x

Я.Санжмятав: МАН сонгогчдын эрх ашгийг бодолгүй хувиа хичээж нийслэлийн мандатыг хаслаа

УИХ-ын гишүүн Я.Санжмятаваас УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтын талаар байр суурийг нь сонслоо.

-УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын хуваарилалт шударга болж чадсан уу?

-Ардчилсан нам Улаанбаатар хотын тойрог, мандатыг хэвээр үлдээх байр суурьтай байсан. Зарим аймаг нь 90 мянга хүрэхгүй 70 орчим мянган хүн амтай байна. Тэгэхээр гурван мандаттай ийм аймгийн мандатыг цөөлж нэг мандаттай аймагт шилжүүлэх зарчмын санал тавьсан.

Тухайлбал, Хэнтий аймаг 77 мянга гаруй хүн амтай. Гэтэл УИХ-ын сонгуулийн гурван мандаттай байна. Зарим аймагт дөрвөн жилийн дотор шилжилт хөдөлгөөн гарч сонгогчийн тоо нь буурсан байгаа. Тэгэхээр хүн амын тоог нь харгалзан үзэж байж мандатын тоог нь тогтоох ёстой. Өөрөөр хэлбэл цөөн хүн амтай аймгийн мандатыг цөөлж, нэг мандаттай дөрвөн аймагт шилжүүлэх учиртай байсан. Харамсалтай нь тэгсэнгүй. Манай улсын хүн амын дийлэнх нь оршин сууж буй Улаанбаатар хотын мандатын тоог цөөлөх шийдвэр гаргасан.

-Улаанбаатар хотын мандатыг яагаад цөөлөх болсон юм бол. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Судалгааны байгууллагуудын гаргасан судалгааны дүнг харвал Ардчилсан намын рейтинг Улаанбаатар хотод өндөр байгаа. Ийм учраас МАН цөөн суудал авах нь гэсэн болгоомжлол бий. Тэгээд мандатын тоог нь цөөлж, орон нутгаас авах суудлынхаа тоог нэмэгдүүлнэ гэсэн тооцоо хийсэн башир арга гэж харж байна.

Түүнээс биш хөдөө орон нутгийн иргэд, сонгогчдыг бодсон асуудал байхгүй юм. Зөвхөн УИХ-д нэг ч гэсэн суудал яаж авах вэ гэсэн байдлаар асуудалд хандах болсон. Хүн амын суурьшил, газар нутаг бусад онцлогуудыг эрх баригч МАН огт бодохгүй байгаа. Ганцхан УИХ-ын сонгуульд яаж ялах вэ гэсэн бодлоор л хууль дүрэм боловсруулж, үйл ажиллагаа явуулж байна.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэдийн аудит (150.129.141.138)
    МАНгарууд малчдыг маллахад амар гэж амташжээ. Нөгөө малууд нь ч сонгох нь тодорхой. Энэ улсөөдлөхгүй нь дээ!
    2020 оны 02 сарын 05 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 7 цаг 31 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 7 цаг 32 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 9 цаг 14 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 9 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 9 цаг 47 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 10 цаг 1 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 10 цаг 4 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 12 цаг 10 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 12 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 12 цаг 14 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 12 цаг 15 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 16 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 13 цаг 35 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 13 цаг 37 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 13 цаг 43 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 13 цаг 52 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 14 цаг 31 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 14 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 15 цаг 22 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 15 цаг 23 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top