x

Б.Пүрэвдорж: Керосинд онцгой татвар тогтоох хуулийн төсөл өргөн барина

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Керосиныг онцгой татвартай болгож, Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бэлэн болгожээ. Хуулийн төсөл одоогоор Засгийн газар, яамдаас санал авах үе шат дээр явж байгаа ба хаврын чуулган эхлэхээс өмнө өргөн барих аж. 

Нефтийн бүтээгдэхүүн импортоор оруулж ирэхэд Гаалийн болон бусад татварыг авдаг атлаа керосин зэрэг бүтээгдэхүүнд татвар ногдуулдаггүй нь хуурамч шатахуун зах зээлд нийлүүлэгдэж, иргэдийг хохироох шалтгаан болдог байна. 

Тэрээр энэ талаар “Хуурамч шатахууны талаар өргөн баригдсан хууль байхгүй. Уг хуурамч шатахууныг үйлдвэрлэдэг компаниуд маш хүчтэй лоббитой. Энэ талаар миний бие УИХ-ын хуралдаан дээр хэлж байсан. Хэлж ярьсны дагуу хууль хүчний байгууллагууд ямарваа нэгэн арга хэмжээ авахгүй байгаа. Ийм учраас миний бие керосинд татвар ногдуулах хуулийн төслийг бичиж бэлэн болгосон.

Өнөөдөр Монголын бүх машин хуурамч шатахууны хэрэглэгч болсон. Ер нь бол таван машины нэг нь өдөр тутамдаа хэрэглэдэг гэх тооцоо бий. Энэхүү хуурамч шатахуун нь монгол улсад орох ёстой татвараас хулгайлж байгаа. Хоёрдугаарт, машинтай хүн бүрийг хохироож байна. Тэр хор хохирлын дүнг хэмжээлшгүй. Хэн нэгний унаж яваа приус машины цахилгаан карбюратор нэгээс хоёр жил болоод л эвдэрчихдэг.

Дизель машины апертур нь хэдхэн сар болоод л эвдэрчихэж байна. Энэ бүхэн хуурамч бензинээс л болж байгаа. Тиймээс ард иргэдэд санхүүгийг хохирол учруулж, улсын төсвийн орлогод ноцтойгоор нөлөөлж байгаа энэ асуудалд цэг тавих ёстой. 

Хэрэглэгчид хуурамч шатахуун эсэхийг ялгаж, таньж мэдэх боломжгүй. Хольчихдог учир жирийн иргэд ялгах боломжгүй. Керосин татвартай болчихвол ямар ч асуудалгүй бензин, дизелийн түлш орж ирнэ. Ингэснээр иргэдээ эд материал, санхүүгийн хохирлоос аварна гэж үзэж байгаа" хэмээн Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа дурьдсан байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Zochin (202.126.88.235)
    Za ashgui de ed nar binzentei holij zardag geed bg olni hel am unen bdg shuu kpoceni hergleeeg ulcaac shalgalt oruulaad 1 jiliin hergleeg l gargaad irne tuuneec iluu zuvshuurel uguhgui bhd l bolloo
    2020 оны 02 сарын 03 | Хариулах
  • Zochin (202.126.88.235)
    ene kpocen hergledeg kompanuudad shalgalt oruulmaar bn ed uluu garcan kpocenoo xaashin hiigeed bn aa benzintei holidog geed bn uneu bol ene bol mash tom herg shuu hunii ed hurungiig zoxin baiguulllatai edcen mash ih hohirol garna shuu
    2020 оны 02 сарын 03 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 7 цаг 31 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 7 цаг 32 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 9 цаг 14 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 9 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 9 цаг 47 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 10 цаг 1 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 10 цаг 4 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 12 цаг 10 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 12 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 12 цаг 14 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 12 цаг 15 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 17 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 13 цаг 35 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 13 цаг 37 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 13 цаг 43 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 13 цаг 52 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 14 цаг 31 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 14 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 15 цаг 22 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 15 цаг 23 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top