“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоол гарсантай холбоотойгоор Засгийн газраас журам баталсныг ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлжээ.
Журмын дагуу иргэд 2020 оны нэгдүгээр сараас эхлээд аймаг, дүүргийнхээ нийгмийн ажилтанд хүсэлт гаргавал тухайн сараас нь эхлэн хүүхдийн мөнгийг олгох юм байна. Ингэхдээ амжиргааны түвшин тооцдог босго оноог харгалзахгүй олгох болсныг ХНХ-ын сайд хэлсэн байна.
Өнөөдрийн байдлаар албан ёсоор нийт хүүхдийн 80 хувьд нь сар бүр 20 мянган төгрөг олгож байгаа. УИХ 2019 оны төсөв батлахдаа нийт хүүхдийн 80 хувьд буюу 912,000 хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжид шаардлагатай 218 тэрбум төгрөгийг баталсан юм.
Сэтгэгдэл (1)