x

Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг Байнгын хороо дэмжлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ.

Монгол Улсын ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмжийн дагуу тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх, Салхитын мөнгө, алтны ордын орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргаж, уг асуудлыг шийдвэрлэх хуулийн төслийг ХНХ-ын яамнаас боловсруулжээ.

Нийгмийн даатгалын сангаас 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 422.9 мянган иргэн тэтгэвэр авч буй аж. Үүний 54.5 хувь буюу 228.6 мянга нь 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа юм. Тэтгэврээс өөр орлогогүй иргэд тэтгэврийн зээл авч, банкны хүү нэмж төлснөөр ядууралд өртөх, өдөр тутмын хэрэгцээг хангаж чадахгүйд хүрч байна хэмээн ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээллээ.

Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө 1.1 тонн алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тойм тооцооллоор тус ордын цэвэр ашиг 1 их наяд гаруй төгрөг байхаар тооцоолжээ. Хуулийн төслийг дагалдуулан цаашид иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалан зээл олгохгүй байхаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг мөн боловсруулсан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй тул Байнгын хорооноос хуулийн төсөл санаачлагчдад зарим чиглэл өглөө. Тухайлбал, тэтгэвэр барьцаалан зээл авсан 229 мянга иргэний 207.8 мянга нь 6 хүртэл сая төгрөгийн зээлтэй байгаа аж. Энэ нь нийт зээл авсан иргэдийн 91.5 хувийг эзэлж буй учир чөлөөлөх хэмжээг 6 сая байх талаар ярилцах шаардлагатай хэмээн тус байнгын хороо үзжээ. Мөн тэтгэврийн зээл аваагүй 192 мянган иргэнд зориулсан арга хэмжээ бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн байна. Тиймээс иргэдийн зээлийг тэглэх болон зээлгүй ахмадуудад зориулсан бодлогыг цогцоор нь ярилцах ёстой. Түүнчлэн тэтгэвэр барьцаалсан зээлийг цаашид олгохгүй байх бус, 3-6 сараар буюу богино хугацаагаар урьдчилан авч болох эсэх асуудлыг судлан танилцуулахыг үүрэг болголоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 11 цаг 6 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 11 цаг 7 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 12 цаг 49 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 13 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 13 цаг 22 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 13 цаг 36 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 13 цаг 39 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 15 цаг 45 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 15 цаг 47 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 15 цаг 49 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 15 цаг 50 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 15 цаг 51 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 17 цаг 10 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 17 цаг 12 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 17 цаг 18 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 17 цаг 27 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 18 цаг 6 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 18 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 18 цаг 57 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 18 цаг 58 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top