x

Ё.Баатарбилэг: Энэ бол амралт биш. Хүүхдээ гэрээс битгий гарга

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр манай улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтуудаар иргэдийг нэвтрүүлэхгүй байх, мөн зорчихыг хориглох шийдвэр гаргав.

Уг шийдвэрийн талаар болон өчигдөр М.Оюунчимэг гишүүний тавьсан шинэ коронавирус, хүн амын аюулгүй байдлын асуудлын талаарх мэдээлэл авах хүсэлтийн дагуу Улсын онцгой комиссын дэд дарга, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл сонсголоо. 

Сайд Н.Энхболд: Шинэ вирусийн хадвар бий боллоо гэдэг мэдээлэл дэлхий даяар гарснаас хойш Засгийн газар, Улсын онцгой комисс тус бүр хоёр удаа хуралдаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч байна. Хуралдаанаас дараах шийдвэрийг гаргасан. 

  • Улсын онцгой комиссыг тухай бүр мэдээллээр хангаж, уялдаа холбоотой ажиллах, 
  • Голомтын бүсээс ирсэн хүмүүсийг тусгайрлах байр бэлдсэн, 
  • Хил хамгаалах, мэргэжлийн хяналт, эмнэлгийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн ариутгал, халдваргүйжүүлэлтэд шаардлагатай санхүүжилтийн асуудлыг тухай бүр Засгийн газар хэлэлцэж, Засгийн газрын нөөц сангаас шийдсэн, 
  • Уламжлалт сар шинийн баярын гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалж байгаа, 
  • Төрийн золголт, нутгийн золголт, сар шинийн барилдааныг зохион байгуулахгүй гэдэг шийдвэр гаргасан, 
  • Хилийн боомтыг хаах, үйл ажиллагаанд нь хязгаарлалт тогтоох шийдвэр гаргасан,
  • Маргаашаас БНХАУ, Монгол Улсын бүх боомтоор буюу агаарын, төмөр замын, автозамын боомтоор Хятад иргэд болон Хятад улсаар дамжин ирж буй гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй, 
  • Монгол Улс руу ирж байгаа иргэдээ хоёрдугаар сарын 6-ныг хүртэл урс хөрштэй хиллэдэг боомтуудадаар хүлээн авна. Үүнээс хойш зөвхөн агаарын болон Замын-Үүд боомтоор нэвтрэх боломжтой, 
  • Засгийн газрын хуралдаанаас БНХАУ-д буцалтгүй тусламж үзүүлэх шийдвэр гаргасан гэлээ. 

Энэ үеээр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: "Нүүрсний тээвэрт явдаг жолооч нарт ямар арга хэмжээ авч байгаа вэ. Жижиг хэр нь чухал зүйл асууя. Маск яаж олох вэ?" гэлээ. 

Сайд Н.Энхболд: "Жолооч нар ажилладагаараа ажиллана. Хил давахгүй богино эргэлт хийгээд буцна. Хятадын талаас авна. Жолооч нарыг халдвар авахаас сэргийлэх эмнэлгийн бүлэг ажиллана" гэв. 

Мөн зарим гишүүд сонсголын дараа асуулт асуусан юм. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Хүн халуурлаа гэхэд түргэн дуудах уу, халдвартад очих уу. Үүнийг иргэддээ тодорхой болгох хэрэгтэй байх. Гуравдугаар сарын 2-н гэдэг хугацааг яаж тооцож гаргасан юм бэ" гэв. 

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: "Шадар сайд Онцгой байдлын чиглэлээр Франц улсад ажиллаж байгаа. Максны тухайд Монгол Улс маскны нэг үйлдвэртэй. Компанийн түүхий эд дутагдалтай байгаа. Түүхий эдийн үйлдвэр нь Хэбэй мужид байрладаг. БНХАУ-ын цагаан сар тохиож, хил хаасан зэргээс шалтгаалан түүхий эд тасалдсан. 

14 улсын Элчин сайдын яам, олон улсын байгууллагын төлөөллүүд хуралдаж Монгол Улсад үүссэн нөхцөл байдалд шаардлагатай тоног төхөөрөмж, эмнэлгийн ажилтнуудын хувийн хамгаалах хэрэгслийн тусламж үзүүлэх асуудлыг ярилцсан. Хамгийн сүүлийн мэдээллээр коронавирусийн халдварын нууц үе нь дунджаар 5 хоног гэж байна. 

Манай иргэд халуурвал яах вэ. Халуурсан тохиолдолд шууд коронавирус гэж үзэж болохгүй. Халуурсан тохиолдолд томуу, томуу төст өвчний үндэслэлээр үзлэг хийж байгаа. Гаднаас халуунтай ирсэн иргэдийн шууд тусгаарлаж, шинжилгээ хийж байгаа. Хятад улсад маскны нөөц дууссан гэж байна. Ихэнх орнуудад маскны нөөц бага байгаа. Аль байгаа газраас нь татах ажлыг хийж байна. 

Гуравдугаар сарын 2-н гэдэг хугацааг ДЭМБ-ын мэдээллийг үндэслэж тооцсон" гэлээ. 

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол: Хичээл сургууль хаасан энэ үед багш нарыг ажил дээр нь ирүүлж байгаа гэсэн мэдээлэл байна. Багш нар ажил дээрээ очих ямар шаардлага байгаа вэ. 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: "Боловсролын сайдын тушаалын дагуу бүх сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Үүнтэй холбоотойгоор багш нар байгаа газраасаа суралцагч нартайгаа харилцаж, хяналт тавьж ажиллаж байгаа. Багш нар ажлын байран дээрээ очих шаардлагагүй. Үүнийг хориглосон. Мөн эцэг эхчүүдэд хүүхдүүдээ хараа хяналттай байлгаж, гадуур дагуулж явахгүй байхыг анхааруулж байна. Энэ бол амралт биш. Хүүхдээ гэрээс битгий гарга. Гудамжаар хүүхдээ хөтөлчихсөн, айл хэсч, хоол унд идэж яваа эцэг эх олон байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 7 цаг 44 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 7 цаг 45 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 9 цаг 27 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 9 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 0 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 10 цаг 14 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 10 цаг 17 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 12 цаг 23 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 25 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 12 цаг 27 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 12 цаг 28 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 29 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 13 цаг 48 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 13 цаг 50 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 13 цаг 56 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 14 цаг 5 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 14 цаг 44 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 14 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 15 цаг 35 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 15 цаг 36 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top