x

Норвег улс байгалийн баялагаа эрх тэгш хуваарилдаг туршлагаасаа хуваалцахад бэлэн гэв

Норвегийн Хаант улсад айлчилж буй Ерөнхийлөгч Х.Баттулга, тус улсын Ерөнхий сайд хатагтай Эрна Солберг нар уулзсаныхаа дараа хоёр улсын хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд товч мэдээлэл өглөө.

Хатагтай Эрна Солберг, “Норвег болон Монгол улс газар зүйн хувьд алслагдмал, эдийн засгийн бүтэц нь өөр ч харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн боломжтой. Бидний хувьд ижил төстэй зүйл цөөнгүй байгаагийн нэг нь газрын арвин баялаг юм. Монгол Улс байгалийн баялгаа ашиглаж, түүнээс олсон ашгаараа иргэдийнхээ орлогыг нэмэхэд хэрхэн анхаарч байгаа талаар мэдээлэл сонсоход таатай байлаа. Норвег улс газрын тос, хийн нөөцөөр арвин. Үүнээс олсон орлогоо эрх тэгш хуваарилдаг энэхүү туршлагаасаа хуваалцахад бэлэн байна. Ингэснээр газрын баялгаас олсон орлого цөөн хэдэн айл, өрх, компанид бус, нийт иргэдэд хүртээмжтэй байх боломжтой болно. Монгол Улсын Ерөнхийлөгч таныг Норвег Улсад тавтай морилохыг хүсье” гэсэн юм.

Харин Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, “Хатагтай Эрна Солбергтэй санал нэг байна. Хоёр улсын хооронд адил төстэй зүйлс их байдаг. Энэ удаад баялгийн сангийн асуудлаар болон бусад асуудлаар хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал солилцлоо. Ажил хэрэг болгох үүднээс цаашид илүү нягт хамтран ажиллахаар боллоо” гээд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Монгол улс 2019 онд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, Баялгийн сантай байх талаар шинэ заалт оруулсан. Энэ удаагийн Монгол улсын Ерөнхийлөгчийн айлчлал ч гэсэн Үндсэн хуульд оруулсан энэхүү заалттай салшгүй холбоотой гэж бид дүгнэж байгаа. Норвег улс нь дэлхий дээрх хамгийн амжилттай Баялгийн сангийн менежмент хэрэгжүүлж байна. Энэ бүхнийг эхлүүлэхэд учирч байсан хамгийн том бэрхшээл нь юу байсан бэ. Бид юунд анхаарах хэрэгтэй вэ гэдэгт хатагтай Эрна Солберг хариулна уу?

-Хатагтай Эрна Солберг: Бидэнд тулгарч байсан хамгийн том бэрхшээл нь иргэдийн шахалт байсан. Учир нь, иргэн бүр байгалийн баялгаасаа ижил, тэгш, хүртээмжтэй хувь хүртэхийг хүсэж байсан юм. Энэ бол бидний хамгийн том давж гарах ёстой бэрхшээлийн нэг байсан. Бид парламентаараа Баялгийн санг байгуулахдаа Санхүүгийн дүрэм баталсан. Энэ дүрмээр тухайн сангаас улсын төсөвт төвлөрүүлэх хэмжээг тодорхой зааж өгсөн байдаг. Ингэснээр эдийн засагт нөлөөлөх нөлөө багасаж, бусад салбарын хөгжлөөс хойш татахгүй байх давуу талтай болсон.

-Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Та энэ удаагийн айлчлалаас ямар хүлээлттэй байгаа вэ? 

-Хоёр улсын хамтын ажиллагааг улам ойртуулах хүсэлтэй байгаа. Ялангуяа, Баялгийн сангаар дамжуулан баялаг иргэдэд тэгш, хүртээмжтэй очдог байх аргачлалыг судалж, тус улсын мэргэжилтэн, хуульчдыг Монголд ажиллуулах санал тавьсан. Энэ саналыг Ерөнхий сайд, хатагтай Эрна Солберг хүлээн авлаа. Энэ бол айлчлалын хүлээж буй үр дүн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 7 цаг 53 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 7 цаг 54 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 9 цаг 36 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 9 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 10 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 10 цаг 23 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 10 цаг 26 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 12 цаг 32 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 34 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 12 цаг 37 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 12 цаг 38 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 39 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 13 цаг 57 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 13 цаг 59 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 14 цаг 6 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 14 цаг 14 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 14 цаг 54 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 15 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 15 цаг 44 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 15 цаг 45 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top