x

"Монгол түмний халуун сэтгэлийг Хятадын төр, ард түмэн хэзээ ч мартахгүй"

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож буй Чай Вэньруйг энэ сарын 3-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын удирдлага, ард түмэн титэмт нянгийн өвчлөлийн тархалтыг хяналтандаа аван зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр өндөр зохион байгуулалттай, хариуцлагатай ажиллаж, шийдвэртэй арга хэжмээнүүд авч буйг өндрөөр үнэлж байгаагаа онцлов. Мөн Ухань хотод сурч буй оюутнуудыг эх орондоо авч ирэхэд хятадын төр болон орон нутгийн засаг захиргаанаас дэмжиж, шуурхай ажилласанд талархал илэрхийллээ.

Элчин сайд Чай Вэньруй титэмт нянгийн өвчлөлтэй тэмцэхэд БНХАУ-ын даргын шууд удирдлага дор цаг тухайд нь онцгой арга хэмжээг авч буйг дурдаад, энэхүү өвчинг эдгээх аргыг олно гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн хүнд хэцүү энэ цаг үед БНХАУ-ын стратегийн түнш Монгол Улс, түүний ард түмэн чин сэтгэлээсээ дэмжиж буйд гүнээ талархаж байгаагаа илэрхийлээд энэхүү халуун сэтгэлийг Хятад Улсын төр, ард түмэн хэзээ ч мартахгүй гэдгийг тэмдэглэв.

Уулзалтын үеэр БНХАУ-аас Монгол Улсад суух Элчин сайд Чай Вэньруй Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа сайд Д.Цогтбаатарт гардуулахдаа хоёр улсын харилцааг цаашид эрчимтэй хөгжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

БНХАУ-аас Монгол Улсад суух шинээр томилогдон ирсэн Элчин сайд Цай Вэньруй нь нэгдүгээр сарын 30-ны өдөр үүрэгт ажлаа хүлээн авчээ. 

Элчин сайд Цай Вэньруйгийн товч намтар:

  • 1985-1986 БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Азийн газрын ажилтан,
  • 1986-1988 БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны ажилтан,
  • 1988-1989 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын ажилтан, атташе,
  • 1989-1992 БНХАУ-аас БНМАУ-д суугаа ЭСЯ-ны атташе, 3-р нарийн бичгийн дарга,
  • 1992-1993 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 3-р нарийн бичгийн дарга,
  • 1993-1996 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын 3-р нарийн бичгийн дарга, 2-р нарийн бичгийн дарга,
  • 1996-2000 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 2-р нарийн бичгийн дарга, 1-р нарийн бичгийн дарга,
  • 2000-2005 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын хэлтсийн дэд дарга, 1-р нарийн бичгийн дарга,
  • 2005-2009 БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны зөвлөх,
  • 2009-2011 БНХАУ-ын ГХЯ-ны Азийн газрын дэд захирлын түвшний боловсон хүчин ,
  • 2011-2013 БНХАУ-ын Юнь Нань мужийн Ардын захиргааны Гадаад харилцааны албаны дэд дарга,
  • 2013-2015 БНХАУ-аас БНСВУ-ын Хошимин-д суугаа Ерөнхий консул,
  • 2015-2019 БНХАУ-аас Монгол Улсын Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулаар тус тус ажиллаж байжээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 7 цаг 31 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 7 цаг 32 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 9 цаг 14 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 9 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 9 цаг 47 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 10 цаг 1 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 10 цаг 4 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 12 цаг 10 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 12 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 12 цаг 14 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 12 цаг 16 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 17 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 13 цаг 35 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 13 цаг 37 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 13 цаг 43 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 13 цаг 52 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 14 цаг 32 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 14 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 15 цаг 22 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 15 цаг 23 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top