x

Г.Занданшатар: Тэтгэврийн зээл тэглэснийг хандивлагчид зөвөөр ойлгоно гэж итгэж байна

УИХ-ын дарга Г.Занданшатар Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдож ирээд буй Кобаяши Хироюкиг өнөөдөр (2020.02.05) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүслээ. Ноён Элчин сайд Кобаяши Хироюки УИХ-ын даргыг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Тэрбээр гурав дахь удаагаа Монгол Улсад томилогдон ажиллаж байгаагаа дурдаад “Монгол бол миний хоёр дахь эх орон гэж хэлж болно. Тиймээс Элчин сайдаар ажиллах хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүхий л түвшинд гүнзгийрүүлэн хөгжүүлэх, эрчимжүүлэхийн тулд идэвх, зүтгэл гарган ажиллах болно” гэлээ.

УИХ-ын дарга, Хэйсэй эринд эхэлсэн манай хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа Рэйва эринд илүү өндөр түвшинд шинэ агуулга, хэлбэрээр өргөжин баяжина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Монгол Улс Япон Улсыг гурав дахь хөршөө хэмээн үзэж, харилцан хамтарч ажиллаж ирсэн түүхэн уламжлалтайг тэрбээр хэлээд, “Намайг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх үед манай хоёр улс Стратегийн түншлэлийн харилцаа тогтоож байсан. Энэ нь Монгол, Япон хоёр улсын харилцан итгэлцэл, ойлголцол, түншлэлийг илэрхийлж буй. Монгол Улс шинэ нийгэмд шилжих шилжилтийн үед Япон Улс өгөөмөр дэмжлэг, туслалцаа үзүүлж, ардчиллын институциудыг бэхжүүлэх, чөлөөт зах зээлийн системд шилжихэд чухал хувь нэмэр оруулсан” хэмээн тэмдэглэв. “Говь” үйлдвэр, Хөшигийн хөндийн нисэх буудал, Япон-Монголын сургалтын эмнэлэг гэх зэрэг хоёр орны хамтран хэрэгжүүлсэн олон төсөл, арга хэмжээ амжилттай, үр ашигтай байдгийг дурдсан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа дээр дурдсан нисэх буудлын байгууламж, сургалтын эмнэлэг байгуулах зэрэг олон асуудалд ихээхэн дэмжлэг үзүүлж, чухал хувь нэмэр оруулж ажиллаж ирснийг ноён Элчин сайд энэ үеэр онцоллоо. Түүнчлэн 2019 оны 05 дугаар сард Японы эдийн засгийн нөлөө бүхий “Никкэй” сонины газраас зохион байгуулсан 25 дахь удаагийн “Азийн ирээдүй” олон улсын форумын урилгыг Монгол УИХ-ын дарга Г.Занданшатар хүлээн авч, оролцсон явдал нь хоёр орны харилцаанд чухал хувь нэмэр оруулсан гэдгийг хэлсэн. Элчин сайд Кобаяши Хироюки хэлэхдээ “Цаашид хоёр орны эдийн засаг, худалдаа, бизнесийн харилцааг эрчимжүүлэх, өргөжүүлэх боломж бий гэж үзэж байна. Хоёр орон Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр байгуулаад тодорхой хугацаа өнгөрсөн хэдий ч Монгол Улсаас Япон Улс руу хийж буй экспортын хэмжээ дорвитой нэмэгдээгүй. Тиймээс Элчин сайдын хувиар би үүнд анхаарал хандуулан Монгол Улсын холбогдох төрийн байгууллага, хувийн хэвшлийнхэн, үйлдвэрлэгчидтэй уулзаж, хамтран ажиллаж, дэмжлэг туслалцаа үзүүлэх болно” гэлээ.

Хоёр орны улс төрийн харилцаа өндөр түвшинд хүрсэн бөгөөд эдийн засгийн харилцаагаа ижил түвшинд хүргэх нь чухал гэдгийг УИХ-ын дарга санал нэгтэйгээр тэмдэглэв. Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлын үйл ажиллагаагаар дамжуулан хоёр улсын эдийн засаг, бизнес, худалдааны харилцаа эрчимжих боломжтой хэмээн үзэж буйгаа Г.Занданшатар дарга хэлээд “Банк, харилцаа холбооны салбарын үр ашигтай бизнес төслүүдийн амжилтыг харахад хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаанд илүү их боломж бий. Монголчуудын хурд, япончуудын нягт, нямбай зан чанарыг хослуулан олон салбарт харилцан өндөр үр ашигтай хамтран ажиллах нөөц бий гэж харж байна” гэлээ. Түүнчлэн бизнес, худалдааны амжилттай харилцааны суурь болох иргэд хоорондын итгэлцэл, хамтын ажиллагаа, харилцааг дэмжин хөгжүүлэх нь чухал ач холбогдолтой болохыг хэлж байв.

