x

"Хууль батлагдсаны дараа нэгдүгээр сарын тэтгэвэр болон хүүнд суутгасан мөнгийг буцааж өгнө"

Засгийн газрын хуралдаанаас тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэр гарсантай холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг дараах мэдээллийг хийлээ.

С.Чинзориг:

-“Хуулийн төсөл энэ долоо хоногт УИХ-ын байнгын хороод болон УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэх байх. Нийт 229 мянган ахмад 763 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлтэй бол 180 мянган ахмад тэтгэврийн зээл аваагүй байна.

Нийт тэтгэврийн зээлтэй байгаа иргэдийн 90 хувь нь буюу 207 мянган ахмад нь 6.0 саяас доош төгрөгийн зээлтэй. Өөрөөр хэлбэл, 10 саяас дээш зээлтэй нийт 5,000 хүн байна. Иймд зургаан саяас доош төгрөгийн зээлтэй иргэдийн зээлийг 100 хувь чөлөөлөөд түүнээс дээш тэтгэврийн зээлтэй иргэдийн зээлийг хувилж бууруулан, иргэдэд тэгш хандах ёстой гэсэн санал ​Засгийн газрын хуралдаанаар гарсан.

Иргэдэд тэгш хандах ёстой гэсэн үүднээс энэ асуудал УИХ-д хэлэлцэгдэх байх. Цаашид тэтгэвэр барьцаалсан зээлийг зогсоох нь зүйтэй гэсэн саналтай байна. Хууль батлагдвал ХНХЯ, Монголбанктай санамж бичиг байгуулах замаар тэтгэвэр барьцаалсан зээлийн үйлчилгээг зогсоож, 3 хүртэл сарын, хүүгүй, тэтгэврийн урьдчилгаа гэсэн бүтээгдэхүүнийг гаргах чиглэлээр Монголбанк болон арилжааны банкуудтай хамтран ажиллана.

Бонд гаргаж, тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх арга хэмжээ авахад нэмж цаасан мөнгө хэвлэхгүй. Өөрөөр хэлбэл, иргэдийн нэгэнт авсан зээлийг бичилт хийх замаар хаах учраас зэх зээлд нийлүүлэх бэлэн мөнгөний хэмжээ нэмэгдэхгүй. Тиймээс инфляц болон валютын ханшид сөргөөр нөлөөлөхгүй. Мөн Цагаан сарын өмнө тэтгэвэр барьцаалсан зээлийг тэглэх ажлыг бүрэн дууссан байхаар хуулийн төслийг боловсруулж, тооцоо судалгаа хийсэн.

Энэ хуулийн боловсруулалт нь нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр тооцсон учраас хэрвээ хууль батлагдвал хоёрдугаар сард тэтгэвэр олгохдоо арилжааны банкуудын нэгдүгээр сарын зээл болон зээлийн хүүнд суутгасан мөнгийг тэтгэвэр дээр нь нэмж буцаан олгох чиглэлээр бид Монголбанктай ажиллаж байна.

Түүнчлэн бид ирэх долоо хоногт Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газоын хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн. Одоогоор бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310,000 төгрөг. НДС-аас тэтгэвэр авч буй иргэдийн дийлэнх нь бага тэтгэвэр авч байгаа учраас бүрэн тэтгэврийн хэмжээг нэмэх нь зүйтэй гэдэгт би санал нэг байдаг.

Гэхдээ бүрэн тэтгэврийн доод хэмжээг огцом нэмэх нь тэтгэвэр боддог аргачлал, зарчимтайгаа зөрчилдөх сөрөг талтай. Бүрэн тэтгэврийн хэмжээг 500 мянгад хүргэхээр болбол 600 тэрбум орчим төгрөгийн нэмэлт эх үүсвэр хэрэгтэй гэсэн тооцоо байна.

Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар бүрэн тэтгэврийн доод хэмжээг 40 мянган төгрөгөөр, бусад тэтгэврийн хэмжээг 30 мянган төгрөг нэмэгдүүлэхээр урьдчилсан тооцоог хийж байгаа" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 11 цаг 6 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 11 цаг 7 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 12 цаг 49 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 13 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 13 цаг 22 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 13 цаг 36 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 13 цаг 39 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 15 цаг 45 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 15 цаг 47 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 15 цаг 49 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 15 цаг 50 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 15 цаг 51 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 17 цаг 10 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 17 цаг 12 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 17 цаг 18 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 17 цаг 27 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 18 цаг 6 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 18 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 18 цаг 57 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 18 цаг 58 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top