x

Үндэсний геологийн албыг сэргээн байгуулахаар болов

УИХ-ын чуулганы өчигдөрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлав. Тогтоолд, Үндэсний геологийн албыг сэргээн байгуулахаар тусгажээ. 

Тус албыг УУХҮЯ-ны хэрэгжүүлэгч агентлагийн статустайгаар байгуулах бөгөөд Монгол орны газрын хэвлийн баялгийг ашигт малтмалын төрлөөс үл хамааран геологи, геохими, геофизик зэрэг судалгааны аргуудаар цогцоор нь иж бүрэн хийж гүйцэтгэх үүрэгтэй ажиллах юм. Мөн эрдэс баялгийг нээн илрүүлж, улсын мэдээллийн санд бүртгүүлэх, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны ажлыг бие даан гүйцэтгэх, эрдсийн шинжилгээ хийх, Үндэсний геологи, эрдэс баялгийн мэдээллийн санг бүрдүүлэх, түүнийг баяжуулах, нууцын зэрэглэлд хамруулснаас бусад мэдээллээр сонирхсон этгээдэд үйлчилгээ үзүүлэх зорилтын хүрээнд ажиллах юм байна.

Үндэсний геологийн албаны бүтцэд Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, хайгуулын хэлтэс, Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв, Геологийн судалгааны төв (ТӨҮГ), Геологийн төв лаборатори (ТӨҮГ) нэгж хэлбэрээр орох бөгөөд эдгээр нэгжүүд нь геологийн судалгаа явуулах, шинжилгээ хийх, мэдээлэл боловсруулах, хадгалах зэрэг нэгдсэн удирдлагад цогц байдлаар ажиллахаар төсөлд тусгажээ.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргаж дэмжжээ. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Баттөмөр, Г.Тэмүүлэн, Б.Бат-Эрдэнэ нар асуулт асууж тодруулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус байгууллагыг байгуулснаар, ямар хэмжээний зардал гарахыг тодруулахын зэрэгцээ ач холбогдлыг нь лавлав.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, 1990-ээд оны үед Үндэсний геологийн албыг албан ёсоор татан буулгаснаас хойш уул уурхай, геологийн салбарт төрийн бодлого, хараа хяналт суларсан гэдгийг онцлов. Монгол Улсад сүүлийн 30 жилийн хугацаанд бий болсон хариуцлагагүй уул уурхай, замбараагүй байдлыг төрийн бодлогоор цэгцэлж, оновчтой, зөв үе шаттай ажил хэрэгжүүлэх шаардлагатай байгаа тухай хариултдаа дурдлаа.

Энэхүү албыг байгуулснаар, Монгол Улсын эдийн засагт тэргүүлэх салбар болох уул уурхай, геологийн салбарыг шинжлэх ухаанч байдлаар олон улсын түвшинд гаргах боломж бүрдэнэ. Энэ алба нь зөвхөн уул уурхайн геологи хайгуул биш, усны хайгуул, хөрсний судалгаа болон барилга бүтээн байгуулалт, хот төлөвлөлтөд оролцох зэрэг ач холбогдолтой гэдгийг тайлбарлалаа. Сангийн яамтай зөвшилцсөнөөр нэмэлт хөрөнгө шаардахгүйгээр, батлагдсан төсвийн хүрээнд бүтэц орон тоог байгуулна гэдгийг тодотгов. Цаашид ажлыг өргөжүүлж Геологийн төв лаборатори, АМГТГ-ыг түшиглэн 21 аймагт салбар байгуулах шаардлагатайг тэмдэглэж байлаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, байгалийн ховор элементийг хайх чиглэлээр ямар бодлого баримтлах, цаашлаад социализмын үед байгуулсан Налайх, Багануур зэрэг хотуудад ямар нөөц байгааг судалсан эсэхийг тодрууллаа. Мөн геологийн салбарын мэргэжилтнийг хэрхэн бэлтгэж байгааг лавлав.

УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга Б.Мөнхтөр, Урт, дунд хугацааны бодлогыг судалсан бөгөөд Үндэсний аюулгүй байдалтай холбоотой геологи, геофизик, геохимийн зэрэг оновчтой чиглэлд судалгааг хийнэ гэдгийг тодотгов. Мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын судалгааг гарган цэгцэлж нэгдсэн мэдээллийн санг байгуулна гэж хариултдаа онцолсон. Одоогоор, нийгэм эдийн засагт ач холбогдол бүхий эрчим хүчний салбарыг тэжээх нүүрсний ордуудын мэдээлэл байгааг тэмдэглэв.

Мэргэжилтний хувьд, ШУТИС-д бакалавр, магистр, докторын сургалт явуулж байгаа бөгөөд ОХУ, Япон, БНСУ, ХБНГУ-д  мэргэжилтэн бэлтгэгдэж байгааг дуулгалаа. Хэдийгээр боловсон хүчнийг мэргэшүүлэх бодлого алдагдаж ирсэн тул цаашид энэ чиглэлд ажиллана гэв.

Мөн гишүүдийн асуултад хариулахдаа, нийгэм эдийн засагт томоохон нөлөө үзүүлэхүйц орд газруудын судалгааг давхар хийж байгааг дурдаж цаашид нэмэлт хөрөнгө оруулах шаардлагатайг хэлж байлаа. Ингэснээр, тэдгээр ордын тухай УИХ-аар хэлэлцэж Баялгийн сангийн тухай хуультай нэгдсэн бодлогоор уялдуулна гэдгийг тэмдэглэв.

Ингээд Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны саналыг 64.1 хувь дэмжсэн. Иймд тус төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 7 цаг 44 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 7 цаг 45 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 9 цаг 27 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 9 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 1 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 10 цаг 14 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 10 цаг 17 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 12 цаг 23 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 25 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 12 цаг 28 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 12 цаг 29 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 30 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 13 цаг 48 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 13 цаг 50 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 13 цаг 57 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 14 цаг 5 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 14 цаг 45 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 14 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 15 цаг 35 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 15 цаг 36 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top