x

Путины санал болгосон ҮХНӨ бидэнд ямар хамаатай вэ?

Путины санал болгож буй ҮХНӨ-үүдээс бидэнд хамаатай нь юу байна гэж нутгийнх нь хэвлэлийг ухлаа, нутгийн судлаачдыг уншлаа. Дараах хэдэн өнцөгийг онцолмоор байна.

1. Путин, түүний баг 2024 оноос хойш ч улс орноо удирдсаар байх нь. ҮХНӨ түүний энэ санааг хэрэгжүүлэх үндэс суурь болж өгөх юм байна. Тиймээс тэдний гадаад бодлого цаашдаа хэвээрээ үлдэх нь гэж ойлгож болно. Сайн мууг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ бидэнтэй нөгөө л мах, хийн хоолой, төмөр зам гэсэн асуудлуудаа тойрч ярьдаг уламжлал маань хэвээрээ үлдэх магадлал тун өндөр. 

2. Путины санал болгосон өөрчлөлтүүдийн тэргүүн эгнээнд Олон Улсын гэрээ хэлэлцээрийг үл дагах, зөвшөөрөх, ОХУ-ын хууль тогтоомжоос дээгүүр ОУ-ын гэрээ хэлэлцээр байхгүй гэсэн заалтыг ҮХ-ндаа оруулах санал байсан. Энэ бол тун ноцтой заалт. Энэ заалт оросын ҮХ-д орсон тохиолдолд бидний орох гээд зүтгээд буй Евразийн Эдийн засгийн Холбоо, ШХАБ гэсэн байгууллагуудад элсэн орох эсэхээ дахин бодож үзэх нь зүйтэй болов уу. Учир нь бид тэнд элслээ ч ОХУ өөрт нь ашиггүй гэж үзвэл гэрээ хэлэлцээрээ дагахгүй байх хууль зүйн бүрэн боломжтой болно. Бид элсэнгүүтээ за танайх руу махаа татваргүй гарганаа, бензинээ рублиэр тооцноо гэхэд оросын тал наад чинь манай эрх ашигт нийцэхгүй юм байна, бид тэр заалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэхэд яах вэ?

3. Бас нэгэн санал болгосон өөрчлөлт бол ҮАБЗ-ын эрх мэдлийг нэмэгдүүлэх санал юм. Үүнийг баталсан тохиолдолд орос дах “хүчнийхний” нөлөө улам нэмэгдэнэ гэсэн үг. Учир зөвлөлд дан хүчнийхэн байдаг. Одоо даргаар нь ФСБ-н дарга байдаг. Магадгүй 2024 оноос хойш Путин даргалах байх. Оросын хүчнийхний удирдлага бол Брежневийн үеийн офицерууд буюу хүйтэн дайны үеийн сэтгэлгээтэй хүмүүс. Энэ хүмүүс асуудлыг эдийн засгийн өнцгөөс бус аюулгүй байдал, геополитикийн өнцгөөс хардаг. Тиймээс манай хойд хөрш бидэнтэй ийм өнцгөөр л харилцах нь. Бид ч асуудлаа тэдэнд тохируулж тавьж сурах хэрэгтэй болох нь.

С.Энхтөр /trends.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 8 цаг 22 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 8 цаг 23 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 10 цаг 5 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 10 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 10 цаг 38 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 10 цаг 52 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 10 цаг 55 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 13 цаг 1 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 13 цаг 3 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 13 цаг 5 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 13 цаг 6 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 13 цаг 7 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 14 цаг 26 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 14 цаг 28 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 14 цаг 34 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 14 цаг 43 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 15 цаг 22 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 15 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 16 цаг 13 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 16 цаг 14 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top