x

Тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх тухай хуулийн төслийг чуулган дэмжлээ

УИХ-ын нэгдсэн чуулганаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон гишүүдийн 80.5 хувийн саналаар дэмжигдлээ. 

Хэлэлцүүлгийн эхэнд хууль санаачлагч хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулав. 

ХНХ-ын сайд С.Чинзориг: 

-"НДС-аас 422.9 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас 54.5% буюу тэтгэвэр барьцаалсан зээлийн 756.7 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байна. Энэ үлдэгдлийг нэг удаа тэглэх ҮАБЗ-ийн зөвлөмжид үндэслэн хуулийн төсөл боловсрууллаа.  

Ингэхдээ Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах буюу "Эрдэнэс" нэртэй 6%-ийн хүүтэй бондыг 5 жилийн хугацаатайгаар гаргах бөгөөд бондын хүүгийн төлбөрт жилд 48 тэрбум нийт буюу 240 тэрбум төгрөгийг төлнө. Цаашид тэтгэвэр тэтгэмжийг барьцаалан зээл олгохгүй байхаар бусад холбогдох хуулиадад нэмэлт өөрчлөлт оруулахаар боловсруулсан" гэв.

Хуулийн төслийг танилцуулсны дараа УИХ-ын гишүүд хууль санаачлагч болон Байнгын хорооноос асуулж асууж, үг хэлэв.

О.Баасанхүү: 

-Хоёрдугаар сарын 1-нээс тэтгэврийн зээл олгохгүй юм байна. Зээл аваагүй ахмадууд хэрэгцээгээ хангах боломж байгаа юу, цагаан сар болох гэж байгаа гээд 200,000 буюу ахмадын 50% нь нэг сарын дотор 3 сараар урьдчилж зээл авъя гэвэл тэр нөөцийг давах уу? 

С.Чинзориг:

-Цаашдаа зээлийг зогсоох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Дэм болохоос илүү ядуурал руу түлхэж байна. Хүүгүй гурав хүртэлх сарын урьдчилгаа өгөх эсвэл нэг жилийн хугацаатай 10 хувийн хүүтэй зээл байх эсэхийг хууль батлагдсаны дараа Монголбанктай ярьж шийднэ. Найм орчим тэрбум төгрөгийн эрсдэлтэй зээл байгаа. Ялангуяа зээлдэгч нь нас барсан тохиолдолд. Тиймээс зээлдэгч нас барсан бол зээлийг нь тэглэхээр ярьж байна.

М.Билэгт: 

-Зээл авсан иргэдийг 0-20 сая төгрөгийг бүгдийг адил тэглэх гэж байгаа нь ахмадуудаа ялгаварлаж байна. Аваагүй байгаа тэр хүмүүс байгууллага, хувь хүн, дэлгүүр ТҮЦ гээд бас зээлтэй амьдардаг. Тэрийг яаж шийдэх вэ? 

Д.Оюунхорол: 

- 421,000 ахмадын 229 орчим мянга нь 776 тэрбумын зээл авсан. Үүнээс 1.1 тэрбум нь хугацаа хэтэрсэн. 90.6 хувь нь 6 сая хүртэлх төгрөгийн өртэй. 21,478 иргэн 6-30 хүртэлх сая төгрөгийн зээлтэй байна. Ажлын хэсэг дээр бид 6 сая хүртэлх төгрөгийн зээлийг тэглэх саналтай байгаа. Төрийн банк, ХААН банкнаас нийт зээл авагчдын 95 хувь нь зээл авсан. 

Өрийг шийдэж өгөөд 192 мянган зээлгүй иргэдэд яаж баялгаас тэгш хүртээх вэ гэдэг саналыг бид ярилцаад одоогийн хуультай нь хамт Салхитын мөнгөний ордыг ашиглах явцад бондын хувь хэлбэрээр олгох зээлийн өрийн бичгийг гаргах боломжийг судална гэж ярьж байгаа.

Ж.Батзандан:

-750 тэрбум төгрөгийг бонд босгох замаар олоод тэр мөнгөө хоёр банканд хийх тухай бодлого явж байна гэж харж байна. 500 гаруй тэрбум төгрөг нь ХААН банк руу, үлдсэн нь Төрийн банк оруу орох юм байна. Энэ хоёр банкны алдагдлыг хаах гэж байна гэж харагдаж байна. 

