x

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдох хэргийг прокурорт буцаалаа

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон МАН-ын гишүүн байсан А.Ганбаатар нарт тус бүр дөрвөн жилийн хорих ял оноосон билээ.

НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын гишүүн асан А.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн Хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр болж анхан шатны шүүхийг хуулийн хэрэглээний хувьд алдаатай, хуулийн зүйл заалтыг буруу тайлбарласан байна гэж үзээд хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ.

Хэрэг эцэслэн шийдэгдээгүй ба прокурорт энэ асуудлыг хэлэлцсэний дараа дахин шүүхэд шилжүүлэх эсэх нь тодорхойлогдоно. Тэд ял шийтгэлгүй болсон гэсэн утга биш харин хэргийг бүрэн гүйцэт шалгаагүй буюу зайлшгүй шалгах шаардлагатай асуудлууд байна гэж үзсэн учраас прокурорт буцааж байгаа аж. 

Шүүх хуралд А.Ганбаатар, Ц.Сандуй нарын өмгөөлөгчөөр М.Ариунболд, Б.Мэргэн, Э.Хашчулуун, Г.Мөнхбат, Т.Дэлгэрбаяр, Д.Дашдамба нар ажиллажээ.

Хэргийг сануулбал, Нийслэлийн прокурорын газраас А.Ганбаатар, Ц.Сандуй нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (118.169.36.122)
    за тийм байлгуй дээ энэ шуугч нарын аюул тэд зугээр л дураараа юмыг шийддэг нь харагдаж байна
    2019 оны 12 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 14 цаг 16 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 14 цаг 17 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 15 цаг 59 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 16 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 16 цаг 32 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 16 цаг 46 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 16 цаг 49 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 18 цаг 55 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 18 цаг 57 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 18 цаг 59 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 19 цаг 0 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 19 цаг 1 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 20 цаг 20 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 20 цаг 22 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 20 цаг 28 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 20 цаг 37 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 21 цаг 16 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 21 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 22 цаг 7 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 22 цаг 8 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top