x

МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авлаа

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.01.24) хуралдаан 50.7 хувийн ирцтэйгээр 11 цаг 00 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн, Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяагаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалт болон уг салбарт баримталж буй бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсохоор товлов.

УИХ-ын гишүүд хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан үг хэлсний дараа хуралдааныг даргалж буй УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тодорхой асуудлуудаар тайлбар, мэдээлэл хийлээ. Л.Болд гишүүний хэлсэн үгтэй холбогдуулан “Улсын Их Хуралд танилцуулсан судалгаагаар 229 мянган ахмадын 758 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэх мэдээлэл бий” гэлээ. Засгийн газар энэ долоо хоногт шийдвэр гаргаж, ажлын хэсэг байгуулан ажиллуулж байгааг тэрбээр дуулгав. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө холбогдох арга хэмжээ авахаар Засгийн газар шийдвэрлэсэн.

Харин тэтгэврийн зээлгүй 191 мянган ахмадад 1 сая төгрөгийн ваучер олгох ажлыг Засгийн газрын түвшинд зохицуулна, Улсын Их Хурал холбогдох хууль тогтоолоо гаргасан хэмээн УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэлэв. Үргэлжлүүлэн тэрбээр бүх улс орны Засгийн газар иргэдийн эрүүл мэндийн асуудалд заналхийлж буй коронавирусийн асуудалд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгааг Шадар сайдад хандан санууллаа. ДЭМБ-аас ч холбогдох зөвлөмжийг гаргасан. Иймд Монгол Улсын Засгийн газар уг асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллах, тодорхой шийдвэрүүд гаргах зайлшгүй шаардлага үүссэн болохыг хэлэв.

Дараа нь УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Цаг үеийн асуудалтай холбогдуулан бүлэг яаралтай хуралдах шаардлагатай байна” хэмээгээд өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаас хоёр цагийн завсарлага хүссэн юм. УИХ-ын дэд дарга уг хүсэлтийг хүлээн авсан. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээний сангийн зарлагын 2020 оны төсвийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хаалттай хуралдаанаар хэлэлцээд, үргэлжлүүлэн УИХ дахь МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 8 цаг 11 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 8 цаг 12 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 9 цаг 54 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 10 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 27 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 10 цаг 41 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 10 цаг 44 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 12 цаг 50 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 52 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 12 цаг 54 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 12 цаг 55 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 56 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 14 цаг 15 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 14 цаг 17 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 14 цаг 23 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 14 цаг 32 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 15 цаг 11 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 15 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 16 цаг 2 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 16 цаг 3 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top