x

Өлөн цөөвөр шиг намууд

Ингэж хэлэхээс өөр аргагүй нөхцөл байдал өнөөдөр Монголын улс төрд үүсээд байна. 2017 оны сонгуульд Ардчилсан намын нэр дэвшигчийн авсан хамгийн “үл бүтэх” амлалтыг МАН хэрэгжүүлэхээ мэдэгдэв. Энэ бол тэтгэврийн зээлийг тэглэнэ гэсэн Х.Баттулгын амлалт.

Х.Баттулга энэ амлалтыг сонгуулийн сурталчилгаа дуусах сүүлийн өдөр авсан бөгөөд угаасаа нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт нь ч тусаагүй юм. Хэрвээ мөрийн хөтөлбөртөө бичсэн бол “бэлэн мөнгөний амлалт авсан” асуудлаар аль хэдийн нэр дэвшигчээс эргүүлэн татагдах байлаа.

Харамсалтай нь Х.Баттулгын шинэ жилийн босгон дээр хийсэн энэ хариуцлагагүй мэдэгдэл, ҮАБЗ гэх гурван хүний шийдвэрийг улс төрийн намууд шүүмжлээгүйгээр үл барам уухайн тас дэмжив. Удахгүй болох сонгуулиас болоод улс төрийн намууд эрүүл ухаанаа алдав бололтой. Нэг хэсэг нь “Ахмадуудын зээлийг тэглэх юм бол зээл аваагүй хэсэгт нь сая төгрөгийн урамшуулал олго. Тэгвэл илүү шударга болно” гэж барьцав. Нөгөө хэсэг нь “Цалингийн зээл, ипотекийн зээлийг ч бас тэглэе. Иргэдээ нэгмөсөн өрийн дарамтаас гаргая” гэв. Араас нь сургалтын төлбөрийн зээл, малчны зээлийг тэглэж болох тухай ч бас үг унаж эхэллээ. Ингээд улсаараа дампуурах нь.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Салхитын ордыг эргэлтэд оруулбал хоёр их наядын хуримтлал бий болно” гэж амласан. Үүний араас Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайд нь залгаад “Өр тавихгүй, цаасан мөнгө хэвлэхгүй. Иргэдийн авсан зээлийг бичилт хийх замаар хаах учраас зах зээлд гаргах бэлэн мөнгөний хэмжээ нэмэгдэхгүй, инфляцид нөлөөлөхгүй” гэв. Өөрөөр бэлбэл, Засгийн газар санхүүгийн ямар ч эх үүсвэргүй атлаа шууд бичилт хийгээд зээл хаах гэнэ. Нэг ёсондоо банкуудад өр тавих юм байна. Түүнийгээ “Салхитын ордыг барьцаалж бонд гаргах” нэрээр хаах бололтой. Бонд гаргаж гэмээн дахиад л ирээдүйгээсээ зээлдэж байгаа хэрэг. Харин тэрийг нь худалдаж авдаг банк олдох уу? гэдэг дараачийн асуудал. (У.Хүрэлсүхийн Засгийн газрын өмнө удаа дараа хийсэн дээрмийн дараа засагт итгэж наймаа хийх хувийн хэвшил лав байхгүй болсон)

Энэ удаагийн үйл явдал Монголд улс төрийн нам гэдэг ойлголт эгнэгт байхгүй болсныг тов тодорхой харуулав. Харин эрх мэдлийн төлөөх дээрмийн бүлэг гэвэл илүү зохистой. Нэг нь нөгөөгөөсөө дээрдэх, эсвэл доордох юу ч алга. Улс төрийн нам гэдэг уг нь өөр өөрийн хөгжлийн программтай, түүнийгээ олон нийтэд “борлуулах” замаар сонгуульд ордог байгууллага. Сонгуулийн үр дүн бол сонгогчдын хийж буй худалдан авалт юм. Харин манай намуудад сонгогчдод санал болгох ямар ч программ буюу бодлого байхгүй учраас шууд саналын “дээрэм” (Энэ бол худалдан авалт биш шүү. Худалдан авалт хийхийн тулд ядаж хоёр талын хүлээн зөвшөөрсөн гэрээ байх ёстой. Харин энэ удаагийнх бол нэг нь нөгөөдөө хутга тулгаад хийж буй дээрэм юм) хийж байна.  Дээрмийн зүйл нь энэ удаа ахмадын тэтгэврийн зээл болов. Тиймээс тэтгэврийн зээлийг тэглэсний дараа тэтгэвэр барьцаальсан зээлийг ч гэсэн зогсооно гэлээ. Нэгэнт байхгүй болсон тэтгэврийг хэрхэн барьцаалах билээ.

Гэтэл манай улс төрийн намуудад энэ ч гэсэн падлийгүй болсон байна. Улсаа дампууруулж байгаа МАН-ын бодлогын эсрэг үг хэлэх нь байтугай өлөн цөөвөр шиг уралдан шавж байна. Сонгогчдод таалагдаж л байвал буруу зөвийн, сайн муугийн хэмжүүр аль хэдийн үгүй болов.

Саяхан Боловсрол суваг дээр эхэлсэн Солонгос сериалыг манай зарим үзэгчид үзсэн байх. Уг кинонд нэг идеалоги бий. “Улстөрч хүн дараачийн сонгуулиа хардаг. Сайн улстөрч дараачийн үеэ хардаг. Харин чи улстөрч биш шүү дээ. Луйварчин учраас луйвраа л хий, зөвхөн өнөөдрөөрөө амьдар” Энэ бол манай улстөрчдийн амьдралдаа мөрддөг ганц зарчим. Нэгэнт луйвраар төрд шургалсан нөхөд луйвраас өөр юуг илүү хийж чадна гэж.

Ингэхэд манайхан Со нараас суралцаад байна уу, эсвэл Со нар манайхаас суралцаад байна уу?

Б.ЗАЯА   

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 11 цаг 5 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 11 цаг 6 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 12 цаг 48 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 13 цаг 8 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 13 цаг 21 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 13 цаг 35 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 13 цаг 38 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 15 цаг 44 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 15 цаг 46 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 15 цаг 48 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 15 цаг 49 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 15 цаг 50 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 17 цаг 9 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 17 цаг 11 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 17 цаг 17 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 17 цаг 26 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 18 цаг 5 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 18 цаг 20 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 18 цаг 56 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 18 цаг 57 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top