x

МАН-ын бүлгийн хуралдааны төгсгөл Н.Номтойбаярын хувь заяаг шийднэ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай УЕП-ын саналыг баасан гаригт УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцээд "Түдгэлзүүлэх нь зүйтэй" гэж шийдвэрлэсэн билээ. Дэд хорооны таван гишүүний хэд нь ийм санал өгсөн эсэх тодорхойгүй ч хамгийн багадаа 2/3-ын саналаар шийдвэр гаргах ёстой гэдгийг Дэд хорооны дарга Ц.Нямдорж өмнө нь мэдээлсэн.

Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааны өмнө УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, прокурорын үндэслэлийг сонссон авч уг асуудлаар шийдвэр гаргаж чадалгүй завсарласан билээ. Харин одоо Дэд хорооны шийдвэр нэгэнт гарсан тул өнөөдөр бүлгийн хуралдааны төгсгөлд уг асуудлаар МАН-ын бүлэг дахин саналаа нэгтгэх юм байна. Ингээд асуудлыг маргааш УИХ-ын Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хорооны хурлаар оруулж, нэгдсэн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх бололтой. Товчхондоо УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувь заяа өнөөдөр МАН-ын бүлгийн хуралдааны төгсгөлд шийдэгдэнэ гэсэн үг.

Өнгөрөгч баасан гаригт хуралдсан бүлгийн хуралдаан дээр УЕП Б.Жаргалсайхан Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа танилцуулсан авч түдгэлзүүлэх болсон үндэслэлээ хангалттай нотолж чадаагүй тухай бүлгийн гишүүд ярьж байсан. Харин Н.Номтойбаяр гишүүн өөрийн биеэр бүлгийн хуралдаанд оролцож, УЕП-ын танилцуулсан үндэслэл тус бүр дээр няцаалт хийж, хариулж өгсөн аж. УЕП-ын хувьд "мөрдөн шалгах ажиллагааны нууц" хэмээгээд бүлгийн гишүүдэд тодорхой хариулт өгөөгүй юм байна.

Баасан гаригт хуралдсан Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан дээр УЕП-ын "нууцалсан" баримтууд яригдсан эсэх нь тодорхойгүй ч Дэд хороо Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг нэгэнт гаргаад байгаа. Мөн МАН-ын дарга У.Хүрэлсүх намын бүлгийн хуралдаан оролцохдоо Н.Номтойбаярыг өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхийг сануулсан гэх мэдээлэл ч бий. Үүнээс улбаалаад "МАН-ын бүлэг Н.Номтобаярыг явуулахаар санал нэгдсэн" гэх мэдээлэл тараад байна. Тийм байр суурьт хүрсэн эсэх нь өнөөдөр МАН-ын бүлгийн хуралдааны төгсгөлд тодорхой болох юм. 

Сануулахад, байнгын ажиллагаатай парламент бий болсноос хойших 28 жилийн хугацаанд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж байсан ганцхан тохиолдол бий. Тэр нь 1998 онд С.Зориг агсны амь насанд халдсан хэргээр Ардчилсан холбоо эвслийн гурван гишүүнийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн билээ. Гэвч хожим тэдгээр гишүүд уг хэрэгт холбогдолгүй нь тогтоогдож, татвараас нуугдсан, өмдний тэлээ бэлгэнд авсан гэх мэт хэргээр ял сонссон. Нэг нь цагдан хоригдож байх эдгэшгүй өвчин тусч, хорихоос суллагдсан дариудаа нас барсан. 

Үүнээс хойш УИХ нэг ч гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэр гаргаж байсангүй. Өдгөө МАН-ын дарга У.Хүрэлсүхийг "Хадгаламж банкны 14 тэрбумаар казино тоглосон" хэргээр шалгуулж байхад Халдашгүй байдлын дэд хороо "Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй" хэмээн шийдсэнээс болж УИХ-ын гишүүний "бүрэн эрх"-тэйгээ хамт хоёр шатны шүүхээс ял сонсч байлаа. Хэрвээ УДШ хяналтын шатанд түүний хэргийг буцаагаагүй бол тэрээр "бүрэн эрхтэйгээ" хамт шорон луу ачуулах байв.

Гэвч энэ удаа МАН-ын дарга өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд МАН-д хаяглагдсан бүх муу муухайг Н.Номтойбаяртай хамт "ачуулахаар" шийдсэн бололтой.