Япон Улсын хөгжлийн тулгуур бол сайн боловсон хүчин, харин Монгол Улсын хувьд байгалийн баялаг юм. Өөр онцлог, давуу талууд олон бий учир хөгжлийн нөөц, боломж өндөр байгаа гэж үздэг тухайгаа ноён Элчин сайд хэлсэн.

Монгол Улсаас Олон Улсын Валютын Сантай хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлж хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэнд талархаж байгаагаа УИХ-ын дарга Г.Занданшатар илэрхийлээд, энэ санхүүжилтийн II хэсгийг олгох асуудлыг шийдвэрлэхэд дэмжин ажиллахыг Элчин сайд Кобаяши Хироюкигоос хүсэв.

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг Улсын Их Хурал баталсан. Эл шийдвэрийн талаарх тайлбар, тодруулга, холбогдох судалгааг Олон Улсын Валютын Санд хүргүүлээд байгаа аж. Холбогдох судалгаанаас харахад хамгийн бага хэмжээний тэтгэвэр авдаг иргэд хэрэглээгээ хангах үүднээс тэтгэврийн зээл авдаг. Нийт тэтгэврийн зээлийн 86 хувь нь иргэдийн хэрэглээнд, үлдсэн нь сургалтын төлбөр, автомашины лизинг болон бизнесийн санхүүжилтийн зорилгоор зарцуулагдсан байдаг байна. Өөрөөр хэлбэл, жилийн 15 орчим хувийн хүүтэй энэ төрлийн зээлийг амьдралын баталгаатай, хангалуун амьдарч буй ахмадууд авдаггүй.

Зөвхөн бага орлоготой, нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай ахмадууд авч байгааг судалгааны дүн харуулдаг байна. Нөгөө талд, бүх ард түмний өмч болох байгалийн баялгийн үр ашгийг хүн амын цөөн хэсэг нь хүртэж, хэт тансаг амьдарч буй шударга бус байдлыг цэгцлэх ёстой. Мөн тэтгэврийн реформыг хийхийн тулд тэтгэврийн санг чөлөөлөх шаардлагатай. Энэ мэт олон шалтгаанаас үүдэлтэй, байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээх, нийгмийн тэгш бус байдлыг арилгах, нийгмийн эмзэг бүлгийн ахмадуудаа халамжлах үүднээс сайтар судалж, боловсруулж, авч хэрэгжүүлсэн бодлого шийдвэр болохыг УИХ-ын дарга уулзалтын үеэр тайлбарлалаа. Япон Улс нь манай улсын томоохон хандивлагч тул дээрх шийдвэрийн талаарх судалгаа, мэдээлэл, холбогдох тайлбарыг Элчин сайдаар уламжилж буйгаа хэлэв.

Мөн "УИХ-ын энэ шийдвэр бол төрийн халамж нэн шаардлагатай байгаа ахмад настнуудад халамж үзүүлэх, улмаар байгалийн баялгийн хуваарилалтыг тэгш, шударга болгох, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах зорилготой улс төр, нийгмийн өндөр ач холбогдолтой бодлогыг хэрэгжүүлэх эхний алхам юм” хэмээн тайлбарлаад, Монгол Улсын Их Хурлаас гаргасан эл шийдвэрийг олон улсын байгууллага болон хандивлагч орнууд зөвөөр ойлгож, хамтран ажиллана гэдэгт найдаж буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Үргэлжлүүлэн талууд цаг үеийн асуудал болон хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 7 цаг 20 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 7 цаг 21 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 9 цаг 3 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 9 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 9 цаг 36 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 9 цаг 50 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 9 цаг 53 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 11 цаг 59 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 1 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 12 цаг 3 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 12 цаг 4 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 5 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 13 цаг 24 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 13 цаг 26 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 13 цаг 32 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 13 цаг 41 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 14 цаг 20 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 14 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 15 цаг 11 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 15 цаг 12 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top