x

Г.Занданшатар: Тэтгэврийн зээлийг өөрчилж, урьдчилгаа хэлбэрээр авдаг болно

Тэтгэврийн зээлийг тэглэх тухай ҮАБЗ-ийн зөвлөмж гарсантай холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар сэтгүүлчидтэй уулзаж, мэдээлэл хийлээ. Түүний хийсэн мэдээллийн товчийг хүргэж байна. 

  • Тэтгэврийн зээлийн өрийн үлдэгдлийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгон тэглэх тухай ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан.  
  • Ядууралд нэрвэгдээд байгаа нэг сая хүний гол цөм нь зээл аваад байгаа тэтгэврийнхэн гэдгийг Дэлхийн банк, олон улсын байгууллагуудын судалгаанууд нотолсон тул зорилтот бүлгээ нийгмийн халамжийн хүрээнд нэг удаа зээлийг нь тэглэх гэж байгаа. 
  • Дахин ийм зүйл болгохгүйн тулд тэтгэврийн зээлийг шинэчлэн өөрчилж, тэтгэврийн реформ хийнэ. Тухайлбал, Сингапурын жишгээр ипотекийн зээлийн эх үүсвэр болгож, эргэлтэд оруулж, байнга өсөж үрждэг нөхцөл бүрдүүлэхээр УИХ-аас Ажлын хэсэг байгуулчихсан.
  • Салхитын мөнгөний ордын ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн зөвлөл гаргаж тооцсоноор 808 тонн мөнгө, 1,117 кг алтны нөөцтэй бөгөөд хайгуул судалгаагаар цаашид нэмэгдэх боломжтой гэж үзэж байгаа. 
  • Энэ тооцоогоор нийт 2.5 их наяд төгрөг буюу 1 тэрбум долларын борлуулалт хийгдэж, Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлнэ. Татварын өмнөх ашиг нь 1.1 их наяд орчим төгрөг байх тооцоо гарч байгаа. Энэ ашгаар бонд гаргах бөгөөд Хөгжлийн банк баталгаа гаргана. 
  • Ингээд арилжааны банкуудад байгаа тэтгэврийн зээлийн үлдэгдэл болох, сүүлийн тооцоогоор арваннэгдүгээр сарын байдлаарх 743 тэрбум төгрөгийг хаана. 
  • Одоогоор 6%-ийн хүүтэй, хямдруулсан үнийн бонд гаргаж, банкууд бонд эзэмшигч болж, тэтгэврийн зээл тэглэгдэнэ. Бичилт л хийгдэнэ гэсэн үг. Түүнээс биш гүйлгээнд бэлэн мөнгө гаргаад, мөнгө хэвлэж гаргахгүй. 
  • Монголбанк макро эдийн засгийн симуляцын аргаар тооцож үзэхэд 743 тэрбумыг бөөнд нь гаргахад хамгийн муугаар бодоход инфляц 1.0%  өсөж болзошгүй.
  • Гэхдээ бондыг бөөнд нь гаргахгүй, жилийн хугацаанд мөнгөжөөд явна. Түүнийхээ зарим хэсгийг ипотекийн зээлд зарцуулна. Өөрөөр хэлбэл, бүтэн эдийн засгийн эргэлтэд орж байгаа тул эдийн засагт үр ашигтай гэж үзэж байгаа. Энэ шийдлийг Монголбанк болон эдийн заагчид хамтарч боловсруулаад, Ажлын хэсэг гаргасан. 
  • Халамжийг хавтгайруулах нь нийгэмд үр өгөөжтэй биш. Тийм учраас өмнөх хөтөлбөрүүд, хавтгайруулсан бодлогоос ялгаатай нь тэтгэврийн зээл тэглэх нь яг нийгмийн зорилтот бүлэг буюу ахмадуудаа өрнөөс салгаж байгаагаараа ач холблгдолтой. 
  • ҮАБЗ сонгууль, улс төрийн зорилго гэхээсээ илүү нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлын шийдлээ гол болгож гаргасан. 
  • Банкуудын тэтгэврийн зээлийн жигнэсэн дундаж хүү жилийн 17.9 хувь байгаа. Энэ активаа 6%-ийн хүүтэй бондоор солих нь банкны хувьд алдагдалтай. Ерөнхийлөгчийн хөрөнгө орлогын мэдүүлэгт ямар нэгэн банкны хувьцаа эзэмшдэг тухай мэдээлэл, ашиг сонирхлыг зөрчил байхгүй гэдэгт итгэж байна. 
  • Засгийн газар 5.8 тэрбум төгрөгийн өрийг 20-24 онд төлнө. Энэ өрийг төлөхийн тулд Монголбанк, Засгийн газар валютын нөөцөө нэмэгдүүлэх ёстой. Тэтгэврийн зээлийг тэглэхэзд бид валют аваагүй, гадаад өр нэмээгүй. Харин ч өндөр настнууд буюу зорилтот бүлгийн өрийн дарамтыг багасгаж, дотоод өр багасаж байна гэсэн үг. 
  • Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн 6.2-т заасанчлан уул уурхайн баялгийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлээд, арвижуулах, ирээдүйдээ үлдээж, одоо үедээ ашигладаг гурван зорилтот чиглэл байгаа. Тавантолгойгоос эхлээд байгалийн бусад баялаг, уул уурхайн АМНАТ, цэвэр ашиг, татварын гол орлого Ирээдүйн өв санд төвлөрч байгаа. Энэ жил нэг их наяд төгрөг төвлөрнө. 2030 онд 10 тэрбум орчим ам.доллар болж, тэр үеэс зарцуулж эхэлнэ. Харин одоо байгаа ахмадууд Баялгийн сангийн 2030 оны өгөөжийг хүртэж чадахгүй тул одоо байгаа үедээ зарцуулж байна. 
  • АТГ-аас албан ёсоор мэдээлснээр авлигачид 11.9 их наяд төгрөгийн хохирлыг улсад учруулсан байна. Гэтэл 773 тэрбум төгрөг бол үүнээс 13 дахин бага мөнгө. Хохирол учруулсан асуудлуудын нэг нь Салхитын мөнгөний орд. 
  • Засгийн газар жил гаруйн өмнө хууль тогтоомжуудыг ноцтой зөчсөн гэсэн үгдэслэлээр лицензийг нь хүчингүй болгож, энэ оны зургаадугаар сард “Эрдэнэс МГЛ” хэмээх, давуу эрхтэй хувьцаа эзэмшигч нь ард түмэн болох компанид шилжүүлсэн.  
  • 808 тонн мөнгийг таван жилийн хугацаанд Монголбанканд тушаана. Үүнийг барьцаалж “Эрдэнэс МГЛ” бонд гаргаж байгаа.
  • Тэтгэврийн зээлийг өөрчилж, гурван сарын мөнгөө урьдчилгаа хэлбэрээр авч болдог байхаар ярьж байна. 
  • 800,000 төгрөгийн тэтгэвэртэй хүн хоёр жилээр бодоход 15 сая орчим төгрөгийн зээл авах боломжтой. 10-15 сая төгрөгийн зээлтэй 10,000, 15-аас дээш сая төгрөгийн зээлтэй 17,400 данс байна. Эдгээр зээлийг хэрхэн тэглэх талаар хуулийг хэлэлцэх үедээ шийднэ. 
  • Энэ бол байгалийн баялгаа ашиглаж, зорилтот бүлгээ ядуурлаас гаргах оновчтой санаачилга. 
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.105.12)
    Тэглэх хэрэгтэй.нуруунь тэнийж хөгшчүүл маань баатарлаг гавьяа байгуулсан мэт хөлсөө арчаад инээж суугдээ
    2020 оны 01 сарын 06 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 11 цаг 6 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 11 цаг 7 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 12 цаг 49 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 13 цаг 9 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 13 цаг 22 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 13 цаг 36 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 13 цаг 39 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 15 цаг 45 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 15 цаг 47 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 15 цаг 49 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 15 цаг 50 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 15 цаг 51 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 17 цаг 10 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 17 цаг 12 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 17 цаг 18 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 17 цаг 27 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 18 цаг 6 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 18 цаг 21 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 18 цаг 57 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 18 цаг 58 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top