x

Иргэдээ гадуурхсан эрх баригчид

Монгол Улсын 3.2 гаруй сая хүн амын 200 орчим мянга нь гадаадад ажиллаж, амьдарч байна. Үүнээс хамгийн олон нь буюу 50 орчим мянга нь БНСУ-д, 40 гаруй мянга нь Европын, 40-50 мянга нь АНУ-д байна гэсэн албан бус тоог Хилийн чинад дахь монголчуудын зөвлөлөөс өгч буй.

Тэгвэл сонгуулийн хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан өнгөрсөн баасан гаригт Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл, Гадаадад суугаа монголчуудын холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, "Цахим өртөө" ТББ-аас УИХ-ын Сонгуулийн тухай хуульд хэсэгчилсэн хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн юм. Учир нь эрх баригчдын өөрсдөдөө ашигтай хувилбараар шинэчлэн баталсан Сонгуулийн тухай хуулиар гадаадад оршин суугаа монголчууд санал өгөх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, 200 мянган хүн Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ эдэлж чадахгүйд хүрээд байна.

Энэ талаар “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” УЗ-ийн гишүүн Д.Амарбаясгалан “Бид нэг жилийн өмнөөс л сонгуулийн эрхийн асуудлаар гадаад орнуудын туршлагаас судалж, УИХ-ын гишүүд, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Гэтэл гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ эрхийг ноцтой зөрчсөн сонгуулийн хууль баталлаа. Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө өдөр шөнөгүй ажиллаж, сурч, боловсорч байна. Тэд монгол хүнийхээ сонгох эрхийг эдлэхийг хүсч байна. Тиймээс гадаадад байгаа монголчуудын саналыг авах боломжийг олгож, Сонгуулийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавих хүсэлтийг Ерөнхийлөгчид хүргүүлж байна” гэв.

Монгол Улс НҮБ-д гишүүнээр элссэн, иргэний болон улс төрийн эрхийн 30 гаруй фактад нэгдэн орсон. Үндсэн хуулиар хаана ажиллаж, амьдарч байгаагаас үл хамааран хуулийн өмнө хүн бүр эрх тэгш байх ёстой. Гэвч 60 ба түүнээс дээш хугацаанд гадаадад зорчсон иргэдийг түр хасав гэсэн тэмдэглэгээг Сонгуулийн тухай хуульд орууллаа. Энэ бол Үндсэн хууль, хүний эрхийн фактуудыг ноцтой зөрчсөн үйлдэл. Тиймээс бид Ерөнхийлөгчид хандаж байна. Түүнийг Сонгуулийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавина гэж итгэж байна хэмээн Цахим өртөө ТББ-ын тэргүүн Н.Батцэцэг хэлсэн.

Хүний эрх зөрчсөн ийм ноцтой асуудалд УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн маш болчимгүй хариулт өгсөн. Тэрээр гадаадад байгаа хэдхэн иргэнээс санал авахад маш их хэмжээний зардал мөнгө гардаг учраас энэ удаад тэднийг хаалганы цаана “орхиж” байна гэсэн утгатай үг амнаасаа унагасан. Уг нь төрт ёс, хуульт ёстой, ардчилсан хүнлэг энэрэнгүй нийгэмд амьдарч байгаа, тийм нийгэмд төрж өссөн монгол хүн бүр санал өгөх эрхээ эдлэх, энэ эрхийг нь эрх баригчид бүрдүүлэх ёстой, хуультай, дүрэмтэй. Гэтэл 100 жилийн түүхтэй МАН-ынхан хүний эрхийг уландаа гишгэж, сонгогч олноо ийн ялгаварлан гадуурхлаа. Энэ бол эцэг хууль зөрчсөн ноцтой алдаа. Хуулийн гаргалгааг жаахан тодруулъя.

Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэдийн 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох эрхийг хассан, хувь хүний нууц мэдээллийг задруулах боломжийг бүрдүүлсэн заалтуудыг баталжээ. Хууль санаачлагчид төслийг өргөн барихдаа 22 дугаар зүйлд гадаадад оршин суугаа иргэдээс санал авахтай холбоотой 10 гаруй заалтыг тусгасан ч хэлэлцүүлгийн явцад олон тойрог бүхий томсгосон мажоритар тогтолцоогоор сонгууль явуулах болсонтой холбоотойгоор хассан юм.

