x

Нийслэлийн тойргуудыг нэмсэн ч мандатын тоог хасав

УИХ-ын өнгөрөгч пүрэв, баасан гаригийн чуулганаар УИХ-ын ээлжит сонгуулийг товлон зарлах тухай, УИХ-ын сонгуулийн тойрог, мандатын тоог тогтоох тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцэн баталлаа. Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх дуулианд дарагдаад зарим нэг нь анзаараагүй өнгөрсөн байж магад.

Ихэнхдээ бид нийгэмд хамгийн их шуугиан, дуулиан дагуулж буй сенсааци мэдээг дагаж хуйлраад харин яг өөрийн эрх, эрх ашигтай холбоотой гол чухал шийдвэрүүдийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг гэмтэй. Сая ч нийслэлчүүдийн хувьд ийм зүйл болсон байх.

Яг үнэндээ Н.Номтойбаяр өнгөрөгч оны арваннэгдүгээр сард Г.Батхүү агсны нас барсан хэргийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл задалсан байхад УЕП энэ асуудлыг бүхэл бүтэн хоёр сарын дараа оруулж ирснийг ч гэсэн ойлгоогүй. Шалтгаан байсан л гэж найдья.

УИХ-ын сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг 20, нийслэл есөн тойрогтой байхаар тогтоов. Өмнөх 2016 оны сонгуулиар нийслэлд оногдож байсан 28 мандатаас дөрвийг хасч орон нутагт шилжүүлжээ. Мөн нийслэлийн зургаан тойргийг ес болгож нэмэгдүүлсэн байна. Нийслэл 24 мандат бүхий есөн тойрогтой болов. Харин орон нутагт 52 мандат бүхий 20 тойрог байгууллаа.

Ингэхдээ өмнөх сонгуулиар тус бүр нэг мандаттай байсан Булган, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар аймгууд дээр тус бүр нэг мандат нэмж 2 мандаттай, Дундговь-Говьсүмбэр аймгуудыг нэг тойрог болгож 2 мандаттай өгөв. Бусад нь буюу Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймаг тус бүр 3 мандаттай хэвээр үлдсэн байна.  

Нийслэлийн дүүргүүдийн тухайд Багахангай-Багануур-Налайх дүүргийн сонгуулийн 21 дүгээр тойрог 2 мандаттай, Сүхбаатар (24), Чингэлтэй (25), Баянгол (26), Хан-Уул (29) дүүргүүдээс тус бүр нэг мандат хасч 3 мандаттай, Баянзүрх (22-р тойрог 2, 23-р тойрог 3 мандат), Сонгинохайрхан (27-р тойрог 2, 28-р тойрог 3 мандат) дүүргээс тус бүр нэг мандат хасч таван мандаттай болсон байна.

Товчоор хэлбэл, нийслэлийн дөрвөн мандатыг орон нутаг буюу аймгууд руу шилжүүлж, үлдсэн 24 мандатыг 9 тойрогт /гурван тойргийг шинээр байгуулсан/ хуваасан байна. Хамгийн олон хүн амтай гэгддэг Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдийг тус бүр хоёр тойрог болгон хуваасныг анзаарсан байх. Гэхдээ мандатын тоо нь хасагдсан. "Сонгуулийн тойрог, мандатын тоог хүн ам, нутаг дэвсгэрт нь түшиглэж" хуваарилах тухай УИХ-ын сонгуулийн тухай хуулийн заалт дахиад хэрэгжсэнгүй.

Аймгууд буюу орон нутгийн тойргуудыг хооронд нь тэгшитгэх, мөн нийслэлийн тойргууд дээрх хүн амын тоог ойртуулах гэж оролдсон байж болох ч нийт дүнгээрээ хот, хөдөөгийн сонгогчдын сонгуулийн үр дүнд нөлөөлөх саналын жин улам бүр холдсоор байна. Хөдөөгийн нэг сонгогч хотын хоёр сонгогчтой тэнцэх жин дарж эхэллээ. Нэг хүн хоёр хүний өмнөөс санал өгч байгаатай л ижил юм. Үүнийг л "сонгох эрх зөрчигдөж байна" гэж хэлээд байгаа шүү дээ.

Б.ЗАЯА 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 7 цаг 31 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 7 цаг 32 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 9 цаг 14 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 9 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 9 цаг 47 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 10 цаг 1 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 10 цаг 4 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 12 цаг 10 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 12 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 12 цаг 14 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 12 цаг 15 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 17 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 13 цаг 35 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 13 цаг 37 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 13 цаг 43 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 13 цаг 52 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 14 цаг 31 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 14 цаг 46 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 15 цаг 22 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 15 цаг 23 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top