Өнөөдөр орж ирж байгаа энэ хуулийн төсөл зээл авсан ахмадуудад зээлийг нь хааж, аваагүйд нь юу ч өгөхгүй гэсэн төсөл байна. Иймээс ШИНЭ намын УЗ хуралдаж, ахмадуудыг ялгаварлах нь буруу гэж үзсэн. 

Энэ мөнгийг өгөх гэж байгаа бол НДС-аас тэтгэвэр авч байгаа нийт ахмадад тэгш хуваах хэрэгтэй гэж үзэж байна. 750 тэрбум төгрөгийг тэтгэвэр авагчдад хуваавал нэг хүнд 2.5 сая төгрөг оногдохоор байна. Цагаан сарын өмнө ахмадуудаа гомдоож яах вэ. 

С.Баярын Засгийн газраас эхлээд мөнгө тараах ажиллагаа эхэлсэн. 2008 оны сонгуульд орохдоо хүн бүрт 1.5 сая төгрөг өгнө гэснээс популист уралдаан эхэлсэн. 

750 тэрбумаар аймаг бүрт 5 сургууль, 5 эмнэлэг барьж болно. 1,000 км зам барьж болно. 1,000 ширхэг ЖДҮ-ийг босгож, 50-100 мянган ажлын байр бий болгож болно.

Б.Пүрэвдорж: 

-Шийдэх нь зөв гэж үзэж байгаа. Гэхдээ баялгийг тэгш хуваарилах нь Үндсэн хуулийн зарчим. Салхитын ордоос орж ирж байгаа баялгийг ард түмэнд ялгаварлан олгож байгааг гайхаад байна. 

Тэтгэврийн гэж, тэрийгээ дотор нь зээлтэй, зээлгүй гэж байгаа нь Үндсэн хуулийн цэцэд очих эрсдэлтэй байна. 

  • Бонд гаргах
  • Хөгжлийн банк баталгаа гаргах
  • Монголбанк бонд худалдаж авах гэсэн асуудлууд энэ хуульд байна. 

Эрдэнэс МГЛ бонд гаргах нь Компанийн тухай болон Үнэт цаасны тухай хуулиар шийдэгдэнэ. Компанийн эрхийн асуудал. 

Хөгжлийн банк баталгаа гаргах эрхтэй. Гэхдээ энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдэх боломжтой. 

Монголбанк зөвхөн Засгийн газрын бондыг мөнгөжүүлэх эрхтэй. Компанийн бондыг мөнгөжүүлэх эрхгүй. 

Төрийн банкийг мөнгөжүүлж байна. Удахгүй Төрийн банкийг хувьчилна. Хэн хувьчлах вэ гэдэг асуудал яригдана шүү. 

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: 

-Байгалийн баялгийг иргэдэд тэгш хуваах зарчмыг дэмждэг. Хуулийн төслийн 5.1-д зааснаар Эрдэнэс МГЛ үнэт цаас гаргах юм байна. Түүнийг нь банкууд худалдаж авах юм байна.

Банкны тухай хуульд арилжааны банкуудын заавал биелүүлэх шаардлага гэж байдаг. Нэг компанийн гаргасан үнэт цаасны хэмжээг заасан байгаа. Гэтэл Эрдэнэс МГЛ-ийн гаргах үнэт цаас тэр хэмжээнээс хамаагүй их байна. Үүнд Монголбанк яаж хяналт тавих вэ? 

Монголбанкны Хууль эрх зүйн бодлогын хэлстийн захирал Б.Эрдэнэхуяг: 

-Төв банкны тухай хуульд хуульд өөрөөр заагаагүй бол өргөн баригдсан хуульд Монголбанк үнэт цаасыг авч болно гэдэг тусгайлсан заалт оруулсан учраас хууль зөрчихгүй. 

Гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа санал хураалт явуулж, хуулийн төслийг эхний хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв. 

Хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг маргааш буюу нэгдүгээр сарын 9-нд хийх болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдлээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 11 цаг 6 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 11 цаг 7 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 12 цаг 49 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 13 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 13 цаг 22 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 13 цаг 36 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 13 цаг 39 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 15 цаг 45 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 15 цаг 47 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 15 цаг 49 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 15 цаг 50 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 15 цаг 51 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 17 цаг 10 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 17 цаг 12 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 17 цаг 18 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 17 цаг 27 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 18 цаг 6 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 18 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 18 цаг 57 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 18 цаг 58 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top