Мөн гадаадад байгаа иргэдээс санал авах, салбар комисс байгуулах, түүний үйл ажиллагаатай холбоотой 10 гаруй заалтыг ч бас орхигдуулав. Ингэснээр гадаадад оршин суугаа иргэд УИХ-ын сонгуульд санал өгөх эрхгүйгээр гадуурхагдлаа. Энэ нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэх хангалттай үндэслэл болно. Холбогдох хуульд гэмт хэргийн ангиллаас үл хамааран хорих ял эдэлж буй этгээдээс бусад 18 насанд хүрсэн болон эрх зүйн бүрэн чадамжтай бүх иргэн санал өгөх эрхтэй гэж заасан. Гэтэл гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдээ ялгасан заалтаасаа парламент энэ удаад татгалзаж чадсангүй.

Эцэг хуульд ч Монгол Улсын иргэнийг ялгаварлахыг хориглосон олон заалт бий. Наад зах нь Үндсэн хуулийн эхэнд “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэсэн заалт дурайж буй. Цаашилбал, 16.1.9-д “Монгол Улсын иргэн шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, 19.1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэх мэтчилэн 10 гаруй заалт хөвөрнө. Мөн эцэг хуулийн төгсгөлд “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” хэмээн сануулга болгосон нь ч бий.

2012 онд парламентын ээлжит сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулахад Монгол Улс анх удаа гадаадад оршин суугаа иргэдээсээ санал авч байсан бол 2016 онд жижиг мажоритар тогтолцоо гэх шалтгаар больсон юм. Харин энэ удаад тогтолцооноос хамаарч иргэдээ ялгаварлахгүй гэсэн зарчмаар хуулийн төсөл өргөн барьсан ч түүнээсээ буцлаа. Мөн Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын конвенцыг ч зөрчив. Тус акцад нэгдэн орсныхоо хувьд Монгол Улс бүх баталж буй хууль, дүрэмдээ бусдыг үл ялгаварлан гадуурхана гэдэг зарчмыг мөрдлөг болгох үүрэгтэй юм. Үүнээс гадна хуулийн шинэчлэлээс ухарсан бас нэгэн ноцтой заалт орсон нь иргэний хувийн мэдээллийг олон нийтийн байгууллагад өгөх тухай байв. Төслийг хэлэлцэхээс өмнө СЕХ болон УБЕГ-ынхан “Иргэдийн гомдлын дагуу 2018 онд Бүртгэлийн багц хуулийг батлахдаа иргэний мэдээллийг тухайн иргэний зөвшөөрөлгүйгээр шүүх, прокурорын байгууллагаас бусад этгээдэд олгохгүй байх дэвшилтэт заалт тусгасан” хэмээн УИХ-ын гишүүдэд удаа дараа мэдэгдсэн. Гэтэл энэ удаагийн сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр Бүртгэлийн тухай хуулийг зөрчин иргэний мэдээллийг намуудад олгохоор боллоо. Энэ нь угтаа төр иргэнийхээ мэдээллийн нууцыг хадгалах үүргээсээ татгалзсаны илэрхийлэл боллоо.

Нөгөөтэйгүүр, намууд хувь хүний нууцыг задруулахгүй гэсэн баталгааг аль ч хуульд тусгаагүй нь иргэний эрхийг бүдүүлгээр зөрчсөн явдал болов. УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өнгөцхөн харахад хүний эрхийн ноцтой зөрчлүүд илэрч байна. “Бушуу туулай борвиндоо баастай” үлгэрээр яаран сандран баталсан сонгуулийн хууль ҮХЦ-ийг ирэх жил амраахгүй нь бололтой.

"Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 13 цаг 8 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 13 цаг 9 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 14 цаг 51 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 15 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 15 цаг 24 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 15 цаг 38 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 15 цаг 41 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 17 цаг 47 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 17 цаг 49 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 17 цаг 51 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 17 цаг 53 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 17 цаг 54 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 19 цаг 12 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 19 цаг 14 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 19 цаг 20 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 19 цаг 29 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 20 цаг 9 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 20 цаг 23 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 20 цаг 59 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 21 цаг 0 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top