x

Н.Номтойбаяр гишүүн Дэд хорооны хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт гаргав

Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрөгч пүрэв гаригт УИХ-д хүргүүлсэн билээ. УИХ уг асуудлыг 48 цагийн дотор хэлэлцэх хуулийн хугацаатай Дэд хорооны гишүүдийн ирц бүрдээгүй шалтгаанаар хоёр удаа хойшлоод байна. 

Гэвч УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гишүүн Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдоржид Дэд хорооны хуралдааныг нээлттэй явуулж, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнууд, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарыг дэд хорооны хуралд байлцуулах хүсэлтийг гаргаад байна. 

Уг хүсэлтэд, 

“Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газрын хамтарсан ажлын хэсгээс УИХ, Засгийн газар болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хурлаар тус тус гаргасан амтын шийдвэрүүдийг үалгахдаа хууль, журмыг андуурч, улмаар хөдлөшгүй нотлох баримтаар тогтоогдоод байгаа эрх бүхий 15 албан тушаалтны хуралдсан хурлыг “хуралдаагүй, хуурамч хурлын тэмдэглэл үйлдэж” гэж мөн ЦЕГ-аас иргэн Б нас барсантай холбогдуулан надаас гэрийн мэдүүлэг авсан ба мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлыг үнэнээр мэдүүлж, энэ нь ч өөрийн хүсэлтээр полиграф тест өгснөөр батлагдаж байхад мөрдөгч болон прокурорын  зүгээс ямар ч нотлох баримтгүйгээр “зориудаар худал мэдүүлэг өгсөн” гэж тус тус гүтгээд байгаа талаар миний бие 2019 оны 12 сарын 12-ны өдөр хэвлэлээр дамжуулан мэдэгдэл хийхдээ “намайг гүтгэж байгаагаасаа ичдэггүй юм бол миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д оруулаад ир” хэмээн мэдэгдсэн. 

АТГ 2019 оны 11 сарын 25-нд надад яллагдагчаар татсан тогтоол танилцуулснаас хойш миний бие өөрийн биеэр мэдүүлэг өгөхөөр очиход, мөрдөгчийн зүгээс “хэргийн материалтай танилцаагүй байна, юу асуухаа одоогоор мэдэхгүй байна” гэх зэрэг тайлбараар өнөөдрийг хүртэл надаас ямар ч мэдүүлэг аваагүй атлаа мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй байгууллагын хүсэлтийг үндэслэн Улсын ерөний прокурор Б.Жаргалсайхан миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа УИХ-д хүргүүлсэн нь хэрэг шалгах ажиллагааны дэс дараалал яаж явагдаж байгаа нь ойлгомжгүй ч миний бие уг саналыг талархан хүлээн авч, гүтгэгдэж байгаа болон гэм буруугүйгээ нотлох боломж гэж харж байна” гэсэн байна. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 8 цаг 22 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 8 цаг 23 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 10 цаг 5 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 10 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 38 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 10 цаг 52 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 10 цаг 55 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 13 цаг 1 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 13 цаг 3 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 13 цаг 5 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 13 цаг 6 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 13 цаг 7 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 14 цаг 26 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 14 цаг 28 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 14 цаг 34 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 14 цаг 43 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 15 цаг 22 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 15 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 16 цаг 13 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 16 цаг 14 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top