x

Саяас доош төгрөгийн зээлтэй ахмадуудын зөрүү төлбөрт үнэт цаас эзэмшүүлнэ

УИХ-ын пүрэв гаригийн нэгдсэн чуулган оройн 21 цаг хүртэл цаг сунган хуралдаж, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг эхний хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганы хуралдааны өмнө УИХ-ын Эдийн засаг, Нийгмийн бодлогын байнгын хороод нэгдсэн хуралдаан хийж ажлын хэсгээс боловсруулсан тэтгэврийн зээлгүй ахмадуудад сая тгрөгийн эрхийн бичиг олгох тухай саналыг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар дэмжсэн юм. 

2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар тэтгэврийн зээлтэй нийт ахмад настан 229 мянга, үүнээс 21 мянга нь 6 саяас дээш төгрөгийн зээлтэй байна.

Тиймээс хуулийн төсөлд, тэтгэврийн зээлийг тэглэх дээд хэмжээ нь 6 сая төгрөг байх, тэтгэврээ барьцаалан банкнаас зээл аваагүй 194 мянган ахмад настанд Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалж гаргах үнэт цааснаас 1 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний нэрлэсэн үнэтэй үнэт цаас эзэмшүүлэх, 1 саяас доош төгрөгийн зээл авсан ахмад настанд зөрүү төлбөрт ногдох үнэт цаасыг эзэмшүүлэхээр тусгасан байна.  Үнэт цаасыг 2021 оны тавдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн гаргана.

Мөн хуулийн төсөлд ахмад настан жилд 1 удаа 6 сарын хугацаатай тэтгэврийн зээл авах эрхтэй байхаар тусгажээ.

Сүүлийн үед хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр, мөн зарим УИХ-ын гишүүдийн хийсэн "Арванхоёрдугаар сард 100 гаруй тэрбум төгрөгийн зээл гаргасан" гэх мэдээллийг Монголбанк няцаалаа. Монголбанкны мэдээллээр 2019 оны арванхоёрдугаар сард ахмад настнууд 55 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авчээ. Үүнийг өмнөх жилүүдийн мөн үетэй харьцуулбал, 2018 оны арвандугаар сард 91 тэрбум, 2017 оны мөн сард 63 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авсан байна. 

Дээрх мэдээллүүдийг хийсний дараа гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 

-Зээл тэглэх асуудлыг сар шинийн баяраас өмнө шийднэ гэж байгааг дэмжиж байна. Үүний хажуугаар 194 мянган иргэнд нэг сая төгрөгийн үнэт цаасыг 2021 оны тавдугаар сард өгнө гэлээ. Нэгмөсөн бондоо босгоод нэг сая төгрөгөө сар шинийн баярын өмнө өгөх асуудлыг судалсан уу. Хамтад нь шийдээд явсан нь дээр. 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: 

-194 тэрбум төгрөгийг бэлнээр олгоё гэж байна. Үүнээс гарах үр дагавар эдийн засгийг хүндрүүлнэ гэж тооцсон учраас үнэт цаас хэлбэрээр олгоно гэж байгаа юм.

УИХ-ын гишүүн С.Жавхлан:

-Та бүхний санаачилга зөв. Харин цаг хугацаагаа олсонгүй. Та нарыг сонгогдсоныхоо дараа, ядаж нэг жилийн дараа үүнийг хэрэгжүүлсэн бол гэж бодож байна. Сонгууль дөхөөд ирэхээр баахан амьтан "хошгируулдаг" болсон. Төрийн мөнгөөр яаж сонгуулийн сурталчилгаа хийж болдгийг өнөөдөр харж байна. Та нар хүнд юм өгч, буян хийж байгаа бол араас нь олон юм яриад байлгүй зүгээр өгчихөөрэй. Сонгуулийн сурталчилгаанд ашиглаад, ялархаад, баахан юм яриад байв. Хүнд туслаад чимээгүй орхичихдог байх хэрэгтэй. Би дараагийн удаа энэ суудалд сууж байвал юмыг цаг тухайд нь хийхийн төлөө ажиллана. 

УИХ-ын дарга Г.Занданшатар:

-Энэ хууль зөвхөн ахмад настнуудад зориулагдаагүй. Тэтгэврийн зээлтэй 418 мянган зээл байгаагийн 309 мянга нь өндөр настных, бусад нь тэжээгчээ алдсаны, хөдөлмөрийн чадвараа алдсаны, цэргийн зэрэг бусад төрлийн тэтгэвэр барьцаалсан зээл юм.

УИХ-ын гишүүн Л.Болд:

-Энэ хууль батлагдсанаар зээлээ хаалгаж байгаа ахмадуудад нэг ч төгрөг очихгүй. Зээл аваагүй нь ч бас мөнгөтэй болохгүй. Монголын төр ахмадуудаа шууд хоёр ангилж байна. Зээл авсан ухаантай ахмадууд, зээл аваагүй ухаан муутай ахмадууд болгож байна. Тиймээс ахмадуудаа алагчлахгүй байх үүднээс зээл аваагүй ахмадуудад нэг сая төгрөгийг бэлнээр өгөх нь зүйтэй гэдэг байр сууриа ШИНЭ нам илэрхийлсээр байгаа гэв.

Гишүүд асуулт асууж, үгээ хэлж дууссаны дараа, зарчмын зөрүүтэй асуудлаар санал хураалт явуулснаар, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлэг дууслаа.

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлгэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлсэн бөгөөд өнөөдөр чуулганаар эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг эцэслэн батлах юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 9 цаг 53 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 9 цаг 54 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 11 цаг 36 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 11 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 12 цаг 9 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 12 цаг 23 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 12 цаг 26 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 14 цаг 32 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 14 цаг 34 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 14 цаг 36 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 14 цаг 37 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 14 цаг 38 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 15 цаг 57 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 15 цаг 59 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 16 цаг 5 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 16 цаг 14 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 16 цаг 53 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 17 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 17 цаг 44 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 17 цаг 45 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top