x

"Тэтгэврийг тэглэх нь зөв ч хуваарилалт нь шударга бус байна"

"Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай" хуулийн төслийг УИХ-д өргөн барьсантай холбоотойгоор Монголын ахмадын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэхээр шийдвэрлэсэн нь зөв зүйтэй хэдий ч ахмадуудын авсан зээлийн хэмжээ харилцан адилгүй, мөн зээл аваагүй хүмүүст хохиролтой тусч байгаад ахмадууд бухимдаж байна. Энэ нь "Байгалийн баялгийн үр шимийг тэгш хуваарилах" Үндсэн хуулийн зарчим алдагдаж байна гэв.  

Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар:

-"Монголын ахмадын холбооны удирдах зөвлөл өчигдөр хуралдаж ҮАБЗ-өөс гарсан зөвлөмжийн дагуу Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөл боловсруулагдсан байна. Засгийн газар мөн өчигдөр хуулийн төслөө УИХ-д өргөн барилаа. Тиймээс ахмадууд байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзээд өнөөдөр мэдээлэл хийж байна.

Монголын ахмадын байгууллагын судалгаагаар 305.7 мянган ахмад настан байгаа тэдний 60 орчим хувь тэтгэврийн зээлтэй. Тэтгэврийн зээлтэй ахмад настнуудын хувьд төр засагтаа баярлаж байгаа. Нөгөө талаас энэ асуудалд бухимдалтай байгаа ахмадууд ч бас байна.

Байгалийн баялгаас ард иргэддээ хуваарилах нь Үндсэн хуулийн зарчим хэдий ч зээл аваагүй хүмүүс яах юм бэ. Зээл авалгүй амьдралаа аргалаад явж байсан ахмадууд байгалийн баялгаас хүртэхгүй юм уу. Оноос өмнө гүрийгээд зээлээ төлсөн хүмүүс бас байгаа. Эдгээр ахмадууд маань гомдолтой байна.

Зээл авсан ахмадуудын 97 хувь буюу 220 мянган ахмад настан 3-6 сарын хугацаатай 1-5 сая төгрөгийн зээлтэй. Гэтэл 10 мянга орчим хүн 10-15 сая орчим төгрөгийн, 4 мянга орчим хүн 15 саяас дээш төгрөгийн зээлтэй байна. Энэ бүх зээлийг тэглэнэ гэхээр шударга ёс мөн үү.

Үе үеийн Засгийн газар тэтгэврийн зөрүүг арилгана гэсэн мөрийн хөтөлбөртэй байдаг ч үүнийгээ шийдээгүй байж 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр яригдаж байсан асуудлыг ажил болгоод байх юм. Тэтгэврийн зөрүүг арилгах ажлыг хэрэгжүүлжүүлж чадаагүй энэ нөхцөлд зээл тэглэж байгаа нь шударга бус байна. Тэтгэврийн зөрүүг арилгахад мөн 600 орчим тэрбум төгрөг зарцуулагдах тооцоо байдаг.

Тэтгэврийн зээлийг тэглэх нь буруу гэж үзэхгүй байгаа ч шударга бус байна гэдэг асуудлыг тавьж байгаа юм. Мөн зээлийн хэмжээ, зориулалт дээр судалгаа хийгээч ээ, урт хугацаагаар, их хэмжээгээр авсан зээлийг төлөх нь шударга бус байна" хэмээн ярилаа.

Ахмадын холбооны зүгээс цаашид тэтгэврийн зөрүүг арилгах, тэтгэврийн зээл олголтыг зогсоох, богино хугацаагаар хүүгүй урьдчилан авах нөхцөлийг бүрдүүлж өгөхийг хүсэж, УИХ-ын гишүүдэд зориулан сонордуулга гаргасан байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • b (202.126.89.42)
    shudarga tegsh hand 10.15 saya yahaaraa im haritsangui baidlaar haah gej.hen ni hojij hen ni hohirch bh yostoi yu
    2020 оны 01 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 11 цаг 6 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 11 цаг 7 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 12 цаг 49 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 13 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 13 цаг 22 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 13 цаг 36 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 13 цаг 39 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 15 цаг 45 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 15 цаг 47 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 15 цаг 49 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 15 цаг 50 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 15 цаг 51 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 17 цаг 10 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 17 цаг 12 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 17 цаг 18 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 17 цаг 27 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 18 цаг 6 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 18 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 18 цаг 57 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 18 цаг 58 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top