x

УИХ нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж болдог уу?

УИХ өчигдөр дахиад л хууль зөрчлөө. Н.Номтойбаярын чөлөөлөгдөх хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн чинь нэгдсэн чуулган дээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн шийдвэр гаргачихлаа. Нэгдсэн чуулган нэг асуудлаар хоёр удаа санал хураалгав. Дахиад унасан бол дахиад ч санал хураах байсан гэдэгт итгэлтэй байна.

Өчигдөр үдээс хойших чуулган хаалттай хуралдаж, Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн Хууль зүй, Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг хэлэлцсэн билээ. Нууц санал хураалтаар хоёр саналын илүүгээр Н.Номтойбаярыг бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзсэн авч, түдгэлзүүлэх тухай УИХ-ын тогтоолыг батлах болсон чинь олонхи нь эсрэг санал өгөв. Тогтоолын төслийг батлахдаа ил санал хураалт явуулснаас болсон байж магадгүй.

Үүнээс болж МАН-ын бүлэг чуулганаас завсарлага авч, харин Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.

Нэгэнт түдгэлзүүлэх асуудлаар УИХ-ын шийдвэр гарчихсан  (дэмжээгүй л гэж үзнэ л дээ) учраас Н.Номтойбаярын чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэлэлцэхээс өөр замгүй байв. Энэ ч утгаараа Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд, дэмжээд чуулган дээр оруулаад ирсэн чинь Ц.Нямдорж “Тэгж хэлэлцдэггүй, ингэж хэлэлцдэг” гээд дахиад бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр санал хураалгачихаж байгаа юм. Халдашгүй байдлын дэд хорооны дарга гэдэг уг нь тийм яахаа алдсан том амьтан биш. Яаж ингэж дахин дахин хууль зөрчөөд байдгийг нь ойлгох арга алга.

Бодвол мэдээж Н.Номтойбаярын нүүр лүү харж байгаад “Шалгуулчихаад эргээд ороод ир. Боломж нь байна” энэ тэр гэсэн л байх. Гэхдээ манай хуулийн байгууллагуудын байж байгаа байдлыг харвал ирэх сонгууль болтол Н.Номтойбаярын хэргийг шийдэхгүй. Тэр байтугай ирэх сонгуульд ч нэр дэвшүүлэхгүй. "Яллагдагчаар татчихсан" гээд гэдийгээд суучихна. Тийм ч учраас Н.Номтойбаяр өчигдөр, эхний санал хураалтын дараа “улс төрөөс түр хугацаанд завсарлага авах шаардлагатай боллоо” гэж мэдэгдсэн хэрэг.

МАН-ын бүлэг чуулганаас завсарлага авчихаар “дахиж оруулж ирэх нь тодорхой юм байна” гэж үзээд, түүнээс нь өмнө өрсөж чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн хэрэг. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ч гэсэн “Чөлөөлөгдөх хүсэлтээ өгвөл УИХ хэлэлцэхээс өөр замгүй” гэж мэдэгдсэн. Тэгсэн хэрнээ “Түдгэлзүүлэх асуудлаар УИХ-ын шийдвэр гарсан. Тогтоолыг баталсан батлаагүй нь хамаагүй” гэж зүтгэсэн. Хоёр үзүүртэй зүү юмаа, нээрээ. Морь унасан толгойгүй хүн...

Энд Ц.Нямдорж сайдын шударга ба шударга бусын талаар огт яриагүй. Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зөв, буруугийн тухай ч хөндөөгүй. Зүгээр УИХ нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргаж болдог юм уу? л гэж  байгаа хэрэг.

Б.ЗАЯА

  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 7 цаг 44 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 7 цаг 46 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 9 цаг 27 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 9 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 1 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 10 цаг 14 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 10 цаг 17 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 12 цаг 23 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 25 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 12 цаг 28 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 12 цаг 29 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 30 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 13 цаг 48 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 13 цаг 50 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 13 цаг 57 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 14 цаг 5 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 14 цаг 45 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 14 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 15 цаг 35 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 15 цаг 36 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top