x

Норвегийн Баялгийн сангийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцав

Норвегийн Хаант улсад айлчилж буй Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 27-ны өдөр тус улсын Гадаад хэргийн яам, Сангийн яам, Төв банк, Төрийн тэтгэврийн сан буюу Баялгийн сангийн удирдлагуудтай уулзаж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Уулзалтын эхэнд, Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс 2012 оноос хойш энэ сангийн үйл ажиллагаа, менежментийг төрийн дээд түвшинд сонирхож, хамтран ажиллах сонирхолтой байгаа. Өнгөрсөн хугацаанд бид үргэлж баялгийн сангийн сайн талыг нь сонирхож байсан бол энэ удаад сөрөг болон учирч болох эрсдэлд бэлэн байхад түлхүү анхаарч баялгийн сантай болохоор эрмэлзэж байгаа” гэдгээ илэрхийлсэн юм.

Уулзалтаар, Баялгийн санг үүсгэн байгуулсан түүх, сангийн хөрөнгө оруулалтын стратеги ба менежмент, Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаа, Норвегийн эдийн засагт нефть, байгалийн хийн салбарын орлогын оруулж буй хувь нэмэр зэрэг асуудлаар голчлон ярилцав.

Түүнчлэн Норвегийн Сангийн яам Баялгийн сангийн менежмэнтийг хариуцан ажилладаг бөгөөд тус яамны албан тушаалтнууд манай Ерөнхийлөгчийн болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулж, санал солилцлоо.

Норвег улс нь 1969 онд Монгол улсын адил өөрсдөө хайгуул хийж томоохон орд газруудыг /газрын тосны/ илрүүлсэн бөгөөд 1983 онд баялгийн сан байгуулах санаа гаргаж, 1990 онд хэрэгжүүлж эхэлсэн байна. Улмаар 2007 онд Европын хамгийн өндөр үнэлгээтэй үндэсний баялгийн сан болж, 2019 онд сангийн орлого анх удаагаа их наяд ам.доллар давсан амжилт тогтоосон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 8 цаг 0 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 8 цаг 1 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 9 цаг 43 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 10 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 16 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 10 цаг 30 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 10 цаг 33 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 12 цаг 39 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 41 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 12 цаг 43 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 12 цаг 44 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 45 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 14 цаг 4 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 14 цаг 6 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 14 цаг 12 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 14 цаг 21 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 15 цаг 0 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 15 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 15 цаг 51 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 15 цаг 52 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top