x

Х.Нямбаатар: Орон нутгийн сонгуулийг ирцийн босгогүй хуульчилсан

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар баталсан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас тодруулав. Тэрбээр, хуулийн төслийн ажлын багийн ахлагчаар ажилласан юм. 

-Орон нутгийн сонгуулийн тухай хууль нь ямар онцлогтой вэ?

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулах буюу орон нутгийн сонгуулийн тухай бие даасан хуультай болж байна. 2016 оны Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийг нэг хуулиар зохицуулж байсан. Тэгвэл оны өмнө буюу 12 дугаар сарын 20-нд УИХ-ын ээлжит сонгуулийн тухай бие даасан хуулийг мөн баталсан.

Хуулийн онцлог нь, дэлхий нийтийн сонгуулийн хөгжлийн чиг хандлага руу чиглэсэн гэж болно. Учир нь орон нутгийн нөхөн болон дахин санал хураалтыг тухайн орон нутгийн сонгуулийн байгууллага зарладаггүй, зарим тохиолдолд дөрвөн жилийн бүрэн эрхийнх нь хугацааг дуусгадаг байдал даамжирч байсан. Тэгвэл энэ байдалд цэг тавьж чадлаа. Тодруулбал, жил бүрийн зургаадугаар сарын гурав дахь долоо хоногт улс орон даяар нэгэн зэрэг нөхөн болон дахин санал хураахаар хуульчиллаа. 

-Орон нутгийн сонгуулийг ирцийн босгогүй зохион байгуулах нь ямар ач холбогдолтой вэ?

-Энэ удаагийн орон нутгийн сонгуулийг анх удаа ирцийн босгогүй зохион байгуулахаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын төлөөлөгчөө сонгох сонгуульд иргэд идэвхтэй, хариуцлагатай оролцох шаардлагатай болж байна. Хуулийг хэлэлцэх үеэр би чуулганы танхимд ардчилал их хөгжсөн Герман, Япон, БНСУ, Сингапур зэрэг 10 гаруй орон ийм зохицуулалттай орон нутгийн сонгууль явуулж буй жишээг дурдсан. Цагийн хувьд, санал хураалтыг өглөө 07.00 цагт эхэлж, тухайн өдрийнхөө оройн 20.00 цагт дуусгавар болгохоор зохицууллаа. Олон улсын сонгуулийн ажиглагчид Монгол Улс хамгийн орой сонгуулиа хаадаг гэж шүүмжилдэг. Манай улстай хамгийн ойрхон сонгуулиа хаадаг нь Канад улс бөгөөд 20.30 цагт хаадаг байх жишээтэй. Гэтэл манай улсын УИХ-ын сонгууль 22.00 цагт санал хураалтаа хаадаг. Орон нутгийн сонгуулийн тухайд, намрын адаг сард санал хураана. Энэ үед эрт харанхуй болдог. Харанхуй болсноор мөнгө тараах зэрэг сонгуулийн хууль тогтоомж зөрчих нь ихэсдэг. Энэ байдлыг харгалзан санал авах хугацааг 20.00 цагаар дуусгавар болгох нь зүйтэй гэж үзсэн. Ер нь дэлхийн ихэнх орон 18.00 цагт сонгуулийн санал хураалтаа зогсоодог юм билээ. Гэхдээ манай улс тийм "үсрэлт" огцом хийж болохгүй. 

-Нэр дэвшигч нь ажлаа өгөх хугацааг арай хойшлуулсан байна?

-Орон нутгийн сонгуульд нэр дэвшихийг хүссэн төрийн захиргааны байгууллагын жинхэнэ албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд захирал, ТУЗ-ийн дарга зэрэг албан тушаалтан нэр дэвшихдээ тухайн сонгуулийн жилийн наймдугаар сарын 1-нд ажлаа өгөхөөр хуульчиллаа. Нэг талдаа, урин дулааны цагт, төрийн бүтээн байгуулалт ид өрнөж байх үед ажлыг цалгардуулахгүй байхыг бодолцсон. Нөгөө талаас, нэр дэвшигч нь хуучин зохицуулалтаараа, зургаан сарын өмнөөс ажлаа өгснөөр тухайн хүнд олон хүндрэл тулгарна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 8 цаг 29 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 10 цаг 10 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 10 цаг 40 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 10 цаг 59 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 14 цаг 30 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 14 цаг 37 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 14 цаг 42 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 16 цаг 22 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 16 цаг 31 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 16 цаг 40 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 16 цаг 45 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 17 цаг 4 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 17 цаг 24 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 17 цаг 29 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 17 цаг 34 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 17 цаг 40 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 18 цаг 0 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 18 цаг 47 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 19 цаг 31 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top