x

УИХ-ын дарга Г.Занданшатар Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав

УИХ-ын дарга Г.Занданшатар Канад улсаас Монгол улсад суугаа Элчин сайд хатагтай Катрин Ивкофийг өнөөдөр хүлээн авч уулзав.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргээд, (2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барьсан) “Манай хоёр орны хооронд найрсаг дотно харилцаа амжилттай хөгжиж байна. Канад бол Монгол Улсын гуравдагч хөрш, хөрөнгө оруулалтын томоохон түнш мөн” гэв.

Уулзалтын үеэр талууд Монгол, Канад нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн адил үнэт зүйлстэй бөгөөд хамтын ажиллагааг зөвхөн уул уурхайгаар хязгаарлахгүй эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг бусад салбарт өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой буйгаа харилцан тэмдэглэсэн юм.

Элчин сайд К.Ивкоф хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид бүхий л чиглэлээр хөгжүүлэх, ялангуяа Канадын хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа нотлоод энэ удаагийн парламент Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амжилттай хийсэнд баяр хүргэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр засаглал хоорондын хяналт-тэнцлийг хангах, төрийн бодлого урт хугацаанд тогтвортой байх эрх зүйн үндсийг тавьсан. Сүүлийн 10 гаруй жил яригдсан энэ өөрчлөлтийн төслийг хоёр жилийн турш олон нийт, судлаачдын дунд хэлэлцүүлж боловсруулаад парламент зургаан сар тасралтгүй хэлэлцэн баталсан. Тогтолцооны шинэчлэлийг хийж, байгалийн баялгийг ард иргэдийн мэдэлд байлгах, үндэсний баялгийн сан байгуулах шинэ зохицуулалтыг оруулсан” гээд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалын талаар товч мэдээлэл өглөө.

Элчин сайд хатагтай Катрин Ивкоф Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсад мэргэшсэн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" төслийн талаар мэдээлэл өгч, санал солилцов. Уг төслийг 2018-2021 онд хэрэгжүүлэх юм.

УИХ-аас Төрийн албаны тухай хуулийг шинэчлэн баталсан. Төрийн бодлого, үйл ажиллагааны залгамж чанар, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байдлыг хангах үр дүнтэй механизм бүрдүүлэх, төрийн албанд чадахуйн зарчмыг хэвшүүлж төрийн албан хаагчийн ажлын гүйцэтгэл, үр дүнг үнэлэх, ёс зүй, сахилга, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр шинэчлэлийн томоохон алхам хийхэд дээр төсөл чухал дэмжлэг үзүүлснийг УИХ-ын дарга Г.Занданшатар цохон тэмдэглээд Канадын Засгийн газрын оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлж байна гэв. 

Түүнчлэн уулзалтын хүрээнд талууд цаг үеийн бусад асуудлаар ярилцаж, санал солилцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 7 цаг 10 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 7 цаг 11 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 8 цаг 53 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 9 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 9 цаг 26 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 9 цаг 40 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 9 цаг 43 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 11 цаг 49 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 11 цаг 51 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 11 цаг 53 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 11 цаг 54 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 11 цаг 56 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 13 цаг 14 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 13 цаг 16 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 13 цаг 22 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 13 цаг 31 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 14 цаг 10 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 14 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 15 цаг 1 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 15 цаг 2 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top