x

Б.Тулга: Тэтгэврийн зээл аваагүй ахмадуудад тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгох хэрэгтэй

УИХ-ын дарга Г.занданшатар мэдэгдэл хийж, "Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэнэ, энэ оны хоёрдугаар сараас эхлэн тэтгэврийн зээлтэй 233 мянган ахмад тэтгэврээ бүтнээр нь авна" гэв. Уг асуудалтай холбоотойгоор МАХН-аас мэдээлэл хийлээ.  

МАХН ахмадуудын тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглэх асуудлыг шийдвэрлэхдээ Засгийн газрын бонд гаргах, зээл авах зэрэг аргыг хэрэглэн татвар төлөгчдөд дахин ачаа үүрүүлэхгүй байх ёстой гэв. 

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга:

-“МАХН 2019 онд “Өргүй Монгол үндэсний хөтөлбөр”-ийг улс орон даяар хэрэгжүүлж, өрийн дарамтад байгаа иргэдтэй уулзан, судалгаа хийсэн. Үр дүнд нь энэхүү тулгамдсан асуудлыг шийдэх нь Монгол Улс улс төр, эдийн засгийн хямралаас гарах нэг шалтгаан юм байна гэх дүгнэлтэд хүрсэн.

Дараагаар нь уг асуудлыг шийдэх гарц гаргалгааг төрийн эрх барьж буй эрх мэдэлтэй албан тушаалтнуудад хүргүүлж, албан ёсны хүсэлт тавьсан. Тэр утгаараа 2020 оны шинэ жилийн мэндчилгээндээ ахмадуудын зээлийг нэг удаа тэглэх санал санаачилгыг Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн гишүүдийн хүрээнд авч хэлэлцээд тэтгэврийг тэглэхээ зарласан билээ.

МАХН Монгол Улсыг өрийн дарамтаас чөлөөлөх хувьсгалыг хийх уг санаачилгыг дэмжсэн Ерөнхийлөгчийн санаачилгад талархаж байна. Мэдээж аливаа асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. МАХН тэтгэврийн зээл, зээлийн  хүүг тэглэхдээ дараах арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. 

Үүнд:

  1. Тэтгэврийн зээл авсан ахмадуудад үзүүлж буй дэмжлэгийн жишгээр тэтгэврийн зээл аваагүй 176 мянга орчим ахмадад нэг удаа тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгох асуудлыг хамтад нь шийдвэрлэх
  2. Тэтгэврийн зээлийг олгохыг үргэлжлүүлэх, ингэхдээ хүүгүйгээр олгож байх зохицуулалт хийх эрэг зарчмыг баримтлах нь тэтгэвэр авагчдад төр засгаас үзүүлэх бодитой тус дэмжлэг болно гэж үзэж байна.

Дан ганц ахмадуудын тэтгэврийн зээл, зээлийн хүүг тэглээд зогсохгүй.

  1. Малчдын зээлийн хүүг тэглэх
  2. Цалингийн зээлийн хүүг тэглэх
  3. Ипотекийн зээлийн хүүг тэглэж өнөөг хүртэл төлсөн зээлийн хүүгийн төлбөрийг үндсэн өрийн төлбөрт тооцох зэрэг ажлуудыг хийх зайлшгүй шаардлага байна.

Дахин бонд гаргаж зээлийн өрийг төлж, татвар төлөгчдөд дарамт учруулж болохгүй. Мөн тэтгэврийн зээл авахыг болиулж, зээл аваагүй ахмадуудыг орхигдуулж буй явдлыг эсэргүүцэж байна” гэв.

Өр тэглэх тухай асуудал санхүүжилтийг хэрхэн босгох вэ гэдэг нь олны анхаарлыг ихээр татаж буй асуудал болоод буй.

Тэгвэл энэ талаар МАХН-ын дэвшүүлж буй саналаа мэдээллийн үеэр хэлсэн юм. Үүнд,

  1. Капитал банк дампуурч, уг банканд байсан Нийгмийн даатгалын сан буюу Тэтгэврийн даатгалын сангийн 104 тэрбум төгрөг, ЭМД-ын сангийн 134.8 тэрбум төгрөг буюу нийт 240 орчим тэрбум төгрөг
  2. “Хөгжлийн банк”-ны үр ашиггүй зарцуулсан 1.2 их наяд төгрөгийг буруутан этгээдүүдээр төлүүлэн эх үүсвэр бүрдүүлэх
  3. Аудитын шалгалтаар нотлогдох баримтын хүрээнд АСЕМ-ийг зохион байгуулах нэрээр 395.7 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан гэдгийг тогтоосон тул энэ мөнгийг төлүүлэх
  4. Албан тушаалтнуудын хулгайлсан 12 их наяд төгрөгийг хулгайлсан эдгээр мөнгийг төлүүлж ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх зэргийг хэлэв. 

