x

Ирэх 30 жилд уул уурхай түүнийг дагасан боловсруулах аж үйлдвэрүүд тэргүүлнэ

Ерөнхий Сайд У.Хүрэлсүх өнгөрсөн 2019 оны 04-р сарын 30-ны өдөр 52 дугаар захирамж гарган Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн хөгжлийн үе шатуудад дүгнэлт хийх, 2050 он хүртэлх урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, тодорхой үүрэг, чиглэл өгсөн юм.

Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалсан бөгөөд гишүүдээр нь салбар салбарын эрдэмтэн, судлаачид, Засгийн газрын 13 яамны ТНБД нар болон зарим агентлагийн дарга нар, их, дээд сургуулийн захирал, удирдлагууд, ТББ-ын төлөөлөл зэрэг нийт 1,500 орчим хүн ажиллажээ.

Монгол Улс 1992 оноос хойш хөгжлийн урт болон дунд, богино  хугацааны 517 төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгийг боловсруулан мөрдөж ажилласан ч хэрэгжилт нь хангалтгүй, хоорондын уялдаа нь тааруу байсан.

Ажлын хэсгийнхэн үүнд ихээхэн анхаарч салбар, салбарт хэрэгжсэн бүх төсөл, хөтөлбөрийн алдаа, оноог дүгнэж, дараагийн 30 жилийн төлөвлөлтийг үүн дээр суурилж, олон улсын чиг хандлагатай уялдуулан 7 сарын туршид боловсруулсан бөгөөд салбар салбарын баримт бичгүүдийг шинэ оны өмнөхөн нэгтгэн боловсруулж дууссан юм. Ингээд 2020 оны эхэнд буюу 01 дүгээр сарын 03-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ажлын хэсгийнхэн “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг хүлээлгэн өглөө.

 

 

 

 

 

Энэ үеэр бодлогын баримт бичгийн гол агуулга болон онцлогийг ЗГХЭГ-ын дарга, ажлын хэсгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд хариуцсан салбартай нь холбоотой бодлогын баримт бичигт тусгагдсан онцлог, шинэлэг ялгааны талаар Ардын багш С.Дулам, академич, доктор, профессор Т.Дорж нар товч тайлбарласан. Эдийн засгийн салбарт л гэхэд ирэх 30 жилд тэргүүлэх чиглэлүүдээр Уул уурхай түүнийг дагасан боловсруулах аж үйлдвэр, Хөдөө аж ахуй, түүнийг дагасан боловсруулах аж үйлдвэр, Сэргээгдэх эрчим хүч, Тээвэр, логистик, Төрөлжсөн аялал жуулчлал, Мэдлэг шингэсэн бүтээлч эдийн засаг (Creative industries) гэж зэргээр тусгасан байгаа аж. Иймэрхүү байдлаар бүх салбарын хөгжлийн бодлого, хэрэгжих үндэслэл, суурь судалгаа, ТЭЗҮ зэргийг бодлогын баримт бичигт нарийвчлан тусгасан байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс өнгөрсөн 7 сарын туршид энэхүү ажлын хэсэгт орж ажилласан 1500 гаруй эрдэмтэн, судлаачид, төрийн албан хаагчид, төрийн бус байгууллагуудын төлөөлөлд бүгдэд нь хувиасаа болон Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм. Мөн 2050 он хүртэлх хөгжлийн баримт бичигт өнгөрсөн жилүүдийн алдаа, оноогоо үнэлж дүгнээд тусгасан нь ихээхэн сайшаалтай байна гээд “Монгол Улсын ирээдүйн хөгжлийн АЛТАНГАДАС нь энэхүү урт хугацааны хөгжлийн баримт бичиг байх болно” хэмээн тодорхойлсон юм. 

Энэхүү “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг Засгийн газрын хуралдаанаар ойрын үед хэлэлцүүлсний дараа УИХ-д өргөн барих аж. 

Эх сурвалж: ЗГХМОНХХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.191.54)
    хангайн бүсээ хөдөө аж ахуйн бүс болгоно гээд дэд бүтцээ мартчихвал хүмүүс сууршихгүй нийслэл рүү төвлөрнө
    2020 оны 01 сарын 03 | Хариулах
  • Иргэн (192.82.68.152)
    30 жилийн лараах зүйл яриад сонгуульд яоах уу. Эх оронтойгоо үлдэе гэвэл сонгуулиар сайн цэвэрлэгээ хийх хэрэгтэй.
    2020 оны 01 сарын 03 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 12 цаг 10 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 12 цаг 11 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 13 цаг 53 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 14 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 14 цаг 26 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 14 цаг 40 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 14 цаг 43 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 16 цаг 49 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 16 цаг 51 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 16 цаг 53 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 16 цаг 54 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 16 цаг 55 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 18 цаг 14 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 18 цаг 16 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 18 цаг 22 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 18 цаг 31 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 19 цаг 10 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 19 цаг 25 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 20 цаг 1 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 20 цаг 2 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top