Б.ЗАЯА 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ЗОЧИН (192.82.70.211)
    УИХ - Д НОМТОЙБАЯР ШИГ НАХАЛ ХУЛГАЙЧ , ЛУЙВАРЧИД ҮНЭМЛЭХҮЙ ОЛОНХИ !!! ТЭД ЦУС НЭГТ ЛУЙВАРЧИН ҮЛ БҮТЭХ ХАМАА АВААД ҮЛДЭНЭ !!!
    2020 оны 01 сарын 28 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Хүдэр суманд гарсан ойн түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 19 цаг 35 мин Ажил гүйцэтгэсэн орлогоос 20 хувь хүртэлх НДШ авч байгааг зогсооно Уржигдар 19 цаг 29 мин Төрийн албан хаагчийн эрэлттэй үйлчилгээнүүдийг E-Mongolia системээс аваарай Уржигдар 18 цаг 50 мин Дараах ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна Уржигдар 18 цаг 41 мин Европын Холбооны ОХУ-аас эрчим хүчний хамаарлыг зогсоох төлөвлөгөөг Словак эсэргүүцлээ Уржигдар 16 цаг 29 мин Нийслэлийн ногоон бүсэд гал түймрийн эрсдэл нэн аюултай түвшинд хүрчээ Уржигдар 16 цаг 28 мин Нийслэлийн Ерөнхий менежер Г.Батзориг хариуцлагын асуудлыг онцлон анхаарууллаа Уржигдар 16 цаг 27 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийн хэрэгжих хугацааг нэг жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барив Уржигдар 16 цаг 26 мин Стратегийн орд газруудын төрийн эзэмшлийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдлаа Уржигдар 16 цаг 24 мин Нийслэлийн ногоон бүс ой, хээрийн гал түймрийн өндөр эрсдэлтэй байна Уржигдар 16 цаг 23 мин Дөрөвдүгээр сард зөрчлийн тоо 18.1 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 22 мин Монгол хэл бичгийн шалгалтын дүн оноог зарлалаа Уржигдар 16 цаг 20 мин Монгол уулчид дэлхийн ноён оргилуудад авиралт хийж байна Уржигдар 16 цаг 19 мин Өргөн нэвтрүүлгийн хөгжил-2025 форум зохион байгуулагдлаа Уржигдар 16 цаг 18 мин Эрдэнэ сум электрон тамхины худалдааг хориглов Уржигдар 16 цаг 16 мин Завхан аймагт объектын гал түймрийн дунд эрсдэлтэй байдал үүсээд байна Уржигдар 16 цаг 15 мин Монгол, Казахстан хоёр улс тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлэлцээрийн төслийг өргөн барив Уржигдар 16 цаг 13 мин Хот, тосгоны эрх зүйн байдлын хуулийг хэрэгжүүлэх хугацааг нэг жилээр хойшлуулах санал гаргалаа Уржигдар 16 цаг 12 мин Нагасаки хот бүх улс орон, бүс нутгийг энх тайвны ёслолд урина Уржигдар 16 цаг 11 мин Бүхэл үрийн хувьсгал: зүсэм талхаар нэг улс үндэстнийхээ хооллолтыг өөрчилж чаджээ Уржигдар 16 цаг 09 мин
iИх уншсан
Молотов-Риббэнтропын гэрээнээс дэлхийн дайн эхэлсэн Хэлэлцэгдэж байгаа хуулийн төсөл хэвлэн нийтлэх эрх чөлөөг х... Монголчууд фашизмыг ялсан баярыг тэмдэглэдэг болмоор байна Баавар Д.Амарбаясгалангийн ЭФФЕКТ А.Ариунзаяа: Хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болох тох... Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн н... ​Айл болгон өвчин зовлонтой тулж, ард нь гарах гэж сөхөрч ба... Трампын анхны 100 хоног: Тоо баримт, бодлого, нөлөө Райнэр Цитэлманн: Германд эрх чөлөө заналхийлэлд өртөж байна... АНУ болон Холбоотны тусламжаар ЗХУ дайнд ялсан нь О.Алтангэрэл: Хууль зүй, дотоод хэргийн асуудал нэг дороо ба... 2025 оны 5 дугаар сарын нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж... Азид цор ганц “ханын зурагт бунхан” болох Шороон бумбагарын ... “Дугуйтай Улаанбаатар-2025”, “Баянзүрх марафон-2025” арга хэ... Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор а... Хан-Уул дүүрэгт эзэнгүй нохой, муур асрах байр ажиллаж эхэлл... “Элсэлтийн шалгалт-2025”–ын математикийн нээлттэй даалгавруу... “Үндэсний бичиг үсгийн баяр-2025” орон даяар өргөн хүрээнд т... “Мерит” төсөл хэрэгжиж эхэллээ: Иргэн төвтэй төрийн албыг хө...
Top