Манай улсад тэтгэврийн насны 430 мянга гаруй ахмад бий. Эдгээрээс 233 мянган ахмад нь тэтгэврийн зээлтэй байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюу толгойн сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь сонсголд оролцжээ 3 мин Хөгжлийн чөдөр бол бидний мулгуу тархи 16 мин Д.Сүнжид: Олонход зориулаад цөөнхөө хаях нь хүний эрхийн мэдрэмжгүй үйлдэл 27 мин "ONE Championship" алтан бүсүүд анх удаа нэг дор дэлгэгдэнэ 43 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн 1 цаг 50 мин “Alexa”-гийн хэрэглэгчид 2025 онд хамгийн их асуусан асуултуудаа зарлалаа 17 цаг 55 мин Хатгал–Улаанбаатарын чиглэлд том оврын автобус тогтмол явж эхэллээ 17 цаг 57 мин Монголчуудын уламжлалт хувцас, гоёлын 100 гаруй үзмэрийг дэлгэв 17 цаг 58 мин Балбын Z үеийнхний жагсаал 586 сая ам.долларын хохирол учруулжээ 17 цаг 59 мин “Энержи”, “Мегастарс”, “Бакс” багууд Хөгжлийн лигийг тэргүүлж байна 18 цаг 15 мин “Ундраа” хүүхдийн зусланг хувьчилсан шийдвэрүүдийг хүчингүй болгох шаардлагатай гэж АТГ дүгнэв 18 цаг 16 мин ХУД-ийн 20-р хороонд баригдаж байсан авто худалдааны төвийн барилгад гарсан галыг бүрэн унтраав 18 цаг 17 мин Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлж, Монголыг хүнс экспортлогч болгоно 18 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн 20 цаг 34 мин Нийслэлийн нийтийн байруудад эрүүл ахуй, аюулгүй байдлын шалгалт эхэллээ 20 цаг 36 мин Евразийн эдийн засгийн холбоотой хийх худалдааны түр хэлэлцээрийг дэмжлээ 20 цаг 49 мин Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ 20 цаг 51 мин Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамжийг дэмжих хуулийг баталлаа 20 цаг 52 мин Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа 20 цаг 53 мин Налайх дүүрэгт орон сууцны орчны тохижилтын ажил бүрэн дууслаа 20 цаг 55 мин
iИх уншсан
Олон жилийн “олиг” буюу Оюу толгойг тойрсон хоёр лиценз Татварын реформоо мартаж, хувийн хэвшлийнхний өмнө нүглээ на... “Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж ... Тэд өөрсдийгөө яая гэж байна. Харин бидэнд олон тулгуурт бод... Д.Батбаяр: Эдийн засгийн болон сангийн бодлогоо бид өөрчлөх ... Сон Хён Минийг сүрдүүлсэн хоёр этгээдэд хорих ял оноов Улсаа дампууруулчихлаа, гэхдээ хариуцлага хүлээхгүй л дээ О.Уранбаяр Токиогийн “Их дуулга”-аас хүрэл медаль хүртлээ Метроны барилга ирэх зургадугаар сард эхэлж, 2030 онд ашигла... АНУ хоригоо сулруулж, “Nvidia”-д Хятадад чип худалдаалах эрх... Гадаадад ажиллаад ирсэн иргэдэд зориулсан “Хөдөлмөр-Хөгжил” ... Шинэ жилийн үеэр автомашины тэгш, сондгой хязгаарлалт хийх э... DeepSeek-ийн бүтээгчид Nature-ийн “2025 оны нөлөө бүхий шинж... Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуул... Шилдэг залуу эрдэмтэн, эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагн... Онлайн мөрийтэй тоглоомд 110 сая төгрөгөө алдсан хэрэг бүртг... Элэг, бөөр хэрэгтэй 1000 гаруй иргэн донорын дутагдлаас болж... Сангийн яам татварын бодлогын байр сууриа илэрхийлэв Хятадын экспорт 11 дүгээр сард 5.9%-иар өсөж, 330 тэрбум ам....
Top