x

Б.Пүрэвдорж: Хотын мандатыг хуулиар хулгайлж байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Санал хураалтад 12 гишүүн оролцоноос найм нь уг тогтоолын төслийг батлахыг дэмжсэн юм. 2020 оны сонгуулиар нийслэл есөн тойрог, 24 мандат, орон нутаг 20 тойрог, 52 мандаттай байхаар тогтоолын төсөлд заасан. 

Хэлэлцсэн асуудалтай холбоотой гишүүдийн байр суурийг хүргэж байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: МАН орон нутагт мандатыг илүү хуваарилдаг. Харин АН буцаагаад нийслэлийн мандатыг нэмэгдүүлдэг. Яагаад гэвэл нийслэлд хүн амын 50 хувь нь оршин суудаг. Нийгмийн асуудлыг шийдвэрлэе гэвэл хотод илүү мандат хуваарилах нь зөв. Монгол улсын хүн амын 46 хувь нь Улаанбаатар хотод байна. Харин орон нутагт ялалт авах чиглэлтэй учраас мандат нэмж байгаа бодлогыг МАН гаргаж байна. Энэ нь хуулийн төслөөр батлагдаж байна. Ингэхдээ хуулиар хулгай хийж байна.

Бүсийн төв аймгуудыг гурван мандаттай, бусдыг нь хот руу шилжүүлэх боломж бий. Тиймээс би нийслэлийн мандатын тоог хасахыг дэмжихгүй байна. 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт: МАН нийслэлийн мандатыг хасаж, АН нэмдэг гэсэн асуудал байхгүй. Сонгуулийн тогтолцооноос хамаарч ийм өөрчлөлтүүд оруулдаг. Үеийн үед Улаанбаатар хот 20 мандаттай байсан. Харин одоо 24 болгож байгаа юм. Гол асуудал нь дөрвөн аймаг нэг мандаттай болсон. Өмнө нь эдгээр аймаг хоёр мандаттай байсан юм. Үүнийг буцаагаад хоёр болгож буй асуудал.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Эрх баригч нам 2016 онд АН-ын тойргийн хуваарилалтыг шог гэж шүүмжилж байсныг санаж байна. Харин энэ удаагийн тойргийн хуваарилалт шогийн шог боллоо.

Хамгийн хэлмэгдэж байгаа нь Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийнхэн байна. Ийм байдлаар газар нутгийн хэмжээг харгалзан үзэж байгаа юм бол бусад аймаг, дүүргийг ч бас хувааж болох нь. Хүн амын тэгш хуваарилалт, тэгш сонголт гэж алга. Та нар намын дарга, бүлгийн даргадаа зориулсан хуваарилалт хийсэн байна. Улаанбаатарын  мандатаас хулгайлдаг, нийслэлийн сонгогчдоос айдаг синдром чинь хэвээрээ байна. Улаанбаатарын сонгогчдыг ад үздэгээ больж, нийслэлчүүд та нарыг дэмжиж байсныг санаарай. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Бид одоо юу ч яриад нэмэргүй юм байна. Бурууг нь цаг хугацаа харуулах байх. Тойргийг хуваарилахдаа хүн ам, эдийн засаг, нутаг дэвсгэрийг харгалзах үзэхээр ярилцсан. Гэтэл та нар нутаг дэвсгэрийг л харгалзаж, тойрог байгуулахаар төлөвлөж байна. Нийслэлд илүү их мандат хуваарилах ёстой байсан. Гэхдээ тоглоомонд хожих эсэхийг нь харъя даа.

Говьсүмбэр, Дундговь аймгийг нэгтгэж байгаа нь зөв. Үүн шиг Орхон, Булган хоёрыг нэгтгэж, нэг мандатыг нь нийслэл рүү шилжүүлсэн бол зөв байсан юм. Нийслэлийн захын гурван дүүргийг нэгтгэж, нэг тойрог болгож байгаа нь зөв. Би зөв зүйлийг чинь зөв гэж хэллээ. Харин бурууг чинь буруу гэж хэлж байна. АН ийм хуваарилалтыг дэмжихгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 7 цаг 52 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 7 цаг 54 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 9 цаг 35 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 9 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 9 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 10 цаг 23 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 10 цаг 25 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 12 цаг 31 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 33 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 12 цаг 36 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 12 цаг 37 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 38 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 13 цаг 56 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 13 цаг 58 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 14 цаг 5 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 14 цаг 13 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 14 цаг 53 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 15 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 15 цаг 43 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 15 цаг 44 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top