x

Ч.Сайханбилэг өөрийгөө өмгөөлүүлэхээр "Amsterdam & Partners"-ийг хөлсөлжээ

Эхнэрээ эмчлүүлэхээр БНСУ руу яваад, тэндээсээ АНУ руу явсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эрүүл мэндийн асуудлаас гадна хуулийн байгууллагад шалгагдаж буй асуудлаа ч бас давхар амжуулж яваа бололтой. Ерөнхий сайд асан олон улсад нэр хүндтэй хуулийн фирм болох Amsterdam & Partners LLP-ээр өмгөөлүүлэхээр хөлсөлсөн тухай тус компанийн вэб сайтад мэдээлжээ.

Ч.Сайханбилэг нь 2014-2016 онд Монгол Улсын ерөнхий сайдаар ажиллахдаа Оюутолгойн ордын хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын буюу далд уурхайн санхүүжилтын гэрээнд гарын үсэг зурсан билээ. "Дубайн" гэж нэлэгдсэн уг гэрээг байгуулахдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэрэг тулгаад жил найман сарын хугацаа өнгөрч байна. Харин Ерөнхий сайд асан өөрт нь тулгасан хэргүүдийг улс төрийн зорилготой явуулга гэж үзэж байгаа.

Энэ тухай Amsterdam & Partners LLP фирмийн үүсгэн байгуулагч Роберт Амстердам “Шүүхийн хараат бус байдал, хуульт ёсонд Монгол улсын одоогийн засгийн газар халдаж байна. Ерөнхий сайд асан Сайханбилэг энэхүү уул уурхайн гэрээг байгуулахдаа ил тод, парламентаас олгосон эрхийн дагуу ажилласан гэж бид үзэж байна” хэмээн мэдэгджээ.

Ч.Сайханбилэгийг Монголд хууль бусаар баривчлагдаж, саатуулагдсаныхаа дараа АНУ-д амьдарч байгаа, Х.Баттулгыг 2017 онд Монгол Улсын ерөнхийлөгчөөр  сонгогдсоноос хойш Ардчилсан Намын хэд хэдэн улстөрч, шүүхийн хараат бус байдал, хэвлэлийн эрх чөлөө улс төрийн дарамт шахалтад өртөх болсон талаар тус сайт мэдээлсэн байна.

Эх сурвалж: amsterdamandpartners.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 8 цаг 9 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 8 цаг 10 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 9 цаг 52 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 10 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 25 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 10 цаг 39 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 10 цаг 42 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 12 цаг 48 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 12 цаг 50 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 12 цаг 52 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 12 цаг 53 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 12 цаг 54 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 14 цаг 13 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 14 цаг 15 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 14 цаг 21 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 14 цаг 30 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 15 цаг 9 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 15 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 16 цаг 0 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 16 цаг 1 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top