн энэ парламентад алга.

"Засгийн газрын мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 19 цаг 35 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно Уржигдар 19 цаг 29 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай Уржигдар 18 цаг 50 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна Уржигдар 18 цаг 41 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ Уржигдар 16 цаг 29 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ Уржигдар 16 цаг 28 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа Уржигдар 16 цаг 27 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив Уржигдар 16 цаг 26 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа Уржигдар 16 цаг 24 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна Уржигдар 16 цаг 23 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 22 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Уржигдар 16 цаг 20 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна Уржигдар 16 цаг 19 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа Уржигдар 16 цаг 18 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов Уржигдар 16 цаг 16 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна Уржигдар 16 цаг 15 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив Уржигдар 16 цаг 13 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа Уржигдар 16 цаг 12 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина Уржигдар 16 цаг 11 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ Уржигдар 16 цаг 09 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top