x

МАН-ын сөрсөн "базаа"

Өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсаны дараа тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанд МАН-ын дарга У.Хүрэлсүх мөн оролцсон байна. Д.Амарбаясгалан энэ өдөр хийсэн мэдээлэлдээ,

-"МАН 2020 оны парламентын сонгуульд нэр дэвших хүмүүсээс ямар нэг байдлаар мөнгө авахгүй. Өмнө нь улс төрийн намууд тодорхой хэмжээнд мөнгөний босго тавьж, түүнийг нь хандивласан хүн нэр дэвших эрхээ олж авдаг байсан. Харин МАН энэ удаа тийм байдлаар ажиллахгүй. Сонгуулийн тойрогт нэр дэвшихийг хүссэн хүмүүс МАН-аас явуулах зохион байгуулалтын буюу суурь судалгааны ажлыг дэмжиж, өөрт оногдох зардлыг л гаргаж оролцоно. Сонгуульд нэр дэвших хүмүүсээс хөрөнгө авахгүй болсноор улс төрийн намын санхүүжилтийг илүү ил тод байх зарчим руу орж байна.

Нам сонгуульд ялсан тохиолдолд хандив өгсөн хэмжээгээр нь албанд томилох асуудлыг таслан зогсоох ёстой. Монгол ардын нам ах дүү, найз нөхдийн хүрээллээр албан тушаалд томилдог байдлаас татгалзаж, илүү хариуцлагатай, ёс зүйтэй ажиллаж чадах хүмүүсээ төрд төлөөлөл болгон ажиллуулах чиглэлийг барина. 2020 оны сонгуулийн дараа шинээр байгуулагдах Парламент, Засгийн газар, төрийн албанд өмнө нь гарч байсан алдаа дутагдал давтагдахгүй" гэв.

Өөрөөр хэлбэл МАН-ын удирдлагууд нэр дэвшигчдээ 100 сая төгрөгийн босго тавьсан АН-ын алдаан дээр тоглож эхэллээ. Мөн тус намын зүгээс өмнө явуулж байсан алдаатай бодлого, булхайтай үйл ажиллагаануудаа ч гэсэн хүлээн зөвшөөрсөн хэрэг болов. АН-ын 100 саяас болж намынх нь залуус дарга нартайгаа "алалцаж алалцаж" арай гэж намжсаны дараа МАН шархан дээр нь давс үрж байгаа хэрэг.

Гэхдээ энд нэг зүйл дутуу байна. Энэ бол улс төрийн намын санхүүжилтыг ил тод болгох асуудал. Үүний тулд аль нэг нам санаачлага гаргаад, түүнийгээ зарласнаар асуудал шийдэгдчихгүй. Хамгийн наад зах нь Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиа батлах ёстой. Улс төрийн намууд үл хөдлөх хөрөнгөтэй байх нь зөв юм уу, буруу юу? Үйл ажиллагаагаа хаанаас санхүүжүүлэх вэ? гэх мэтчилэн олон асуултад хариу өгөх ёстой. Тэгэхгүй нэг хэсэг нь улсын төсвийн хөрөнгөөр барилга байшин бариулж аваад түүнийгээ түрээсэлж орлого олдог, нэгээ хэсэг нь намын даргынхаа бариулсан байшинд толгой хоргоддог байвал намуудын хооронд шударга өрсөлдөөн бий болохгүй нь ойлгомжтой. Нөгөө "та шал согтуу, би гэж бүр хатчихсан" гэдэг шиг инээдэм болно биз дээ.

МАН гишүүдээсээ татвар авахгүйгээр яаж өөрийгаа санхүүжүүлээд байгаа, АН болохоор татвар аваад байгаа хэрнээ санхүүжүүлж чаддаггүй энэ тэр ч бас л эрс тэс үзэгдэл л дээ. Үүнийг гаднаас нь хараад "шударга, шударга бусын тухай" ярих, дүгнэх ч боломжгүй юм. Ядаж л орон даяар байгаа өмч хөрөнгөө үнэлүүлээд, бүртгэл тооллогод оруулж, ашиг орлогоо тайлагнаж байж "ил тод байдлын" тухай ярих эрхтэй болно.

Тэгэхээр АН-д ч гэсэн "сөрсөн базаа" хийх боломж байна. МАН-ын Монгол Улсын хэмжээнд эзэмшиж, ашиглаж байгаа бүх өмч хөрөнгө, түүнээс олдог ашиг, орлогыг эрж хайж олоод нийтэд зарлая. /Төрийн өмчит үйлдвэрийн газруудаас урсаж орж ирж байгаа мөнгийг бол яриад ч яахав/ Өөрийнхийгөө ч бас үлдээхгүй тайлагная. Тэгж ирэх сонгуульд жинхэнээсээ "шударгаар" өрсөлдөх боломж олдоно. Тэгэхгүй гэвэл МАН-ын сонгууль угтсан пиарт АН далаараа тавиулаад дуусах нь байна.   

Б.ЗАЯА 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 9 цаг 53 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 9 цаг 54 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 11 цаг 36 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 11 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 12 цаг 9 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 12 цаг 23 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 12 цаг 26 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 14 цаг 32 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 14 цаг 34 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 14 цаг 36 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 14 цаг 37 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 14 цаг 38 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 15 цаг 57 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 15 цаг 59 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 16 цаг 5 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 16 цаг 14 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 16 цаг 53 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 17 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 17 цаг 44 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 17 цаг 45 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top