x

О.Баасанхүү: Тэтгэврийн зээлийг дарна гэсэн Салхитын мөнгөний орд хэний өмч вэ?

Он солигдох мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч ард түмэндээ хандаж мэндчилгээ дэвшүүлэхдээ "Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх асуудлаар ҮАБЗ санал нэгдсэн" хэмээн мэдэгдсэн. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэр мөн хууль санаачлах эрхийнхээ хүрээнд Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төсөл боловсруулсан гэв.

О.Баасанхүү:  

-“Монгол Улс 29 тэрбум ам.долларын өртэй. Дефолт  болж, улс дампуурвал Парисын клуб хэмээх хандивлагч орнуудын клубээр Монгол Улсын өрийг зарна. Авах сонирхолтой орон ч байгаа. Өмнө нь дефолт болох дээрээ тулж байхад Монгол Улсын газар нутгаас авах талаар яриа гарч байсан. 

Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж хэлсэн. Тэгвэл Салхитын мөнгөний орд хэний өмч вэ? Энэ ордтой холбоотой хахуулийн хэрэг гарах үеэр Хятадын ЭСЯ-ныхантай уулзахад хахуулийн асуудлыг танайх хуулиараа шийдэх байх. Оруулсан хөрөнгөө бид хамгаална гэж байсан. Энэ хэрэг өнөөдөр шүүхээр эцэслэгдэн шийдэгдэж, хахууль авсан гэгдэж буй зургаан шүүгчийн гэм буруутай нь тогтоогдож, өмчлөл хэнийх болсон бэ гэдгийг Ерөнхийлөгчөөс асуумаар байна. 

2019 оны арваннэгдүгээр сарын мэдээллээр тэтгэвэр авсан ахмадуудын зээл, хүү нийлээд 776 тэрбум төгрөг төлөх хэрэгтэй. Нийт 233,034 хүн зээлийн данс нээсэн байна. Манай улс 300 орчим мянган ахмадтай. Тиймээс үнэхээр өгөх гэж байгаа бол ахмдуудаа алагчилмааргүй байна. 

Гэтэл ахмадуудын зээлийг тэглэх мөнгө яг байна уу? Салхитын мөнгөний ордыг эргэлтэд оруулах гурван арга байна. Өөрийн мөнгөөр ухах гэхээр манайх өртэй. Зээл авч, бонд гаргах арга байна. Өмчлөл нь тодорхойгүй ийм орд дээр хэн ч зээл өгөхгүй. Эсвэл хэн нэгнээр ухуулж ашгаа авах боломж байна. Төрд бол мөнгө байхгүй. 

Тиймээс Салхитын мөнгөний ордын өмчлөл, 776 тэрбум төгрөг хоёрыг ҮАБЗ-өөс тодруулж баталгаажвал хуулийн төслөө өргөн барихад бэлэн. Хуулийн төсөлд 55 нас хүрсэн эмэгтэй, 60 нас хүрсэн эрэгтэйчүүдээ, зээл аваагүй нь зээл аваад, нэг л удаа авъя гэж байгаа юм. Гэтэл мөнгө нь эргэлзээтэй байна. Салхитын мөнгөний ордод үйлдвэр баригдаагүй. Нэг ч хүн шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй, нэг ч шүүгчид хариуцлага тооцоогүй байгаа” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 12 цаг 9 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 12 цаг 10 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 13 цаг 52 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 14 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 14 цаг 25 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 14 цаг 39 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 14 цаг 42 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 16 цаг 48 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 16 цаг 50 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 16 цаг 53 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 16 цаг 54 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 16 цаг 55 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 18 цаг 13 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 18 цаг 15 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 18 цаг 22 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 18 цаг 30 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 19 цаг 10 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 19 цаг 24 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 20 цаг 0 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 20 цаг 1 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top