x

Д.Тогтохсүрэн: Цахим орчинд сонгуулийн сурталчилгаа хийх шаардлагыг нэмсэн

УИХ-ын чуулганы өчигдрийн /пүрэв гариг/ нэгдсэн хуралдаанаар, Л.Энх-Амгалан нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг эхлүүлэв. 

Хуулийн төслийг эцэслэн хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хуралдаанд танилцуулав. 

УИХ-ын чуулганы энэ сарын 18-ны нэгдсэн хуралдаанаар тус төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Тус байнгын хороо өчигдөр хуралдаж нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд тусгажээ. Ийнхүү хуулийн төслүүдийн эцсийн хувилбарыг, зарчмын зөрүүтэй саналын томъёоллын хамт бэлтгэжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, хуулийн төсөлд тодорхой хүнд зориулсан эрх зүйн зохицуулалт бий эсэх, сонгуулийн үеэр цахим орчныг хянах талаар тодрууллаа. УИХ-ын гишүүн, ажлын багийн ахлагч Д.Тогтохсүрэн хариулахдаа, "Төслийн анхны хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан авлига, албан тушаалын гэмт хэрэг нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй байх агуулга бүхий саналын томъёолол гаргасан нь дэмжигдсэн. Өнөөдөр Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэг явуулах үеэрээ уг асуудлыг дахин хэлэлцэж, Үндсэн хуулийн цэцийн яг энэ асуудлаар гаргаж байсан 2008 оны дүгнэлтийн талаар хэлэлцээд, дээрх заалтыг хасах санал оруулж дэмжлэг авсан" гэлээ.

Цахим орчныг хянах, хязгаарлах асуудлыг төсөлд огт тусгаагүй бөгөөд сонгуулийн сурталчилгааг цахим орчинд хийх шаардлагыг нэмэгдүүлсэн болохыг тайлбарласан юм. Тухайлбал, сонгуулийн сурталчилгаа явуулах цахим сайт нь бүртгэлтэй, түүгээрээ дамжуулан сонгуулийн сурталчилгаа хийнэ гэсэн зохицуулалтыг төсөлд тусгаад байгаа гэлээ. 

Харин Т.Аюурсайхан гишүүний оруулж ирсэн "Авилга, албан тушаалын хэрэгт холбогдож байсан хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх" заалт хасагдсан байна. Учир нь уг хэрэгт шийтгэгдсэн ч ялтай хугацаа дууссан тохиолдолд хүний сонгох сонгогдох эрхийг хязгаарлаж болохгүй гэж гишүүдийн олонхи үзжээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй 14 саналын томъёоллын долоон саналын томъёоллоор санал хурааж, нэгдсэн хуралдаанаар хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах бэлтгэлийг бүрэн хангах үүргийг Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрүүгийн хуулийн 13.14-ийг түдгэлзүүлэх Цэцийн шийдвэр гарлаа 15 цаг 30 мин Монгол–Японы XII зөвлөлдөх уулзалт Токиод эхэллээ 15 цаг 31 мин П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 17 цаг 13 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 17 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 17 цаг 46 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 18 цаг 0 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 18 цаг 3 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 20 цаг 9 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 20 цаг 11 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 20 цаг 13 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 20 цаг 14 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 20 цаг 15 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 21 цаг 34 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 21 цаг 36 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 21 цаг 42 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 21 цаг 51 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 22 цаг 30 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 22 цаг 45 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 23 цаг 21 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 23 цаг 22 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top